П.Сайнзориг: Нийтийн тээврийг алдагдалгүй байлгахын тулд зорчигч бүр төлбөрөө төлдөг нөхцөлийг л бүрдүүлэх ёстой

Ц.Цэрэнбадам
2024/02/09

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаан өнөөдөр болж байна. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг Нийтийн тээврийн зарим асуудлаар дараах мэдээллийг өгөв. 

Тэрбээр "Төлбөрөө бүрэн авдаг болж байж нийтийн тээврийн үйлчилгээг залгуулж байгаа компаниуд оршин тогтоно. Энэ үйл ажиллагааг нь 2014 онд зогсоож татаас өгнө,  зорчигчоос авсан мөнгийг Улаанбаатар Смарт Карт компанид төвлөрүүл гэснээс хойш иргэд төлбөрөө төлөхөө больж нийтийн тээврийн салбарын орлого буурч эхэлсэн. 

Орлого буурахын хэрээр нийслэлээс өгч байгаа татаас өсөж байгаа. Улаанбаатар Смарт Карт компанийн үйл ажиллагаа, зарим дата, программ хангамжийг нийслэлд шилжүүлж авах өр авлагын тооцоо нийлэх асуудал яригдаж байгаа. 

Цаашдаа нийтийн тээврийн салбарыг алдагдалгүй ажиллуулж парк шинэчлэл хийн татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас олгохгүй байхын тулд нийтийн тээврээр зорчиж байгаа хүн бүр төлбөрөө төлдөг нөхцөлийг л бүрдүүлэх ёстой" гэв. 

"Нийтийн тээврийг хөгжүүлэх санд орж ирсэн хөрөнгүүдийг зөв зарцуулахын тулд хяналттай болгож байгаа"

Үргэлжлүүлэн тэрбээр Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн талаар "Нийтийн тээврийг хөгжүүлэх сан бол шинэ зүйл биш анх Ардчилсан Нам буюу 2009 онд Зам, тээврийн сайд байсан хүн байгуулж байсан юм. Байгуулчхаад энэ сангийн үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавих тухай асуудал өнөөдрийг хүртэл тодорхойгүй явж ирсэн. Иймд эргээд хяналттай болгож орж ирсэн хөрөнгүүдийг зөв зарцуулах гэж хяналттай болгож байгаа юм. 

₮160 тэрбумаар 600 автобус авчихлаа. Энэ автобусны эргэн төлөлтөөс ₮28.5 тэрбумыг сандаа төвлөрүүлэх гэж байна. Санд орж ирээд хуримтлуулаад дараа дараагийн парк шинэчлэл, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцөө бэлтгэхэд зарцуулна.

Тээврийн компаниуд парк шинэчлэлээ хийж чадахгүй байгаа учраас төр худалдаж авч өгөөд бага багаар мөнгө авна гэсэн зарчмаар л нийтийн тээврээр зорчих боломжийг нэмэгдүүлэх зорилготой байгаа. 

Уг сангийн үйл ажиллагаа бүгд ил тод нээлттэй тавигдана" гэв. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.187.29
2024/02/09
0
0
Энэ үнээн. Алийн болгон хэдхэн төлдөг хүнтэй, улсын нөхөөс татаасаар аргалах вэ дээ.
Хариулах
122.201.23.226
2024/02/08
0
0
tatvar tulugchdiin mungnuus bish twever orlogooroo ashig oldog baih yostoi tor buh yuman deer oroltsood baihaar iim dampuuu ym dolj baigaashdee
Хариулах
2405:5700:310:3ba0:4cc0:9340:4faf:f60f
2024/02/08
0
0
zov
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18