Бусдыг хутгалж хүнд гэмтэл учруулсан этгээдэд 5 жилийн хорих ял оногдууллаа

О.Шүрэнцэцэг
2024/01/27

Шүүгдэгч Щ.Ф… нь 2023 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Е…. аймгийн П…. сумын Ф…. багийн нутаг дэвсгэр “Бор өндөр толгой” гэх газар хаваржиж байсан хохирогч К…гийн гэрт түүнтэй маргалдаж улмаар түүний дагз болон далны баруун доод хэсэг, баруун мөрний хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна.

Прокуророос яллагдагч Щ.Ф -ийг “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах“ гэмт хэрэг үйлдсэн  гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Щ.Ф нь хүнийг санаатай  хутгалсан үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирчээ.

Зэвсэг гэсэн ойлголтод хүний биед  гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулах зориулалт бүхий  эд зүйл хэрэгсэл түүний дотор хутга, заазуур бусад мэс хамаарахаар заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол  таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр заасан байна.

Шүүх Щ.Ф -г “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийг байдал, хохирлоо нөхөн төлснийг харгалзан  түүнд 5 жил 4 сарын хугацаагаар  хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр үзэх цахим холбоос:  https://shuukh.mn/single_case/...

Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг


6
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:328:2f54:7c23:64fa:8608:c3c0
2024/01/29
0
0
Shees chin aimar hutgalsan baina shdee
Хариулах
2405:5700:311:3e29:99a5:fd79:e6f0:c4cc
2024/01/27
0
0
Алдарт эрдэмтний хүүхэд юмуу шц үсэг одоо хэрэглэгдэж байгаа юм уу ф эхэлсэн нэг гэхээр өөрөөч тэр овогч тэр басл сонин тэр аймаг сумын нэр бас сонин тэ
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 13 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 14 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18