Өвөлжилт хүндэрсэн Дорноговь, Төв аймгийн сумдад цэргийнхэн ажиллаж байна

О.Шүрэнцэцэг
2024/01/23

Өнөөдөр ихэнх нутгаар өвөлжилт хүндэрч, зарим хэсэгт нь цагаан зуд нүүрлээд байна. Зам даваа гүвээ хаагдаж, мал малчин хоёр цасанд боогдож, тэвээрчид төөрөх эрсдлүүд үүсч буй энэ үед Зэвсэгт хүчний алба хаагчид тухайн орон нутгийн хэсгүүдэд хүн хүчний дэмжлэг үзүүлж эхэлсээр 3 сар өнгөрч байна.

 Зэвсэгт хүчний алба хаагчид Булган, Төв, Өвөрхангай, Увс, Хөвсгөл, Баянхонгор, Дорноговь аймагт 2023 оны 11 дүгээр сараас хойш орон нутгийн зам давааг техникийн тусламжаар нээх, малчин өрхийг нүүлгэх, өвс тэжээл хүргэх ажлыг тодорхой бүлгүүдээр тасралтгүй гүйцэтгэж байна. 

Яг энэ цаг үед гэхэд Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Бүрэн сумдад Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл болон 014, 120 дугаар ангийн бүлэг, Дорноговь аймгийн Иххэт суманд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн бүлэг гээд нийт 9 нэгж техниктэйгээр 20 гаруй цэргийн алба хаагч зам харгуйг нээх, өвс тэжээл хүргэх ажлыг гүйцэтгэж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд хүнд хэцүү цаг үед тусалж буй цэргийнхэнд орон нутгийн удирдлага, малчид тээвэрчид талархлаа илэрхийлсээр байгаа юм.

Тухайлбал, Төв аймгийн Лүн суманд Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн дэслэгч М.Чойнхороор ахлуулсан 5, Эрдэнэсант суманд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн ахлах дэслэгч Ц.Энхбаяраар ахлуулсан 4, Баян-Өнжүүл, Бүрэн суманд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн 6, Дорноговь аймгийн Иххэт суманд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн ахлах ахлагч Э.Очирбалаар ахлуулсан 4 алба хаагч тус тус цас их хэмжээгээр орсны улмаас үүссэн гамшгийн нөхцөл байдлыг бууруулахаар уртасгасан цагаар ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:328:21e3:2cf9:aaa9:eee8:897c
2024/01/24
0
0
Hetsuu shu tsereguudiinha ayulgui baidal ene teriig hangaj ajillaarai da
Хариулах
202.126.91.39
2024/01/24
0
0
Uwul bolohgvi yum shig namar ni nair heseed yawahaa bolij vz.
Хариулах
203.91.112.114
2024/01/23
0
0
Малчид, иргэдийг ядарсан хүнд үед нь нөгөө л муу нэртэй цэргийнхэн очиж туслах юм даа
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 14 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18