М.Батбилэг: Ерөөсөө л Өнөрөөг буруутгах үндэслэлээ хуулийнхан олоогүй байна

О.Шүрэнцэцэг
2024/01/16

ТВ-9 телевизийн сэтгүүлч М.Батбилэгтэй ярилцлаа. Тэрбээр Зариг.мн мэдээллийн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт гэрчээр дуудагдсан сэтгүүлчдийн нэг болоод байгаа юм.

-Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн амралтын өдрүүдэд сэтгүүлчдийг дуудсан. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг рүү мөнгө шилжүүлсэн, авсан гэх асуудлаар байцаалт авсан гэлээ. Нэг нь та байсан. Юу болчхов?

-Процессын хувьд сэтгүүлчид бидэнд байнга тохиолддог үйл явдал. Өөрөөр хэлбэл янз бүрийн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар дуудаж байцаалт тайлбар авч л байдаг.

Хамгийн гол нь амралтын өдөр байцаалт явагдаж байгаа нь хуулиа зөрчсөн үйлдэл. Энэ нь зөвхөн өөрийнхөө амийг бодоод хэлээд байгаа юм биш. Би амралтын өдөр мэдүүлэг өгмөөргүй байна гэсэн санаа биш. Цаана нь надаас мэдүүлэг авах гээд сууж байгаа байцаагч ч гэсэн амралтын өдөр амрах эрхтэй. Мэдээж ажлын өдөр өндөр ачаалалтай байгаа. Тиймээс наад зах нь хүний эрхийн мэдрэмжтэй ажиллаач.

Аливаа зүйлд улайрч зүтгэж болно. Гэхдээ цаана наана нь хүний эрхийн мэдрэмжтэй байгаач. Бид ямар нийгэмд, ямар нөхцөл байдалд ажиллаж амьдарч байгаа билээ. Амралтын ганц өдрөөр үр хүүхдээ аваад агаар салхинд гарчих боломжийг хүртэл уяатай нохой шиг зуураад байдаг хандлагаа болиоч гэж хэлмээр байна.

-Хуулийн байгууллага нэг дор олон сэтгүүлч рүү ижил үндэслэлээр холбогдсон. Цагдан хориод байгаа сэтгүүлчийн нэрийг дурдаж, хэдэн жилийн өмнөх 100, 200 мянган төгрөгийн гүйлгээг тодруулж байгаа нь сонин дүр зураг бий болгочихлоо?

-Үүнийг зөв ойлгох хэрэгтэй. Нийгмийн сүлжээгээр явж байгаа мэдээллүүд ч өрөөсгөл байна лээ. Магадгүй зарим хүмүүс, “Өнөрөө, Билгээ хоёр 800 мянган төгрөгийн шантааж хийгээд 400, 400 мянгаар хуваасан юм биш үү” гэх нь ч байсан. Тийм зүйл байдаггүй юм аа. 2019 онд Өнөрөөд 400 мянгаар шантаажлуулчихсан хүн байвал ил гарч ирээд ярих хэрэгтэй.

Гол нь, мөнгөний их багадаа биш. 50, 100, 200, 300 мянга ч гэнэ үү хамаагүй. Өнөрөөг ямар ч хамаагүй аргаар үргэлжлүүлэн хорих хүсэлтэй байгаагийн л илрэл. Энэ хүсэл зорилгод саад болох юм бол аль ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэн ч хамаагүй сэтгүүлчийг энэ хэрэгт хамаатуулж чадна шүү гэдгийг харуулж байна. Гол нь энэ шүү дээ.

