МЭНДЧИЛГЭЭ: Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл өнөөдөр 73 жилийн түүхтэйгээ золгож байна

О.Шүрэнцэцэг
2024/01/16

1951 оны нэгдүгээр сарын 16-нд Гэгээрлийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн төв хорооны дэргэд “Сэтгүүлч нарын секц” байгуулах шийдвэр гарснаар Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллага МСНЭ-ийн үндэс суурь тавигдсан түүхтэй.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл өнөөдөр 73 жилийн түүхтэйгээ золгож байна. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл нь Олон Улсын Сэтгүүлчдийн холбооны Монгол дахь гишүүн бөгөөд Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоодын сайн дураараа эвлэлдэн нэгдсэн гишүүнчлэл бүхий төрийн бус, үндэсний хэмжээнд 24 салбар зөвлөлтэй мэргэжлийн төв байгууллага.

МСНЭ нь хэвлэл, мэдээллийн эрх, эрх чөлөөг эрхэмлэн олон эшт үзэл, ардчилсан нэгдлийн зарчмыг үндэс болгож гишүүдийнхээ мэргэжлийн бүхий л эрх ашгийг хамгаалах төдийгүй тэдгээрийн мэргэжил, мэдлэгийг чадавхижуулан хөгжүүлэх, гадаад харилцааг нь тал бүрээр хөгжүүлэх, гадаад дотоодын богино болон урт хугацааны сургалтын хөтөлбөрт хамруулахыг үйл ажиллагааны зорилгоо болгон ажиллаж байна. 2024 онд дээрх зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, гишүүн бүрт хүрэхийн төлөө хичээн ажиллах болно. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн үе үеийн удирдлага, нийт гишүүн, дэмжигчид та бүхэндээ ойн баярын мэнд хүргэж эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсье.

                                                                   Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар
                                                                   Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.225
2024/01/16
0
0
Өнөрөөгийн хэлснээр бүх сэтгүүлчид ардаа даадаг намтай, компанитай, бүгд хаалтын гэрээ хийдэг гэдгийг няцааж чадахгүй болжээ дээ,73 жилд…
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 13 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 17 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18