Хөгжлийн банк өрийн дарамтаас бүрэн гарч, ЗГ-ын зээлжих зэрэглэл сайжрав

О.Шүрэнцэцэг
2024/01/23

Монгол Улсын Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээд юм. 

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас санхүүжилт авч зээлийг зориулалт бусаар ашигласан, зээл төлөхөөс зайлсхийсэн болон эргэн төлөлт хийгээгүй болон гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар авах шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажилласан. Энэ үр дүнд Хөгжлийн банк 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн. Мөн оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр нийт 700 сая ам.долларын гадаад өрийг өөрийн эх үүсвэрээр төлж, өрийн дарамтаас бүрэн гарч, Монгол улсын засгийн газрын зээлжих зэрэглэл сайжирч чадсанаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд зарласан юм.

Эргэн сануулахад, Хөгжлийн банкнаас 2022 оны 1 дүгээр сард 1.8 их наядын чанаргүй зээлийн улмаас дампуурах эрсдэлд орсноо олон нийтэд ил зарлаж байв. Өнөөдөр зээлийн эргэн төлөлтийг өөрийн эх үүсвэрээр барагдуулж, гадаад өрийн дарамтаас бүрэн гарсан амжилттайгаар шинэ оныг угтаад байна. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдийс агентлагаас Монгол Улсын Хөгжлийн банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг B3 (тогтвортой) түвшинд хэвээр үлдээж, банкны зээлийн суурь үнэлгээ (Baseline Credit Assessment)-г CAA2 түвшнээс CAA1 хүртэл нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. 

Мүүдийс агентлаг нь Хөгжлийн банкны 2023 оны 4 дүгээр улиралд хугацаа нь дуусах хоёр бондын эргэн төлөлтөд учирч болох гүйцэтгэлийн эрсдэлүүдийг тооцоолсны үндсэнд 2023 оны 10 дугаар сараас эхлэн зээлжих зэрэглэлийг бууруулж болзошгүй байдлаар хяналт хийж байсан бөгөөд Евро бондын 500 сая ам.доллар болон Самурай бондын 30 тэрбум иенийг өөрийн эх үүсвэрээр цаг хугацаанд нь амжилттай төлж барагдуулан гадаад өрийн дарамтаас гарсан нь зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээхийн зэрэгцээ банкнуудад өгдөг үнэлгээг нэг түвшнээр ахиулах үндэслэл болсон байна. Ингэснээр Хөгжлийн банк нь олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж, цаашид олон улсын зах зээлээс урт хугацаатай, хямд эх үүсвэр татан төвлөрүүлэхэд чухал үр нөлөөтэй юм. Монгол Улсын Хөгжлийн банк нь хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэгч банкны хувьд зээлжих зэрэглэлийг (В3) тогтвортой хэвээр үнэлснийг Мүүдийс агентлаг онцолсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.49
2024/01/23
0
0
Одоо найдваргүй өр нь хэд болсон бэ? Алтай констракшны Бат-Эрдэнийн найдваргүй өр юу болов?
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 13 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 17 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18