Бензин шатахуун, хийн түлшний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг шалгана

О.Шүрэнцэцэг
2024/01/24

Дүнжингарав төвийн уулзварт болсон осолтой холбогдуулж УОК мэдээлэл хийв. Ослын улмаас онцгой байдлын гурван алба хаагч амиа алдаж, Түлэнхийн төвд 10 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм.

УОК-оос гаргасан шийдвэрүүд, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийнхээ талаар танилцууллаа.

1. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь нас, эрүүл мэндээрээ хохирсон онцгой байдлын албаны албан хаагчдын ар гэрт дэмжлэг туслалцаа үзүүлэх, шаардлагатай асуудлыг шийдвэрлэr, зохион байгуулалтыг хийх ажлын хэсгийг УОК-ын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга хошууч генерал Г.Ариунбуянгаар удирдуулсан. Ар гэрийнхэнтэй нь уулзаж, зохих арга хэмжээг авч ажиллаж байна. 

2. Ослын үед угаартаж, түлэгдэж, угаартаж, бэртэж гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн иргэдийн эмчилгээ оношилгооны асуудалтай холбоотой зайлшгүй арга хэмжээ авах ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоор ахлуулсан. Эмчлүүлж буй иргэдийн ар гэрийнхэнтэй уулзаж, шаардлагатай зүйлсээр дэмжиж туслах болон бусад арга хэмжээг авч ажиллаж байна.

3. УОК-оос Улаанбаатар хотод төдийгүй, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатах ноцох материал, бензин шатахуун, хий түлшний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийж, зохих арга хэмжээг авах комиссыг УОК-ын дэргэд байгуулж байгаа. Стандартын бус газруудын үйл ажиллагааг зогсоож, нүүлгэн шилжүүлнэ.

4. 60 айлын орон сууц шатсан. Мөн тэр хавьд байсан 29 автомашин шатаж, өртсөн. Өвлийн хүйтэнд оршин суугчид орон байрандаа орох боломжгүй байна. Хууль хяналтын байгууллагууд хяналт шалгалт хийж, хэргийн газрыг хамгаалалтад авсан. Энэ асуудлуудыг эцэслэн шалгаж, буруутай этгээдийг тогтоогоод хариуцлага тооцож, хохирлыг барагдуулна гэдэг их цаг хугацаа орно. Тиймээс цаг алдалгүй Нийслэлийн Засаг даргын орлогч Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж, 60 айлын орон сууцыг нэн яаралтай засч, хэвийн горимд оруулах ажлыг эхлүүлэх, энэ хугацаанд тухайн иргэдийн амьдрах түрээсийн орон сууцын төлбөрийг төлөх ажлыг хийнэ.

Үргэлжлүүлэн Шадар сайд С.Амарсайхан “Цаашид стандарт, хэм хэмжээ гэх зүйлээ амьдарч байгаа орчин, эргэн тойрондоо гарах ахуйн болон бусад осол гэмтлийн эрсдлийг бууруулахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна. Хэрвээ бүх шатанд стандартаа мөрдөж, ажилладаг байсан бол ийм нөхцөлд орохгүй байх боломж байсан. Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлын талаар ярина” гэлээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
6
sad
0
wow

Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:310:765c:ec4e:e811:d7bd:6ea8
2024/01/25
0
0
Орон сууцны доод давхарт газ ашигладаг газруудыг шалгаж хаагаач
Хариулах
59.153.115.185
2024/01/25
0
0
Ардчилагчид хувийн өмчид хадаж шалгаж дарамталаа гэх биз.
Хариулах
66.181.188.93
2024/01/24
1
0
унгасан хойноо хавчив гэдэг шиг яагаад Монгол улс ийм арчаагүй новшийн байдагийм бээ
Хариулах
2405:5700:311:67a1:c034:147d:16b1:42f6
2024/01/24
0
0
Нэг юм болсон хойно нь шалгаж нүүлгэх тухай ярих биш 30 жилийн өмнө хийх байсан гэр хорооллуудад орон сууцны хажууд байгаа олон ШТС д иргэд бид тэсрэх бөмбөгний дэргэд тэвчээртэй хэн өдөр хоногийг өнгөрөөж байна шүү үнэхээр цэгцэлмээр байна
Хариулах
66.181.188.93
2024/01/24
1
0
нүүлгэж ч чадахгүй хөгийн арчаагүй улс төрчидтэй засаг төртэй ийм улс орон хаа ч бхгүй дэлхийн шившиг
Хариулах
2405:5700:303:97a1:bdba:22f:4c41:10f0
2024/01/24
1
0
Шалгаад үр дүн гарлаа юу. Нам дагасан луйварчдын бүлэглэл бус уу
Хариулах
202.126.90.31
2024/01/24
1
0
Стандарт, норм дүрэм нь зохих эрсдэлээс сэргийлэхээс хэм хэмжээг тогтоосон эсэх эргэлзээтэй. Ядаж сургуулийн орчноос нүүлгээрэй дээ.
Хариулах
202.131.244.246
2024/01/24
1
0
ШТС-уудыг аюулгүй газарт шилжүүлэх, буулгах, байрнуудаас холдуулах зайлшгүй шаардлагатай
Хариулах
43.228.130.188
2024/01/24
1
0
кккк Штс үүдийг хаа гэж байна Саяхан хэд хоногийн өмнө шатахуунгүй үхлээ хатлаа хүчээр нээж ажиллуул гээд байгаагүй бил үү... сая гал гарсан бүсийн тэнд ажиллаж байгаа Онцгойн хэдэн залуутай таарч үг солиход шатахуун бол тэндээ л шатдаг, харин ГАЗ бол дэлбэрдэг гэж байсан... иймд штс үүдийг хаахын оронд ГАЗ-ын станц ГАЗ-ын тээврээ сайн журамлах хэрэгтэй шүү дээ
Хариулах
43.228.130.188
2024/01/24
0
0
кккк Штс үүдийг хаа гэж байна Саяхан хэд хоногийн өмнө шатахуунгүй үхлээ хатлаа хүчээр нээж ажиллуул гээд байгаагүй бил үү... сая гал гарсан бүсийн тэнд ажиллаж байгаа Онцгойн хэдэн залуутай таарч үг солиход шатахуун бол тэндээ л шатдаг, харин ГАЗ бол дэлбэрдэг гэж байсан... иймд штс үүдийг хаахын оронд ГАЗ-ын станц ГАЗ-ын тээврээ сайн журамлах хэрэгтэй шүү дээ
Хариулах
66.181.180.228
2024/01/24
0
0
ШТС эхэлж баригдаад араас орон сууцнууд очоогүй юм уу
Хариулах
202.72.245.121
2024/01/24
2
0
zugeer naad heden SHTS uudaa haa
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 14 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18