“Та нар зүгээр бай, дуугүй л үгэнд ор” гэдгийг амарч байгаа өдөр нь бүх редакц, сэтгүүлч рүү хандаж хэллээ гэж харж байна. Хүн л юм чинь, манай салбар жижигхэн. Хүн хоорондын харилцаа үүснэ. Үхсэн үрэгдсэн, шинэ хүүхэд төрсөн амьдралын олон зүйлд зохион байгуулалт хийгээд гүйдэг байсан нь Өнөрөө. Тэгтэл ийм нөхцөл байдал нь хуулийнхны хувьд сайхан барьц юм байна. Үнэндээ тийм зүйл байдаггүй юм. Энд хууль зөрчсөн нэг ширхэг үндэслэл байх юм бол Монголын хэвлэл мэдээлэл тэр чигээрээ шоронд чинь орно.

“Хэвлэлийнхнийг нийтээр нь дуудаад, шүүсийг нь шахаж байна” гэж баярлаад хүмүүст хандаж хэлэхэд “Намайг ч юм уу, Өнөрөөг ч юм уу, өөр аль нэг хэвлэлийн сэтгүүлчийг болж, хохь нь гэж хэлж байгаа эрх чөлөө чинь маргааш дуусна” гэдгийг хэлье. Хүмүүс үүнийгээ бодох ёстой. Энэ үнэ цэнэ бол бидэнд маш том үнээр олдсон. Алдвал буцааж олох боломжгүй.

-Хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах нь ардчилсан улсын үнэт зүйл гэдэг. Үүнийг хуулийнхан ч сайн мэдэх учиртай. Харин манайд бүх зүйл эсрэгээрээ байгаа нь маш харамсалтай зүйл болж байна, тийм үү?

- Чи ямар баяны хүүхэд, би хэн гэдэг гуйлгачны үр сад байх нь хамаагүй, чи бид хоёр ардчилсан улсын эрх чөлөөт иргэд. Бид дэлхийн хүн төрөлхтний тал нь мөрөөддөг мөрөөдлийн үзүүр дээр нь ирээд дуусах гэж байна. Үүнээс би маш их айдас мэдэрсэн. Түүнээс би цагдаа дээр очиж үзээгүй биш. Бизнес мэдээний 400 мянган төгрөг битгий хэл түүнээс өчнөөн том асуудал дээр амралтын өдөр цагдаад дуудагдаж үзээгүй. Ер нь хэнийг ч тэр байх.

Хэдэн их наядын хулгайн хэрэгтнийг ч тэр амралтын өдөр мэдүүлэг авч байхыг сонсоогүй. Гэтэл “Хохь нь, хаалтын гэрээтэй, шантаажчинууд. Одоо ингээд жангаа ид” гэж бичиж байгаа хүмүүст хэлэхэд “Таны ингэж бичиж байгаа эрх чөлөө чинь дуусна”. Үүний гол хор хохирол нь энэ. Үүнийг сайн боддог байх хэрэгтэй. Чамд, надад адилхан байгаа үндэсний баялагт халдаж байгаа хэлбэр. Бидний ардчилсан улсын эрх чөлөөт иргэн гэдэг язгуурын язгуур үндсэн эрх рүү халдлаа шүү гэж хэлмээр байна.

Сэтгүүлчдийг амралтын өдрөөр цагдаад дуудсан явдал Өнөрөөг хэлмэгдүүлэх гээд байгаадаа ч биш. Энэ салбарыг нийтээр нь дуугүй байлгах гэж багалзуурыг нь шахаж байна. Хэвлэлийн салбарыг тэр чигт нь хоолойг нь боомилж байгаа хэлбэр. “Чи чимээгүй бай, Өнөрөө дээр чинь аваачна шүү. Хажуу өрөөнд нь хэвтэж баймаар байна уу” гэдэг дарамтыг үггүйгээр ойлгуулж байна.

Мэдэхгүй юм, хувь сэтгүүлчийн юм шиг асуудал болоод л. Түүнд хамгийн ойр хүн нь өмөөрөөд байгаа ч юм шиг, эсвэл магадгүй хамгийн их хүн шантаажилсан, хамгийн их хаалтын гэрээг хамтарч хийсэн Билгээ улайраад байгаа юм шиг ядуухан зүйл олон нийт бодох юм. Монголчуудад бидэнд язгуурын язгуур эрх ашиг гэж бий. Өнөөдөр биднийг хайр найргүй нүдэж байгаа бол маргааш иргэн тан дээр ирнэ гэдгийг л бид мартах учиргүй.

