УОК-ын дарга С.Амарсайхан Дорноговь аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллалаа

Л.Бямбажав
Өчигдөр

Монгол Улсын Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайхан Дорноговь аймгийн Даланжаргалан, Иххэт зэрэг өвөлжилт хүндэрсэн суманд ажиллалаа. Тус аймгийн нийт нутгийн 75 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байна.

Нутгийн малчид “Урьд жилүүдийнхээс цас ихтэй, хөр цасанд мал бэлчээрлэх боломжгүй байгаагийн улмаас бэлдсэн өвс, тэжээл нь хүрэлцэхгүй малын хорогдол их гарч байгаа. Энэ жил малынхаа багагүй хувийг бойлсон ч малын мах, түүхий эд үнэгүй байгаа нь малчдын амьдралд хүнд тусаж байна” хэмээн ярьж байлаа. Өвөлжилт хүндэрсэн сумдын малчид руу зам даваа гаргах, өвс тэжээл дөхүүлэх ажлыг аймгийн Онцгой комиссоос тогтмол хийж байгаа ч цасан шуурганы улмаас зам даваанууд өдөртөө хаагдаж буйг орон нутгийн удирдлагууд хэлэв.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Засгийн газрын 233 дугаар тогтоолоор мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалах ажил эхэлсэн. Ингэснээр хүнсний эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан мал махыг дундын зуучлалгүйгээр малчдаас шууд хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдэж байгаа. Аймаг, орон нутгууд энэ тал дээр онцгой анхаарч, иргэд олон нийтийг бодит мэдээллээр хангах нь чухал” гэлээ.

УОК-оос зам даваа гаргахад шаардлагатай Авто грейдер шийдэж өгсний зэрэгцээ цасанд боогдсон айлуудад өвс, тэжээл хүргэхэд шаардлагатай түлш шатахууны нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр боллоо.


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.70.44.46
1 цагийн өмнө
0
0
УОК, шадар сайд хүндхэн байгаа газраар ажиллсан байна, бас зөв дэмжлаг үзүүлсэн байна, амжилт хүсье
Хариулах
202.131.251.66
Өчигдөр
0
0
энэ мангарууд сонгуулиар хотод арчигдана тэгээд сайндаа биш орон нутгийн малчид тариаланчид ногоочидод хайр зарлаж жүжиж дагздаж тархидаж яваа муу шоронгийн ацнууд баас шээс наад муу ацнууд руугаа шид гөлийсөн хулгайчид ард түмний боломжийг 33-жил хулгайлсан МАНАН-гийн хүн дүрстэй дээрэмчид шүү
Хариулах
66.181.160.62
Өчигдөр
1
0
шаа шаа хүний өмнөөс амьдраад байгаа юмуу, хувийн мал биздээ. кг ааруул нь 70к гэж байна ийм байж болхуу псдаа. зайл цаашаа
Хариулах
Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18