ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд

Ш.АДЪЯАМАА
2024/02/14

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны хоёрдугаар сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гаргалаа
Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоол гарч дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.
Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлэхтэй холбогдуулан Улсын филармонийн Морин хуур найрал хөгжмийн орон тооны бүтцийг 61 байхаар тогтоож, дүрэм, бүтцийг шинэчлэн батлах, Улсын филармонийн орон тоог нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэхийг Соёлын сайд Ч.Номинд даалгалаа.
Морин хуур найрал хөгжим болсонтой холбогдуулан уран бүтээлчдийн хувцас, хөгжмийн зэмсэг шинэчлэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.
 
Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд цасны нягт 0,35-1,05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.
Улсын хэмжээнд мөн өдрийн байдлаар 508039 толгой мал хорогдсон, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хорогдол ихтэй байна.
            Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. Мал аж ахуйн салбарт үүсээд буй хүндрэлийг эрсдэл багатай давахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгоод шар усны үерт өртөж болзошгүй айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, цасанд боогдсон зам, давааг чөлөөлөх, малчдад туслах аяныг аж ахуйн нэгж болон олон улсын байгууллага, гадаадын төсөл хөтөлбөртэй хамтран зохион байгуулж, олон нийтэд уриалга гаргах, малчдыг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд бүрэн хамруулах, амьжиргааны эх үүсвэрээ алдаж, малгүй болсон малчдын судалгааг гаргаж, малжуулах, нийгмийн хамгаалал болон халамжийн төсөл, хөтөлбөрүүдэд хамруулах, орон нутгийн төсвийн давсан орлогыг малчдад туслах арга хэмжээнд зарцуулах зэрэг ажлыг зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгалаа. Түүнчлэн, импортын зарим барааг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.


