Газ ашигладаг газруудад шалгалт хийж, 3441 зөрчил илрүүлжээ

Ц.Цэрэнбадам
2024/02/13

Онцгой байдлын байгууллагаас “Орон сууцны зоорийн болон I давхарт шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг  улсын хэмжээнд зохион байгууллаа. Хяналт шалгалтад 763 барилга байгууламжийг хамруулан, 3441 зөрчлийг илрүүлж, 835 зөрчил буюу 24.2 хувийг газар дээр нь арилгуулжээ.  Бусад зөрчлийг арилгуулахаар заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, зөвлөмжийг боловсруулж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүллээ. 

 Хийн тоног төхөөрөмжийн угсралтыг хийн аж ахуйн байгууллагын боловсруулж баталсан зураг төслөөр гүйцэтгүүлээгүй, хугацаа дууссан, шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа өрөө тасалгаанд гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл байрлуулаагүй, хийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллуулах талаар санамж, зааварчилгааг ил байрлуулаагүй, хий алдагдал илрүүлэх, дохиолох багаж хэрэгсэлгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

Эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлага болоод галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, хууль, норм, дүрэм зөрчсөн 30 иргэн, хуулийн этгээдийн зөрчлийг “Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 17.2 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, хоёр иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна.

 Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийн биелэлтийг хангуулан гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18