ЦЕГ: Замын-Үүдээс гарсан 25 автобусны нэг нь автомашинтай мөргөлдөж, хоёр хүн амь насаа алдсан

Л.Бямбажав
23 цагийн өмнө

Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд зорчиж явсан автомашин автобустай мөргөлдөж, хоёр хүн харамсалтайгаар амь насаа алдсан талаар өмнө нь мэдээлсэн. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө. 

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан 6 дугаар ээлжийн 25 автобустай 2 дахь цувааны нэг автобус 167 дахь км заалтад осолдсон, мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сум "Эрдэнэс тавантолгой уурхайн зам"-д Х.Маяти болон Гранбирд маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдөж хүний амь хохирсон харамсалтай дуудлага, мэдээлэл тус тус бүртгэгдсэн.

Урьдчилсан байдлаар Дорноговь аймагт цуваагаар зорчиж байсан 7 номерын автобус, Альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас суудлын автомашины 2 зорчигч, Өмнөговь аймагт Х.Маяти тээврийн хэрэгслийн жолооч амь хохирсон харамсалтай, ноцтой осол хэргүүдэд тухайн аймгуудын цагдаагийн газраас шалтгаан нөхцөлийг тогтоох, бусад шалгалтын ажиллагааг явуулж байна.

Орон нутгийн замын нөхцөл байдал цастай, хальтаргаатай, үзэгдэх орчин муу, авто зам болон дугуй барьцалдах чадвар муудсан, зарим үед цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байхад хурд хэтрүүлэн өөртөө болон бусдад эрсдэл үүсгэх тохиолдол цөөнгүй байна.

Иймд хөдөө орон нутгийн замд иргэд, жолооч та бүхэн зорчихдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган зөвшөөрөгдсөн хурдыг баримталж, гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарахдаа бусдад осолтой нөхцөл үүсгэхгүй байх нөхцөл бүрдсэний дараа үйлдэл хийхийг цагдаагийн байгууллагаас онцгойлон сэрэмжлүүлж байна.




1
angry
1
care
0
haha
0
liked
2
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.131.225.242
1 цагийн өмнө
0
0
Муу ёрын автобус байна даа
Хариулах
2405:5700:311:6709:a993:7d3e:3f66:20c8
2 цагийн өмнө
0
0
Мал шиг жолооч гай юмдаа сайн жолооч хэрэгтэй тамхи баагиулсан,өмхий гай
Хариулах
2601:140:9780:8840:7d05:b76f:216b:142c
12 цагийн өмнө
0
0
Ene setguulchid bichin gej byyr alah yumaa, yamarch utga uchirgui nurshisan yum bichih yum
Хариулах
2405:5700:300:f15b:294e:d32b:3a97:527f
12 цагийн өмнө
1
0
Энэ мэдээг гарчиг болон өгүүлэмжийн уялдаа холбоог ер ойлгосонгүй. Мал шиг сэтгүүлч бол гэж…
Хариулах
2407:6400:c100:97:8945:de5e:451c:857e
15 цагийн өмнө
1
0
Ингээд нэг автобус жагсаалаас гарлаа
Хариулах
2405:5700:300:bbf4:98ea:f49f:20d5:ba94
21 цагийн өмнө
0
0
Хар мөнгө төлөөсөө авч
Хариулах
2405:5700:310:3367:30a0:a8d7:19cc:1571
21 цагийн өмнө
1
0
Хүн ачиж яваа жижиг оврын альфард болон энэ чиглэлийн такси - нууд арай хурдтай анхаарал болгоомж муутай явдаг шүү
Хариулах
2405:5700:301:47aa:2dba:b910:7e4:5d11
21 цагийн өмнө
1
0
Энэ орж ирж бгаа автобусны балаг дуусахгүйнээ
Хариулах
2405:5700:311:b27c:920:6325:4543:239c
22 цагийн өмнө
1
0
Замын Үүд- ийн чиглэлд хөдөлгөөнд оролцож яваа, такси нэртэй нисдэг авснууд.
Хариулах
Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18