FUNDEA.mn дээр ''ГАЛ СӨНӨӨГЧ РОБОТТОЙ болцгооё'' хандивын төсөл оржээ

О.Шүрэнцэцэг
2024/02/01

Краудфандингийн хамгийн найдвартай сайт ФАНДИА-д “ГАЛ СӨНӨӨГЧ РОБОТТОЙ болцгооё” хандивын төсөл оржээ.

Дэлхийн жишигт олноороо нэгдэж мөнгө босгохыг “краудфандинг” гэдэг ба ихэвчлэн интернэтээр дамжуулж олон тооны хүмүүсээс төлөвлөсөн хэмжээний мөнгө босгохыг хэлнэ. Тэгвэл Монгол залуус нэгдэн өнгөрсөн оны арван нэгдүгээр сард САНААГАА САНХҮҮЖҮҮЛ уриатай Fundea.mn сайтаа нээжээ.

Тэдний сайт дээр сошиалд хамгийн өндөр дэмжлэг аваад байгаа “ГАЛ СӨНӨӨГЧ РОБОТТОЙ болцгооё” Моод-ын хандивын төсөл орсон байна. Нийгмийн асуудлыг шийдэхэд түүчээлдэг МООД төслийн багийн хэрэгжүүлж буй уг хандивын аянаар том, жижиг 2 робот худалдаж авахаар нийт 588,640,000 төгрөгийн санхүүжилт босгохыг зорьж буй тухайгаа саяхан танилцуулсан.


Тухайн цугларсан мөнгөөр худалдан авахыг зорьж байгаа уг робот нь хүний амь насанд эрсдэлтэй галын бүсэд ажиллаж орц гарц нарийн, бүх барилга руу орох чадалтай. Гал сөнөөгч робот нь 6-8 хүний ажлыг хөнгөвчлөх боломжтой бөгөөд бодит 400 гаруй гал руу орж туршигдсан хамгийн сүүлийн үеийн загварын автомат удирдлагатай төхөөрөмж аж.

Хандивыг албан ёсны сайтаар дамжуулж өгөх нь дэлхийн бүх оронд хэрэгждэг аливаа учирч болох эрсдэлээс хамгаалах, ил тод шийдэл байдаг. Хэрэв та “ГАЛ СӨНӨӨГЧ РОБОТТОЙ болцгооё” хандивыг дэмжиж байвал fundea.mn сайт руу орж 5000 төгрөг болон түүнээс дээш хүссэн дүнгээрээ хандив өгч өөрийн хувь нэмрээ нийгэмдээ оруулаарай.

 https://www.fundea.mn/projects/moodofmongolia/gal-sonoogch-robottoi-boltsgooio-1


0
angry
5
care
0
haha
7
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.183.204
2024/02/01
1
0
Наад төр засаг улам залхуу сургахнээ, төр засгаа шахдаг сурах хэрэгтэй , нийслэлийн онцгой байдлын газраас наад мөнгөө гаргуулвал
Хариулах
202.9.46.172
2024/02/01
0
0
https://www.fundea.m n/projects/moodofmon golia/gal-sonoogch-r obottoi-boltsgooio-1
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18