П.Сайнзориг: Автобусны буудлууд дээр байрлуулсан чиглэлийн мэдээллийг ойлгомжтой болгоно

Л.Бямбажав
Өчигдөр

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцалыг арилгахаар боловсруулсан шинэ 74 чиглэлд 1075 автобус өнөөдрөөс үйлчилгээнд гарсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Тээврийн цагдаагийн албаны 386 алба хаагч, 191 цэг дээр замын хөдөлгөөний зохицуулалт хийлээ. Мөн хамгийн их ачаалал авч буй М:1 “5 шар – Офицеруудын ордон”, М:3 “Архивын ерөнхий газар-120 мянгат-Сүхбаатарын талбай” чиглэлд 152 албан хаагч ажиллаж байна. Тус маршрутын шинэчлэлтийг чиглэлийн давхцалыг бууруулах, автобусны ашиглалтын хурдыг нэмэгдүүлэх, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг багасгах зорилгоор төлөвлөсөн юм.

Нийтийн тээврийн маршрутын шинэчлэлтэй холбоотой гарсан асуудлаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаа нар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

-Нийтийн тээврийн менежментийг сайжруулах хүрээнд автобусны хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна маршрутын давхцалыг арилгахаар олон жилийн турш дадал болсон чиглэлүүдийг өөрчилж байгаа тул иргэд ихээхэн бухимдаж байна. Хувийн аж ахуйн нэгжүүдэд нийтийн тээврийн татаасыг машин цагаар тооцож олгодог болсноос хойш маршрутын давхцал нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, зам дээр автобус нь гараад зогсож л байвал хүн тээвэрлэж байгаа эсэхээс үл хамааран татаас авч байгаа тул нийтийн тээврийн хүртээмжийг маршрут төлөвлөлт талаасаа анхаарахаа больсон байгаа юм. Энэ буруу зохицуулалтыг өөрчилж, маршрут төлөвлөлтийг зөв хийхээр зорьсон. Төвийн магистрал замуудаар зургаан гол чиглэлийн төлөвлөлийг хийсэн бөгөөд бусад чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд уг зургаан чиглэлтэй огтлолцож, богино эргэлтээр дамжин суух нөхцөлийг бүрдүүлсэн.

 Дамжин суух бололцоог бүрдүүлэх үүднээс Сүхбаатарын талбайн урд автобусны буудал нээсэн. Улаанбаатар хотын замын нөхцөл байдлыг харахад автобус эргэх уулзвар бараг байхгүй. 

Хуучны автобусны зогсоол, депо, цахилгаан троллейбус явж байсан шугамуудыг хувьчлах нэрээр хувийн байгууллагуудад алдчихсан байна. Тиймээс автобус эргэх бололцоотой цэгүүдийг төлөвлөж, буцаж эргэх буюу богинын холбоосоор холбож, зорчилтыг удаахгүй буюу дараагийн цэг рүү хурдан хүрэх боломжийг бүрдүүлж байгаа. Бид замын нөхцөл байдалдаа тулгуурлаж төлөвлөлт хийхээс өөр аргагүй. Шинэчилсэн маршрутын мэдээллийг сарын өмнөөс олон нийтэд мэдээлж эхэлсэн. Гэвч мэдээллийн хүртээмж муу байснаас үүдэн өнөөдрийн нөхцөл байдал бий боллоо. Мөн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй өдөр болон баяр ёслолын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний эрчим нэмэгдсэн үед шинэ маршрут хэрэгжиж эхэлсэн нь ч нөлөөлж байгаа. Тиймээс ойрын хугацаанд маршрут төлөвлөлттэй холбоотой алдаа дутагдлуудаа залруулан, автобусны буудлууд дээр байрлуулсан чиглэлийн мэдээллийг илүү ойлгомжтой байдлаар шинэчлэн, аппликейшний хөгжүүлэлтээ сайжруулах болно гэв.



