Архангай аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Ш.АДЪЯАМАА
2024/01/26

Архангай аймгийн Ихтамир сумаас баруун урд зүгт 71 километрийн зайд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 26-ны  08:12:06 цагт 4.1 магнитудын хүчтэй газар газар хөдлөлт боллоо.

Газар доор болон гадарга дээр их хэмжээний чичирхийлэлт болж, хүчтэй үйлчлэлийн улмаас газрын гадаргад ан цав бий болохыг газар хөдлөлт гэдэг.

Газар хөдлөлтийн шинж тэмдгүүд:

  • Байшин донслон хөдлөх
  • Чийдэнгийн бүрхүүл болон өлгөөтэй эд зүйлс савах
  • Шилэн сав суулга харших, дуугарах, хагарч буй шилний чимээ гарах
  • Хүнгэнэсэн дуу ойртох

Хэрвээ ийм шинж тэмдэг мэдрэгдвэл нэн түрүүнд байшин барилгыг яаралтай орхих,  хүмүүсийг гадагш хурдан гаргах эсвэл тасалгааны аюулгүй байрыг эзлэх хэрэгтэй.

Газар хөдлөлтийн үед юу хийх вэ?

Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:

  • Тайван бай, үймж сандрах хэрэггүй
  • Аюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.
  • Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх
  • Бат бөх ширээн доогуур орох
  • Цонхноос хол байх
  • Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх
  • Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага
  • Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох
  • Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэгггүй
  • Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох
  • Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх
  • Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад  толгойгоо хамгаалах
  • Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй
  • Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлох.

Газар хөдлөлтийн дараа юу хийх вэ?

  • Өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж, эрүүл ухаанаар эргэн тойрноо харах
  • Эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалгах
  • Хэрвээ цус алдаж байвал цэвэрхэн материал ашиглан цус тогтоох арга хэмжээ авах
  • Хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж, тээвэрлэж болохгүй
  • Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх
  • Хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тайвшруулах
  • Нурангид дарагдсан хүмүүсийг өөрийн бололцооны хэрээр аврах
  • Онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй
  • Нурангин доор байгаа бол тайван байх, боломжтой бол өөртөө анхны тусламж үзүүлэх
  • Гадна байгаа хүмүүст дохио өгөх /хашгирах, ямар нэгэн юм нүдэх/
  • Гал гаргаж болохгүй
  • Өөрийн тамир, тэнхээгээ гамнах
  • Шилний хагархай байх тул гутлаа өмсөх
  • Ямар нэг эвгүй үнэр байвал цонх, салхивчаа нээх
  • Цахилгаанаа яаран бүү залга
  • Радиогоо цаг үеийн мэдээн дээр тохируулах

 Урьдчилан базаах бэлтгэл:

  • Хэрвээ газар хөдөлбөл танай гэр орон, сургууль, ажлын байранд юу юу гэмтэж магадгүй талаар ярилцах
  • Өрх бүр гамшгийн үед ажиллах төлөвлөгөөтэй байх
  • Өрөө, тасалгаандаа хамгийн аюулгүй хэсэг нь хаана байж болохыг урьдчилан тогтоох. Ер нь хамгийн аюул багатай хэсэг бол коридор (хэрвээ энд тавилга, эд зүйлс ихээр байрлуулаагүй бол) гэж үздэг.
  • Аюулгүй газар руу орох /нуугдах/, халхлах, байх зэргээр дадлага, сургуулилт хийх
  • Аюулын үед барилга, байшингаас гарах гарц, аюулын гарцыг мэддэг байх
  • Өндөр настай хүмүүс, нялх балчир хүүхдүүдийг хэрхэн нүүлгэн шилжүүлэхийг урьдаас тооцох
  • Гэр бүлийн гишүүд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмших
  • Ус, цахилгаанаа яаж, хаагуур нь хааж, унтраахад суралцах
  • Гэр, өрөө, тасалгааныхаа овор ихтэй, хүнд тавилгыг зохих ёсоор бэхэлж, тогтоох
  • Дор хаяж 72 цагийн хүнс, усны нөөцтэй байх
  • Цонх, гадна хананаас ор, буйдан зэргийг хол байрлуулах
  • Аюултай болон химийн хортой бодисыг зориулалтын газар тусгаарлан хадгалах
  • Гар чийдэн (нэмэлт зайны хамт), зайгаар ажилладаг жижиг радио, эмийн сан гэх мэт зүйлсийг бэлтгэх
  • Гэрийн тэжээвэр мал, амьтныг халхлах аюулгүй байршил, газрын тогтоох
  • Хүн бүрийн орны дэргэд гар чийдэн, бат бөх гутал байлгах
  • Нэн шаардлагатай байгууллагын утасны жагсаалтыг мэддэг байх



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ 4 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ 7 цагийн өмнө
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна 7 цагийн өмнө
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ 7 цагийн өмнө
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай 8 цагийн өмнө
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ 9 цагийн өмнө
Ардчилсан нам ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ 9 цагийн өмнө
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 11 цагийн өмнө
“Талын Монгол” амтыг жуулчид Зүрхэндээ шингээж, Цүнхэндээ хийж авч явж байна 12 цагийн өмнө
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна 12 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт зургаа боллоо 13 цагийн өмнө
Монголын брэндээ уландаа гишгэж, солонгосын шар айраг Терраг шүтэхийн учир юу вэ!!! 13 цагийн өмнө
Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ 14 цагийн өмнө
"20 жилийн настай БОРДЮР" 15 цагийн өмнө
Н.Номтойбаярт Зам тээврийн яамыг өгье гэтэл голж, танай ЗГ-т ажилд орохгүй гэжээ 15 цагийн өмнө
Улаанбаатарт 27 градус дулаан байна 15 цагийн өмнө
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ Өчигдөр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ Өчигдөр
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна Өчигдөр