Нийслэлд олгох автомашины дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар тогтоолоо

Л.Бямбажав
2024/02/09

НИТХ-аар өчигдөр Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журмын төслийг танилцууллаа. Энэ журам нь нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, эрэлт, хэрэгцээг тооцож нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах зорилготой юм. Мөн зогсоолуудыг мэдээллийн нэгдсэн системд холбож, нэг цэгээс нөгөө цэгт зорчихдоо тухайн газар авто зогсоол байгаа эсэхийг урьдчилж мэдэх нөхцөлийг бүрдүүлнэ. Түүнчлэн зогсоолуудад цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэгч байршуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон зайг тусгайлан төлөвлөх юм.

Улаанбаатар хотыг анх 85 мянган автомашинтай байхаар төлөвлөсөн байдаг. Өдгөө бүртгэлтэй автомашины тоо 700 мянгад хүрээд байгаа бөгөөд энэ хурдаар гурван жилийн дараа нэг саяд хүрэх юм. Хэдий шинээр зам тавьж байгаа ч жилд орж ирэх машины тоо түүнээс хэд дахин их байгаа. Энэ нь замын хөдөлгөөний эрчим удааширч, цаашлаад тэг зогсох эрсдэлийг бий болгосон. Иймээс Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох шаардлагатай байгаа тул дээд хязгаарыг 730 мянган машинаар тогтоожээ.



0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
49.237.34.100
2024/02/10
0
0
Авто улсын дугаар зарна гээд зар зөндөө байхийн. Тэр яах вэ.
Хариулах
202.55.188.114
2024/02/09
0
0
Deerees n onshlogoo tatwar udaan toloogui mashinuudiig hasaa zow shuu
Хариулах
66.181.187.29
2024/02/09
0
0
Татвар торгуулиа төлдөггүй тээврийн хэрэгслийг хасах хэрэгтэй
Хариулах
66.181.187.29
2024/02/09
0
0
Зөв зөв, Жолооны курсуудыг ТЦА- нд харъяалуулах хэрэгтэй
Хариулах
66.181.161.154
2024/02/09
1
1
Singa ch ystoi hutsaj uguh ymda
Хариулах
202.21.108.36
2024/02/09
1
0
Олон жил оношлогоо болон татвараа төлдөггүй машинуудыг автоматаар хасаад байвал нилээн багасах байхдаа
Хариулах
Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18