Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ч.Чинбатыг ардын жүжигчин цолоор шагналаа

Ц.Цэрэнбадам
2024/02/08

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож, одон, медаль гардууллаа.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:

Уламжлалт мал аж ахуйг орчин үеийн арга зүйтэй хослуулан хөгжүүлэх, малын үүлдэр угсаа, ашиг шимийг дээшлүүлж бэлчээрийн менежментийг сайжруулах, малын тоо толгойг тогтвортой өсгөхөд идэвх санаачилга гарган, залуу малчдыг сурган бэлтгэж буй бодит хувь нэмрийг нь үнэлэн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин, Монгол Улсын Гавьяат малчин Доржийн Дашзэвэгт  хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

АРДЫН БАГШ ЦОЛООР:

Дээд боловсролын байгууллагын сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнийг бэлтгэх, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэхэд идэвх, санаачилгатай ажиллаж, боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийг боловсронгуй болгон хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулgy, олон арван эрдэм шинжилгээ, сургалт судалгааны бүтээл туурвисан Монгол Улсын Боловсролын их сургуулийн зөвлөх профессор, Монгол Улсын Гавьяат багш Нямын Жадамба,

АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛООР:

Сонгодог урлагийн сургалтыг дэлхийн түвшинд хүргэхэд мэдлэг, чадвараа дайчлан, хойч үеийг сурган хүмүүжүүлж, авьяас чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, дэлхийн болон Монголын сонгодог хөгжмийн олон арван шилдэг бүтээлийг олон улсын нэр хүндтэй тайзанд амжилттай удирдан тоглуулж, соёл, урлагийн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Чулууны Чинбат,

БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Монголын байгаль орчныг хамгаалах холбооны Эрдмийн зөвлөлийн ахлагч, биологийн ухааны доктор, “Байгаль эх дэлхий” сонины эрхлэгч Хөхөөгийн Отгонбилэг,

ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:

Дотоод хэргийн их сургуулийн Хил судлалын профессорын судалгааны багийн тэргүүлэх профессор, хурандаа Норовын Наранжамц,

Ерөнхий боловсролын “Ирээдүй” цогцолбор сургуулийн захирал асан, ахмад багш Үрчгээгийн Бямбаа,

Ерөнхий боловсролын “Оном” сургуулийг үүсгэн байгуулагч Ономын Дашдорж,

ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Дашнямын Цогтсайхан,  

ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:

“Чандмань тал” ХХк-ийн захирал Жамцын Энхболд,

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зохион байгуулагч Бүлтэнгийн Эрдэнэхүү,

Төр, захиргааны ахмад ажилтан Дандарын Эрдэнэдаш,

ГАВЬЯАТ АГРОНОМИЧ ЦОЛООР:

НҮБ-ын “Стреам” төслийн зөвлөх Жаргалын Бяцхандаа,

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн тэнхимийн эрхлэгч академич Шаравын Болд,

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

“ААББ” ХХК-ийн захирал Цэдэн-Ишийн Даваасүрэн,

“Хос-Аз” ХХК-ийн захирал Намжаагийн Зоригт,

“Талх чихэр” ХК-ийн талхны үйлдвэрийн дарга Чулуунцэцэгийн Энхтуяа,

Завхан аймгийн Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинатын дарга асан Долгорын Банзрагч,

“НВЦ” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Бэгзжавын Цэрэндаваа,

ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дохиолол холбооны 2 дугаар ангийн орлогч дарга асан Загдаагийн Сумьяа,

ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:

“Цомбо” эм ханган нийлүүлэх компанийн эдийн засагч Наваантаяагийн Өлзий-Орших,

Геологи, уул уурхай, эрчим хүчний салбарын ахмад ажилтан Чимэдийн Батаа,

ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР:

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ахмад хяналтын инженер Бадарчийн Цэцэгмаа,

ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Дорноговь аймгийн “Хан-Өлгий” ХХК-ийн захирал Хоролын Хүрэл,

ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛООР:

Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Гомбосүрэнгийн Даваадорж,

Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин Жамбын Мөнхсүрэн,

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, Анагаах ухааны доктор, хүний их эмч Ядамын Амаржаргал,

ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:

Баянхонгор аймгийн “Мандал дент” эмнэлгийн захирал Дорж-Очирын Цэрэнхорлоо,

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга асан, хүүхдийн их эмч Санжаагийн Нарантуяа,

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Сономын Наранцэцэг,

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Булган аймгийн Рашаант сумын Засаг дарга Батмөнхийн Бат-Эрдэнэ,

ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:

“Макс рөүд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Чимэддоржийн Батбаяр,

ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын орлогч захирал Балбарын Даваасүрэн,

УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

“Намир медиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ая зохиогч Буяндэлгэрийн Пүрэвсүрэн нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж байгаа нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардууллаа.

Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөв.


