Сэтгүүлч Л.Нинжжамцыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнажээ

Ц.Цэрэнбадам
2024/02/08

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт хэвлэлийн хөгжил, төлөвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн сэтгүүлч, эрх зүйч Л.Нинжжамцыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

Л.Нинжжамц нь 1996-1998 онд “Толь” сонины Ерөнхий редактор, 2006-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга, 2011-2016 онд “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгч, 2016-2021 онд МҮОНРТ-ийн Дэд захирал, Ерөнхий захирлаар ажиллаж, бие даасан чөлөөт хэвлэл болон олон нийтийн статустай, хараат бус үндэсний хэмжээний радио, телевизийн үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулж иржээ.

Түүнчлэн тэрбээр 1998-2006, 2007-2009 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж хэвлэлийн эрх чөлөөг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулсан юм.

Л.Нинжжамц нь чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн тод мөрийг үлдээсэн төдийгүй төрийн эрх барих дээд байгууллага УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох үйл явцад гар бие оролцож, УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төв, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албыг хариуцан үр дүнтэй ажиллаж ирсэн байна.

Тэрээр ийнхүү хэвлэл мэдээллийн салбарт 30 орчим жил ажиллахдаа, “Сонины зар сурталчилгааны менежмент”, “Чөлөөт хэвлэлийн хараат бус бие даасан түгээлтийн системийн менежмент” зэрэг 6 ном, “Сэтгэл мэднэ”, “Эрт нахиалсан сарнай”, “Хавар”, “Хамгийн азтай үе”, “Торгон цэргүүд”, “Давхар цагаан шугам” олон ангит уран сайхны кино, “Гэргий”, “Дурлаж болохгүй бүсгүй” бүрэн хэмжээний уран сайхны кино, “Халхын голд байгуулсан гавьяа”, “Тусгаар тогтнолын товчоо”, “Тахал”, “Өв соёлын өлгийн нутгаар” баримтат киноны продюсерээр ажиллаж, МҮОНТ-ийг тоон технологид бүрэн шилжүүлж, MNBSport, MNBWorld, MNB Гэр бүл сувгуудыг санаачлан бий болгож, үйл ажиллагааг нь тогтмолжуулсан чөлөөт хэвлэлийн шилдэг менежер, уран бүтээлч аж.


1
angry
1
care
1
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18