ХЭҮК: Галд өртсөн орон сууцны оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг хүлээн авлаа

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзвар орчимд гарсан галд өртсөн орон сууцны оршин суугчдын эрүүл мэнд, орон байр, ахуй амьжиргааны нөхцөл байдал, иргэдийн эрхийг хамгаалахад ХЭҮК хяналт тавин ажиллаж байна.

Тухайлбал, 2024 оны 01 дүгээр сарын 24-ны шөнө гарсан галын үеэр Комиссын гишүүн Б.Энхболд УОК, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох албаныхантай хамтарч шуурхай ажилласан юм.

Аливаа гамшиг ослын үед орон байраа алдсан иргэдийг орон байраар хангах нь Засгийн газар, тухайн орон нутгийн захиргааны байгууллагын нэгдүгээр үүрэг. Иймээс Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар гал түймэрт өртсөн 60 айлын орон сууцыг засварлахтай холбоотой зардал болон оршин суугчдын түр хугацаанд байрлуулах түрээсийн байрны зардлыг Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн.

Түүнчлэн түймэрт өртсөн орон сууцны оршин суугчдыг Баянзүрх дүүрэг дэх хоёр зочид буудалд хуваан байрлуулсан бөгөөд түрээсийн байрны зардалд дэмжлэг үзүүлэх, иргэдийн бичиг баримтын бүрдэл, лавлагааг шийдвэрлэх асуудалд НЗДТГ-аас дэмжлэг үзүүлж байгаа аж.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгэний хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар зэрэг холбогдох албан байгууллагаас бүрдсэн шуурхай штаб байгуулагдаж, зочид буудалд түр суурьшсан иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Энэ хүрээнд СЭМҮТ, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг, 26 дугаар хорооны халамжийн ажилтан, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын ажилтнууд зочид буудалд байрлаж буй иргэдэд 24 цагаар эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа бол тус дүүргийн цэцэрлэгийн багш нарын төлөөлөл хүүхдийн өрөө байгуулж, хариуцан ажиллуулж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Комиссын дарга Д.Сүнжид, Хяналт шалгалт хариуцсан ахлах рeфeрeнт Б.Мөнх-Эрдэнэ, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Дэлгэрноров нарын бүрэлдэхүүн 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж, тулгарсан хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, санал хүсэлтийг хүлээн авлаа.

Уулзалтын үеэр иргэдийн төлөөллийн зүгээс Комиссоос дараах хүсэлтийг уламжилсан юм.

Үүнд:

  • Төрийн эрх бүхий байгууллагаас тухайн асуудалтай холбоотой явуулж буй үйл ажиллагаанд Комисс хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэх.
  • Орон сууц түрээслэх хөрөнгийг шийдэх процессыг тодорхой болгож мэдээлэл түгээх, төрөөс тодорхой хугацааны түрээсийн төлбөр төлөх тухай баталгааны хуудас, эсхүл баталгаажуулсан түр баримт бичиг олгох.
  • Хөрөнгөний үнэлгээ хийлгэх зардлыг хохирогч нараас бус өөр байдлаар шийдвэрлэх талаар уламжлах.
  • Гал гарсан газрын ойр орчмын хотхон, байрны оршин суугчид, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эсэх, химийн хортой бодисын дэгдэлт байгаа эсэх, хоруу чанарын талаар болон галд өртсөн байр, мөн доторх эд хөрөнгө, бусад зүйлсийг цаашид ашиглаж, хэрэглэж болох эсэх талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах асуудлыг уламжлах.
  • Галд шатсан машины хохирлыг даатгалаас үл хамааран шийдвэрлүүлэх.
  • Албан бус салбарт хөдөлмөр эрхэлдэг иргэдийн тасалдаж буй амьжиргааны орлого дэмжих талаар холбогдох арга хэмжээг зохих байгууллагад уламжлах зэрэг хүсэлтийг илэрхийллээ.

Комиссын төлөөлөл иргэдийн дээрх хүсэлт, саналын дагуу Комиссоос хуульд заасан чиг үүргийн хүрээнд холбогдох байгууллагад уламжилж шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.24.126
Өчигдөр
0
0
Сүүлийн хоёр асуудлыг хүлээн авах боломжгүй байх. Цахилгааны массаас үүдэлтэй гал түймэр гарч гражид байсан машинууд ташраараа шатсан тохиолдол гардаг. Тэр болгонд машин өгөөд байсныг санахгүй юм. Ерөөсөө л даатгал шүү дээ. Юуны тулд гэнтийн ослын даатгал гэж байдаг билээ. Энэ хуулиараа явна. 200 саяын машиныг 20 саяар даатгуулсан бол 20 саяыг л авна. Огт даатгуулаагүй бол юу ч авахгүй. Тийм учираас цагдаа нар биднийг зогсоогоод “даатгалдаа хамрагдаагүй байна арга хэмжээ авна” гээд байдаг биз дээ. Нөгөө нэг асуудал нь та ажлаа хийж болно. Та хөдөлмөрийн чадвараа алдаагүй л бол танд нөхөн олговор олдохгүй. Жишээ нь: Хэнээс мөнгө авч танд өгөх юм? Тэтгэмж, нөхөн олговор нь өөрөө хуулиар зохицуулагддаг. Тэр хуулийн хүрээнд зохицуулагдана. Хууль дүрэм судал. Түүнээс биш “би хохирсон, улс л миний хохиролыг нөхөх ёстой” гэсэн ойлголт байж болохгүй. Яс юмандаа,та нар Дашванжилаас болж хохирсон.
Хариулах
Шинэ мэдээ
УДЭТ-ын бүтээл "Анна Каренина" жүжиг ОХУ-ын театрын тайзнаа тавигдана 6 цагийн өмнө
Долоон настай охин цонхоороо унаж нас баржээ 7 цагийн өмнө
"Анна Каренина" жүжгийг ОХУ-ын театрын тайзнаа толилуулна 8 цагийн өмнө
Вьетнам улс монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 8 цагийн өмнө
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ 9 цагийн өмнө
Нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэнэ 9 цагийн өмнө
Улсын хэмжээнд 52 сум цагаан зудтай байна 9 цагийн өмнө
​МҮЭХ Ерөнхий сайдад багш, эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор шаардлага хүргүүллээ 10 цагийн өмнө
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 11 цагийн өмнө
10.558 литр архи устгалд оруулжээ 11 цагийн өмнө
ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдана 12 цагийн өмнө
Морин хуур найрал хөгжмийг Засгийн газрын шийдвэрээр цомхотгож байна 13 цагийн өмнө
Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ 14 цагийн өмнө
Хаврын саруудад салхины хурд нэмэгдэж, шороон шуурганы давтагдал их байна 14 цагийн өмнө
Өчигдөр ​цагдаагийн байгууллагад 1871 дуудлага бүртгэгджээ 14 цагийн өмнө
Нийслэлд 2.5 тонн өвс байршуулсан байна 15 цагийн өмнө
ГХЯ: Нипах вирус бүртгэгдсэн бүс нутгаар зорчихгүй байхыг анхааруулж байна 15 цагийн өмнө
Хэнтий аймаг 40 багшийг 120 сая төгрөгөөр урамшууллаа 15 цагийн өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн 15 цагийн өмнө
Оюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа Өчигдөр