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2607:fb91:22ad:930d:bd93:7301:fe3:a5a8
2024/02/09
0
0
Рашаант сумыг самарсан Б. Алтангэрэл гэгч хэн бэ?! пийжүүгийн гэлжгий гэх нэр хочтой шунал нь барагддаггүй өсөхийн өлөн арилаагүй гай таригч. 1. Арван жилийн сургуульд байхдаа ангийн найз Түмэннасанг шөнөөр нуугдаж байгаад санаатайгаар яртай бүдүүн шургаагаар толгойруу цохиж тархинд нь хүнд гэмтэл учруулж үхлийн ирмэгт ухаангүй удсан эмч нарын ачаар амь нас нь аврагдсан ч гавлын яс цөмөрсөн байдаг. Алтангэрэлийн Аав ээж нь хор найруулж эмчилгээнд нь ямарч төлбөр тооцоо өгөөгүй, ял шийтгэлгүй өнгөрснөөр барахгүй хохирогчоо буруутгасан байдаг. Түмэннасан үндэсний бөхөөр маш ирээдүйтэй барилдах байсанч сумын заанаас хэтрээгүй, хүний ирээдүйг самарч, сумаас сайн бөх гарах үүдийг хаасан. 2. Аав Батдорж архи ууж агсам тавина пийжүү найркаа зарна, ээж Сэржмядаг сумын Нийгмийн Даатгалын байцаагчаар олон жил ажиллах хугацаандаа их хэмжээний мөнгө хувьдаа завшиж сумын иргэдийг хохироож Рашаант суманд байх нүүргүй болж гэрээрээ зугтсан түүхтэй. Олон жил НД аа төлсөн иргэд огт төлөөгүй болж иргэдэд одоо ч цаашид ч маш их хохирол учруулсан муу үр дагавар дагуулсаар ... 3. Эхнэр Бүрэнжаргал нь сумын Хаан банкны эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа их хэмжээний мөнгө хувьдаа завшиж ажлаа хаян зугтан Солонгос яван солонгос өвгөнтэй амьдарсан. 4. Алтангэрэл Бүрэнжаргал нь батмөнх гэх төрүүлсэн 1 хүүтэй бөгөөд архи тамхинд орсон баярхаж сагсалзсан охидыг басамжилж сольсон хэрэг төвөгт орсон багаараа хүн чанаргүй өөдгүй нэгэн новш. хар тамхины асуудалд ч холбогдсон түүхтэй. Айлаас бас нэг балчирхан охин өргөж авч эрүүл мэнд сэтгэл санаагаар нь хохироож хүүхдийг ирээдүйг самарсан. Хоорондын гэр бүлийн байдал нь тогтворгүй хүмүүс бусдын амьдралаар бүү тогло!! 5. Алтангэрэл нь Сургуулиас мөнгө идэж сумын засаг даргын суудалруу хор найруулан суухдаа сум хөгжих бүхий боломжийг хулгайлж өөрөө л баяжиж хөрөнгжсөн байдаг. ЗД байх хугацаандаа Сумын Ашигтай газруудыг өөртөө авснаар барахгүй уул уурхай оруулахаар бусдаас мөнгө авсан нь нутаг орноо зарж идсэн арчаагүй гилжгий юм. 6. Сумын засаг дарга байхдаа хулгайлсан мөнгөө аван солонгос зугтаж казино тоглон бүхнээ алдаж өрөнд орж бас л зугтан монголдоо ирсэн. 100 жилийн ойн бүтээн байгуулалт нэртэй цемент хутгаад асгасан нь мөнгө идэх арга нь. Ой далимдуулж их мөнгө идсэн. ямарч стандартгүй, шаардлага хангахгүй албан хаагчдыг махалж зовоосон ажил хийж байгаа нь чадваргүй сэтгэлгүй хүн. Ах алтанхуяг нь барилгын ажил хийлгэх нэрээр н
Хариулах
Шинэ мэдээ
Ц.Баатархүү: Гадаадад буй монголчууд цахимаар саналаа өгөх боломжийг судлаж байна 1 минутын өмнө
Ахмадууд: Төр ахмадууддаа харгис хандаж байна. Тэтгэвэрийн зээл олгож, хүүг нь бууруулах хэрэгтэй 1 цагийн өмнө
А.Алтанзул: Боксын спортоороо тууштай хичээллэнэ. 2032 оны олимпыг зорьж байна 1 цагийн өмнө
А.Ариунзаяа: Тэтгэврээрээ амьдарч байгаа ахмадууд зээл авчихаар орлогын эх үүсвэргүй болчихдог нь маш хэцүү 1 цагийн өмнө
Т.Даваадалай: Улаанбаатар 14 хот хуваагдсанаар иргэд 20 минутын зайнаас дутагдаж байгаа үйлчилгээгээ бүрэн авна 1 цагийн өмнө
Улаанбаатарт 17 градус дулаан байна 1 цагийн өмнө
Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас уучлалт гуйсан, бид хоёрт ямар ч хувийн өс хонзон байхгүй 17 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Ардчилсан намын бүлэг завсарлагаа зогсоож чуулганы хуралдаанд оролцоно 18 цагийн өмнө
Говийн бүсийн нутгаар 26 хэм хүрч дулаарна 19 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх газрууд 19 цагийн өмнө
​Ц.Идэрбат: Тэтгэврийн зээлийн нөхцлийг сайжруулах саналтай байгаа 20 цагийн өмнө
Л.Гантөмөр: Бид бол ажлаа хиймээр байна, ажил явах ёстой. Энэ бол өндөр авах асуудал биш 21 цагийн өмнө
Завхан аймгийн Улиастай хотоос Цагаанхайрхан сум, Алтай чиглэлийн 40 км авто замын ажил эхэллээ 21 цагийн өмнө
ЕБС-ийн 3000 сурагч Монгол ахуй, нүүдэлчин соёл, мал аж ахуйтайгаа танилцах аялалд гарлаа 22 цагийн өмнө
Ц.Баатархүү сайд Монголын анхны TIER III зэрэглэлийн дата төвд ажиллалаа 22 цагийн өмнө
Ой хээрийн түймрийн эрсдлийн зэрэг 30 хувиас илүү байна 22 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга бусдын эзэмшилд халдлаа 23 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно 23 цагийн өмнө
Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхаарууллаа Өчигдөр
Алтай уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно Өчигдөр