Ж.Ганбаатар: Евро5 ангиллын АИ92 бензиний үнийг 400 төгрөгөөр буулгасан

О.Шүрэнцэцэг
2024/02/05

Сар шинийн баяр дөхөж буй энэ өдрүүдэд шатахууны нөөцийн асуудлаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар дараах мэдээллийг цахим хуудснаа нийтэлжээ. Тэрбээр "АИ92 автобензиний нөөц хангалттай байгаа. АИ92 автобензиний нөөц хангалттай байгаа. Үнийн зөрүү нилээн хол байдгаас шалтгаалаад энгийн АИ92-ийн борлуулалт их, Евро5 АИ92-ын борлуулалт бага байдаг.

Манай яамны зүгээс Евро2,  Евро5 ангиллын АИ92 автобензиний үнийн зөрүүг арилгаж, ард иргэд чанартай бензинийг хямд үнээр худалдан боломжийг бүрдүүлэхийг зорьж ажилласны дүнд “Шунхлай” компани Евро5 ангиллын АИ92 бензиний үнийг 400 төгрөгөөр буулгаж  2540 төгрөгөөр борлуулж эхлээд байна. Цаашид бусад ААН-үүдийн үнийг мөн буулгах талаар бид ажиллаж байна.


Дизель түлшний хувьд мөн нөөц хангалттай байгаа. Үнэ буурсан.Уул уурхайд өргөн хэрэглэгддэг Евро5 ангиллын дизель түлшний үнэ литр тутамд 1200 төгрөгөөр буурсан. Энэ үнэ буурсан байдал яг иргэдэд бодитоор мэдрэгдэхгүй байгаа байх. Гэхдээ дизель түлш бол экспорт, үйлдвэрлэлийн салбарын суурь хэрэглээний бүтээгдэхүүн учраас цаашлаад олон эерэг нөлөөллийг эдийн засагт үзүүлнэ.

ОХУ, БНХАУ-ын нийлүүлэгчдийн өрсөлдөөний дүнд цаашид энэ мэт үнэ буух боломж бүрдэнэ гэж харж байна.Шатахуун хомстоно, үнэ өснө гэж олон ч хүн, бүлэг над руу дайрч, бүр зохион байгуулалттай ажиллаж байсан. Бид хийх ёстой ажлуудаа чимээгүй хийгээд л явж байна. Хийсэн ажлын үр дүн бодит нөхцөл байдал үүнийг батлан харуулж байгаа байх” гэжээ. 



0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:301:b888:88ff:bc06:e28d:9cce
2024/02/05
0
0
hehe 2.13-niig duustal tsagaan sariin haymdral gsn dee
Хариулах
202.126.91.127
2024/02/05
0
0
hudlaa bitgii shaa, euro 5 -aa notol, chadahgyi bol chatsag tsarailaad suudlaa tavij ug zail aa
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18