Нийслэлд өдөртөө +2 градус дулаан байх ч шөнөдөө -24 хэм хүрч хүйтэрнэ​

Л.Бямбажав
2024/02/16

Нийслэлд өдөртөө +2 градус дулаан байх ч шөнөдөө -24 хэм хүрч хүйтэрнэ. Цаг агаарын температурын энэ хэлбэлзэл болон өнгөрсөн жил их хэмжээний хур тунадас орсон нь шар усны үерийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. 

Нийслэлийн 33 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий болоод байгаа юм. Иймээс эхний ээлжид Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын халиа, тошин үүссэн 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна.

Улаанбаатар хотод 1991 оноос хойш ороогүй их хэмжээний хур тунадас орсон тул хөрсний ус 2-3 дахин нэмэгдэж, цас ихээр хуримтлагдсан. 

Мөн огцом хүйтрэх, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэлбэлзэл сүүлийн 30 жилийн дундажтай харьцуулахад хамгийн өндөр түвшинд байгааг албаныхан мэдээлсэн.

Дээрх шалтгаануудын улмаас шар усны үер болох өндөр эрсдэлтэй байгаа мэдээллийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс ирүүлсэн юм. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн Нийслэлийн онцгой комиссоос үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоогоод буй.

-Нийслэлийн харьяа инженерийн байгууламжийн байгууллагууд халиа тошин үүссэн байршлуудад уртасгасан цагаар ажиллан, мөсийг тээвэрлэж байна. Голын мөсийг зөөснөөр шар усны үерээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Мөсийг зөөхөд хамтран ажиллахаар 20 гаруй аж ахуйн нэгж саналаа ирүүлсэн. Гэвч өдрийн цагаар түгжрэлтэй холбоотойгоор том машинууд ажиллахад хүндрэл үүсэж байна. Сэлбэ голд хөрсний ус нийлүүлсэн аж ахуйн нэгжид Экологийн цагдаагийн албанаас хуулийн дагуу арга хэмжээ авсан. Гэхдээ зөвхөн аж ахуйн нэгжүүд хөрсний усыг гол цутгаснаас бус, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь халиа тошин, хөрсний ус нэмэгдэхэд нөлөөлж байна гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18