Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баян” өндөгний үйлдвэрт зочиллоо

О.Шүрэнцэцэг
2024/01/16

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Баянчандмань суманд байрлах “Баян” өндөгний үйлдвэрт 2024 оны нэгдүгээр сарын 12-нд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.


“НВЦ” компанийн “Баян” өндөгний үйлдвэр нь өнөөдрийн байдлаар улсдаа хамгийн олон буюу нэг сая толгой шувуутай бөгөөд дотоодын нийт өндөг үйлдвэрлэлийн 50 хувийг дангаараа хангаж байна. 

“Баян” өндөгний цогцолбор үйлдвэр нь:

 -Өндөглөгчийн болон дэгдээхэйн аж ахуй,

-Бүрэн найрлагат тэжээлийн үйлдвэр,

-Өндөг ариутган, ангилж савлах автомат МОБА машин,

-Өндөг амилуулах инкубатор, шувуу нядалгааны цех,

-Орчин үеийн аппарат хэрэгсэл бүхий хими, микробиологийн лаборатори,

-Шингэн өндөг ариутган боловсруулах цех зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологитой, бүрэн автомат үйлдвэрийн цогцолбор бөгөөд 100 хувь үндэсний хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулагдсан. 

2024 онд хүчин чадлаа нэмэгдүүлж 1.5 сая шувуутай болохоор төлөвлөж байгаа аж. Ингэснээр Монгол Улс өндөгний хэрэгцээгээ 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой болох юм.       

Тус үйлдвэрийн хамт олон хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдалд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.  Тодруулбал, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дотоодоосоо 100 хувь хангах зорилт тавиад буй өндөгний үйлдвэрлэлд хамгийн сүүлийн үеийн нөү хау, технологийг нэвтрүүлсэн салбартаа тэргүүлэгч, үлгэр жишээ хамт олон юм.


“Баян” өндөгний үйлдвэр нь Улсын тэргүүний фермер, МҮХАҮТ-ын дээд шагнал Алтан меркури, Дэлхийн өндөгний холбооны “Алтан өндөг” зэрэг шагналуудыг хүртээд байгаа билээ.

 



1
angry
1
care
2
haha
3
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:695b:89e0:f355:1529:ecca
2024/01/17
0
0
Хувийн сектор гэдэг чинь ийм л бүтээлч байдаг юм даа!! Үүнийг төр хийх гэж оролдсон бол хөгийн юм болох байсан?! Соц үед Шувуун фабрик гэж нэг юм байгуулсан боловч дэлгүүрт өндөг нь огт харагдаж байгаагүй??!! Харин Ерөнхийлөгч нэгэнт ийнхүү танилцсаны үр дүнд тахиа шувууны тэжээлийн үйлдвэрүүдийг том, жижиг олноор бий болгох ажил өрнүүлмээр байна!! "Тахиа шувуу сонирхогчдын групп" гэдэг Facebook дээр тахиа шувуу үржүүлдэг өрх гэрийн жижиг аж ахуйнууд тэжээл олдохгүй бэрхшээл их байгаа нь харагддаг!!! Хоёр хөршөөс төрөл бүрийн үр будаа тэжээл чөлөөтэй хямд оруулмаар байна!!!
Хариулах
2405:5700:310:22d:903d:435b:23d7:d621
2024/01/18
0
0
Социализмийн үед өндөгийг маш их худалдаалдаг бсан байх шүү.Би л лав өндөгний бариултай хуьанцар саваар хүүмдийн 100..их дэлгүшр 2.оос байнга л авдаг байсандаг.та яаж явсхаараа өндөг хардаггүй бсан нь сонин л бна
Хариулах
66.181.189.166
2024/01/17
0
0
баатарбилэг та хөгжлийн банкны өр төлбөрт энэ үйлдвэрээ өгсөн юм биш үү улс аваагүй юм уу мөнгөө эсвэл олоод өгчихсөн юм уу
Хариулах
2600:100c:b256:2af5:45f5:b6a9:c8c1:929d
2024/01/17
0
0
Зугаалахаас өөр ажил алга уу.?Хүүрэнсүгээ!!!
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 13 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 17 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18