4
angry
1
care
2
haha
18
liked
1
love
2
sad
3
wow

Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:310:b2f7:8189:18ac:a04a:f2a6
13 цагийн өмнө
0
0
Гийгүүлж дээ. Хуралдаж хуралдаж иймхэн хурууны үзүүр дэх шийдвэр гаргах гэж. Онцгой байдалдаа олигтойхон техник аваад өгчиж чадахгүй бол Амарсайхан огцор. Улс орон нь өөдлөхгүй бол Засгийн газар нь огцор
Хариулах
2405:5700:300:a50:c8bd:cdaf:a4a3:1b2e
20 цагийн өмнө
2
0
Бид энэ олон баяраа болиод зун намар нь Ажилгүй залуучуудыг дайчилж хадлан тариагаа илүү хурааж уувал бидэнд хэрэгтэй байна.Өнжсөн өвсийг будаатай холиод хивэг хийгээд хадгалбал хэдэн жил ч хадгалж болно.Одоо нэгийг бодох цаг болсон. Бид өнгө мөнгө харж наадам хийхгүй Өнө эртнийгээ бодож МАА Газар тариалангаа сайн бэлдэж баймаар байна аа.
Хариулах
122.201.31.2
Өчигдөр
1
0
Морин хуурыг заавал тоотой болгоно гэж байхгүй хэд хэдээрээ байх ёстой бол байлгах хэрэгтэй . Морин хуур үндэсний хөгжим олон байх тусмаа байлгах ёстой шүү. Хийх юмаа олж ядахдаа соёл сурлагаар тогломооргүй байна шүү.
Хариулах
2405:5700:501:5b35:955d:ab2d:5638:f207
Өчигдөр
0
1
Морин хуурын чуулгыг орон тоог нь нэмж, найрал хөгжмийн хэмжээнд хүргээд байгаа юм бишүү?! Юмны учрыг олж байж олон юм донгод
Хариулах
202.55.188.115
Өчигдөр
0
0
энд.онцолж хэлье.1боодол.өвс дорнодод 4000төг бэлдсэн Улаанбаатар оруулахад 1боодол өвс 6000төг,Говь-Алтай руу 1боодол өвс 7000төг тус тус тээврийн зардалд жолооч нарт өгч бна. энийг л зохицуулбал хямд.өвс бна даа
Хариулах
202.126.91.73
Өчигдөр
0
0
Өөр сурталчилах асуудал зөндөө. Хулгайч нарт ямар арга хэмжээ авч байгаа.зудтай нутгуудаар төр засгаас ямар тусламж үзүүлж байгаа талаар мэдээлэх юм алга уу
Хариулах
2405:5700:310:b9ca:d440:e638:f019:369f
Өчигдөр
1
0
Юм л бол өөнтөглөж шүүмжлэх юм. Үүний оронд Санал бодолоо хэлэхэд яадаг байнаа. Бусдыг шүүгээд шүүмжлээд бацхдап айхтар юм . Өөрөө юү бүтээсэн юм бэ?
Хариулах
202.9.40.252
2024/02/14
0
0
15 жилийн өмнө "Морин хуурыг гэртээ зал" гэж ерөнхийлөгч зарлигдаж билэээ...айл бүрт хэв загвар муутай, том, жижиг халтар хултар хуур аятай юм шороонд дарагдаж хэвтэж бгаад салахын түүс болж хогонд залагдсан. Саяхнаас Чингисийн иш хөрөг гэж бас хөөрцглөх болов. Чингисийн хөрөгтэй архины шил сүүлийн 35 жил айл бүрт бүү хэл гудамж талбай, зам харгуй,овоогоор үүрэн хөглөрч барагдаж дуусдаггүй адгийн хог болж ирлээ. Урлангийнханы бизнесийг тойруугаар дэмжих энэ болхи аргыг хэн сэддэг? Зарлигдсныхаа хувьд Ерөнхийлөгч 10-аас дээш хувйг хүрттдэг байх аа??? Хүндэтгэж биширэх ухааныг Тархи толгойд нь суулгаж өгдөг болохоос дургүйг нь хүргэхээр болхи зураг хөрөг, хуураар хол явахгүй байгааг урдах ажлуудаасаа хардаггүй ээ . Тэргүүний зөвлөхүүд гэж ийм ажил сэдэж цалин хангамж эдэлдэг ядмаг гаруудтай даг аа? 21-р зуун ш дээ? ийм туслах зөвлөхүүдтэй 3 өндөрлөг яана даа
Хариулах
2405:5700:310:4ada:94d8:e415:4d08:52a5
7 цагийн өмнө
0
0
Хэлэх муу үг алга. Ингэж ажил хийхгүй ээ. Чаддагт нь ажилаа өгцгөө.
Хариулах
2405:5700:300:e5c1:b767:22aa:e4c9:d4e8
Өчигдөр
0
0
Үнэн шүү, хэрэгжүүллээ гээд том жижиг, баян ядуу, боловсролтой боловсрллгүй хэн ч бай энэ тал дээр ,заавл иймэрхүү хөөрцөглөөд ч байгаа юм шиг өнгөц талын юм сэдэх юүүнд нь үүнийгээ ажил хэрэг ч юм ши6 бүтээн байгуулалт үйдвэр машин механизмтай болоод өндөр.цалин хангамжтай ажлын байр бий бллгоцон ч юм шиг ямар үхсэндээ сүржин2 үгтэй даржин ярих дуртай юм бэ!!!!!???? ХУЛГАЙЧ ЦАРАЙЛСАН ЮМНУУД !!!!!!! Вэ!!!!!!!!!
Хариулах
203.160.71.75
2024/02/14
0
0
Дээд боловсролыг самрахаа зогсоочээ!!!
Хариулах
2405:5700:310:bad8:e498:e2dc:8766:8396
2024/02/14
0
0
Аймгууд ялангуяа цасанд дарагдсан их өвс байна Техникээр билчээр зам гаргахад туслахад болж байна Юун 5 прес өвс бэ Туршлагагүй сайд сүржигнээд байх юм даа. Бүрэн болон өндөржүүлсэн бэлэн байдал малчдад ямар нөлөөтэй байхав Хүнд аймгуудын дарга нарт үүрэг өг.
Хариулах
Шинэ мэдээ
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ 5 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ 8 цагийн өмнө
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна 8 цагийн өмнө
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ 8 цагийн өмнө
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай 9 цагийн өмнө
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ 10 цагийн өмнө
Ардчилсан нам ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ 10 цагийн өмнө
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 12 цагийн өмнө
“Талын Монгол” амтыг жуулчид Зүрхэндээ шингээж, Цүнхэндээ хийж авч явж байна 13 цагийн өмнө
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна 13 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт зургаа боллоо 14 цагийн өмнө
Монголын брэндээ уландаа гишгэж, солонгосын шар айраг Терраг шүтэхийн учир юу вэ!!! 14 цагийн өмнө
Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ 14 цагийн өмнө
"20 жилийн настай БОРДЮР" 16 цагийн өмнө
Н.Номтойбаярт Зам тээврийн яамыг өгье гэтэл голж, танай ЗГ-т ажилд орохгүй гэжээ 16 цагийн өмнө
Улаанбаатарт 27 градус дулаан байна 16 цагийн өмнө
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ Өчигдөр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ Өчигдөр
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна Өчигдөр