6
angry
0
care
0
haha
0
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.46
18 цагийн өмнө
0
0
Ta nar shig yumnuud hiih ajil bish. Naadah manager hyn, aj ahuin turshlagatai hyn hiideg ajil shyy!!!
Хариулах
2405:5700:301:47aa:2dba:b910:7e4:5d11
21 цагийн өмнө
0
0
Нямбаатар та 2 ямарч чадамжгүй байнашдээ энийгээ ойлголдоо
Хариулах
2405:5700:301:47aa:2dba:b910:7e4:5d11
21 цагийн өмнө
0
0
Автобусаар явж үзээгүй ноход нэг иймэрхүү л юм хийнэ олон удаа хордохоос нь өмнө болиулая
Хариулах
103.170.17.98
22 цагийн өмнө
0
0
эхлээд танилцуулах материал, шаардлагатай мэдээлэлээ тараачаад, ажлаа хийх хэрэгтэй бгаа юм . Ажил яг хийж үзээгүй хүмүүс л дээ. Сайхан турших юм даа
Хариулах
202.55.188.126
22 цагийн өмнө
0
0
Төрийн өмчийг бүгдийг хувийн болгох гэсэн шуналтангууд л санаатайгаар ийм үйл ажиллагаа явуулж байгаа. Ер нь улсын өмч гэсэн статустай болгож төр болон хувийн өмч гэдгээ болих хэрэгтэй. Харин төрд шударга , шуналгүй хүмүүсийг ажиллуулж улсын өмчийг хамгаалж зөв ажиллуулах хэрэгтэй.
Хариулах
2405:5700:301:26c4:bd6f:9cf1:9b98:8031
23 цагийн өмнө
0
0
зелинскийг дуурайдаг санаатай юм уу
Хариулах
202.126.88.98
Өчигдөр
0
0
Ийм арчаагүй зүйл ярьж тэнэгтэхээ боль мануухай
Хариулах
103.254.123.199
Өчигдөр
0
0
“ДанхарТөрийнТүшээд” минь бидний төлөө юу ч, бүр юу ч битгий хий тэхүү? Залуус бидэнд ТаНарт хэлэх муу үг олдохгүй байна: Ард түмний өмч нэртэй хэний ч биш эзэнгүй 'Нийтийн Тээврийг' та ч, би ч, өөр хэнбугай ч эзэн сэтгэлээр сайжруулж, ахиц гаргаж чадахгүй ээ! Иймээс л төрийн өмчийн бүх автобус, автобус нэгдлүүдийг хувьчлаад, үнэ тарифыг нь чөлөөлөөд, гол нь төр өөрөө оролцохгүй болоод өгмөөр байна. Үгүй бол мянга ‘Сумля, Нянбаатар …’ нарыг ээлжилж солиод юу ч өөрчлөгдөхгүй. Дахиад ийм үзэгдэл болох болгонд хараадаг, зүхдэг хүний нэрс л солигдохоос биш дээрдэхгүй ээ!
Хариулах
2405:5700:311:1a9f:d0b4:e18c:1820:c093
22 цагийн өмнө
0
0
Махаа сонгохоо л больчих. Батүүл хамаагүй сайжруулж чадаж бсан. Хотоо гэсэн чин сэтгэлтэй хүмүүс бий. Тэднийгээ сонгохгүй нам, ашиг хөөсний л гай
Хариулах
202.9.46.154
Өчигдөр
0
0
ХИЧЭЭЛ ОРОХООР ЯАХЫН ХҮҮХДҮҮД. ХАЙЛААСТЫН СУРГУУЛЬРУУ ИРЭХДЭЭ ТАЛБАЙ ОРЖ БАЙЖ 32ЫН ТОЙРОГ ЛУУ ЯВДАГ АВТОБУСАНД СУУХУУ ХАЙЛААСТ ХОРООЛОЛ 38ХМК ХҮРТЭЛ ЯВДАГ АВТОБУСАА 3 4 ХОРООЛОЛЫН ЭЦЭСЭЭР ЭРГҮҮЛЭЭЛ БОЛООШДЭ ИНГЭЭЛ ЗОХИЦУУЛАХАД Л БОЛОН ШДЭ ХАЙЛААСТ 8 НОЙМОРЫН 100АЙЛ 3 СУРГУУЛИААР 32ЫН ТОЙРОГЛУУ ЭРГҮҮЛЭЭЛ ИНГЭЭЛ ШИЙДЭХЭД Л БОЛОХ ЮМЫГ ЁОЁО ХҮҮХДҮҮД ХИЧЭЭЛД ОРОХООС ӨМӨН ЗОХИЦУУЛ
Хариулах
139.5.219.52
Өчигдөр
0
0
Чи эхлээд ойлгомжтой юм хийчихээд ярьвал яасан юм нусак аа
Хариулах
2405:5700:301:1440:28d4:7c45:4fea:45e3
Өчигдөр
0
0
ИРГЭД ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЖ СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР ИРҮҮЛЭХИЙН ТУЛД ТЭНД АВТОБУСНЫ ЗОГСООЛТОЙ БОЛГОСОН. АМЖААРАЙ !!! П.ГАНЗОРИГ
Хариулах
66.181.160.97
Өчигдөр
1
0
Амьдралаас тасарсан ийм нусны алчуурууд яаж энэ олон түмнийг тэр чигт нь харж чадхав арайчдээ нээрээ!!! Бүүр нэг хийх юм олдохгүй байна гэж!!! Хэдэн захын хороололын ард иргэд 5шараас нааш битгий зүгэл...хай
Хариулах
2405:5700:310:74da:3197:b5c1:7186:e59a
12 цагийн өмнө
0
0
Huuchin marshrutaar nj yavuul nemj avtobusnuud yavuul huhu uvliin huitend yadarsan ard tumneeree togloj hohirooj hanahguima
Хариулах
Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18