Баянзүрх дүүргийн 40 гаруй СӨХ-нд хашаа буулгах мэдэгдэл хүргүүлээд байна

Ц.Цэрэнбадам
2024/02/01

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор хууль, журам зөрчсөн, стандартын бус хашаа, хайсыг 2021 оноос буулгаж эхэлсэн.

Уг ажил 2024 онд ч мөн үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд орц, гарцыг нэмэгдүүлэх зорилгоор 40 гаруй сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-нд зөрчлийг арилгах мэдэгдэл хүргүүлээд байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Ашиглаж, эзэмшиж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн талбайд зохих зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх арга хэмжээний хүрээнд одоогийн байдлаар 33,300 метр гаруй хашааг буулгаж, 7,480 орчим хашаанд стандарт мөрдүүлээд байна.

Хашаа арга хэмжээг энэ жил ч мөн үргэлжлүүлж, эрчимжүүлнэ. Өнгөрсөн долоо хоногт “Дүнжингарав” худалдааны төв орчимд болсон харамсалтай ослоос бид сургамж авах хэрэгтэй. Энэ алдааг дахин давтагдуулахгүйн тулд нэн түрүүнд төлөвлөлтийн алдаатай буюу нягтаршил ихтэй, орц, гарц байхгүй, өндөр хашаа барьсан хотхон, хорооллуудын СӨХ-нд хашаа буулгах мэдэгдлийг хүргүүлж байна.

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны 40 гаруй СӨХ-нд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газраас мэдэгдэл хүргүүлсэн. Цаашид энэ чиглэлийн арга хэмжээг нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулах юм. Мэдэгдлээр хүргүүлсэн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол албадан буулгаж, гарсан зардлыг тухайн СӨХ, барилгын компаниас гаргуулна. Иймд иргэд, олон нийт зөвөөр ойлгож, хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай байна гэлээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон ослын газарт Барилга, хот байгуулалтын яамнаас Ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. Ослын газрын ойролцоо зам, талбайд орц, гарцыг хязгаарлан, орон сууц болон өөр объектууд барьсан нь гал командын машин нэвтрэхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгосон байна. Иймд цаашид энэ мэт алдаатай хот төлөвлөлт, барилгын зураг төслийг хийж байгаа байгууллагууд болон баталж байгаа албан тушаалтнуудтай хариуцлага тооцно" гэв.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.41
2024/02/01
0
0
Зүүнтний нугалаа шиг юм хийж болохгүй. ААН-н эзэмшлийн хашааг буулгах хэрэггүй. Сайхан сайран үзэмжтэй хашааг Бодоо “гэзэг хяргадаг шиг Сумьяабазар хашаа болгоныг тасчиж хаясан. Үр дүнд нь хулгайч нар хөлжсөн. Хатуухан хэлбэл Сумьяа хулгайч нар боломж өгсөн. Харин авто болон явган хүний зам хааж, шахаж барьсан хашаа хайсыг буулгах нь зөв.
Хариулах
66.181.177.132
2024/02/01
0
0
За даа энэ бумбагар энэ нүсэр ажлыг барахгүй л боловуу
Хариулах
203.98.76.9
2024/02/01
0
0
Хан-Уул дүүргийн Мишээл экспо-гийн баруун талаар гараад Эвсэг ХХК-ийн хойгуур явах замд 2 хэсэгт барилга барьж байгаа зам хаасан байгаа түүнийг чөлөөлж зам гаргавал Чингэсийн өргөн чөлөөний ачаалал буурна ДЦС-3-ын уулзвараас Зайсангийн зам хүртэл 2 урсгалтай зам гарах бололцоотой
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18