-Тэгвэл энэ үйл явдал цаанаасаа захиалгатай болсон гэж та хэлэх гээд байна уу?

-Сүүлийн үед өрнөж байгаа маш олон хэрэг агуулга нь улс төрийн өнцөгтэй болчихсон. Хууль хяналтын байгууллага өөрөө хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломж нь хаагдчихаад байна. “Наадхыгаа далд хий, ямар ч хамаагүй аргаар далд хий” гэдэг нөхцөл байдалтай чиглэл өгдөг. Эхлээд нэг үндэслэлээр аваачиж хорьдог. Хорьсны дараа 10, 20 асуудал араас нь ухаад нэмдэг хандлага руу яваад байна. Маш бүрхэг харагдаж байна. Хамгийн их хүний эрхийн зөрчил байгаа тухай ярьж, хамгийн ихээр хүний эрхийн зөрчилтэй тэмцэнэ гэж уриалж, лоозогнож байгаа үнэмлэхүй дангаараа ноёлж байгаа улс төрийн хүчний үед хамгийн бүдүүлгээр хүний эрх чөлөөг, хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж байгаа үйл явдлыг харж байна.

Сэтгүүлчид торгуулдаг, шийтгүүлдэг, залруулдаг. Ингээд л явдаг шүү дээ. Энэ чинь дэлхийн сэтгүүл зүйд байдаг практик. Одоо бол “Наад нөхөд чинь сүүлийн үед Өнөрөөг сулла гээд акц явуулаад байна. Ямар нэгэн байдлаар найз нөхөд л юм чинь идэж уухаас эхлээд тав гурван төгрөг шилжүүлсэн юм байгаа шүү дээ. Ол л доо, наадахаа” гээд хэдэн залууг амралтын өдөргүй нухуулж байдаг болчихсон байна.

Дахин хэлье. Бид нийгмийнхээ баталгааг ойлгох хэрэгтэй. Ардчилсан нийгмийн үнэт зүйл баталгаа бол хувь хүний эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө юм шүү дээ. Тэртээ тэргүй хэвлэлийнхэн үүрэг хариуцлагагүйгээр, бизнесийн нэр хүндэд халдсан мэдээ материал гаргавал хуулийн механизм тодорхой байгаа. Гэтэл “Би ийм дуу сонсмоор байна, Билгээ чи үүнийг л дуул. Хэрэв өөр дуу дуулах юм бол өөр дуугаа дуулах газартаа очиж дуул” гэдэг зүйл рүү явж байгаад харамсаж байна.

Би өчнөөн удаа хууль хяналтын байгууллагаар явж байсан. Үүн шиг улайрчихсан, бүдүүлэг, хүнлэг бус, хүнийг мал адгуус шиг харьцдаг, туудаг, хуулиар ташуурддаг хандлага үзэж байгаагүй.

-Хууль хүчний байгууллага ерөөсөө нийгэмд айлгах сэтгэл зүйг бий болгоод байна гэж ажиглагдах болсон. Хуулийнхны талаар шүүмжлэх, байр суурь илэрхийлэх эх сурвалжууд хамгийн түрүүнд нэрээ нуухыг хүсдэг боллоо?

-Эрх баригчид, дарга нар, улс удирдаж байгаа хүмүүсийн нийгмийг хөтлөх хазаар ногт нь хуулийн байгууллагууд юм байна гэдгийг сүүлийн үед ойлгож байна. Үүний төлөө үеийн үед эрх мэдлийн тэмцэл явж байсан. Хэн нь ерөнхий прокурор, хэн нь ерөнхий шүүгчийг тавих вэ. Хэн нь ЦЕГ-ын даргыг томилох вэ, хэн нь Ерөнхий сайд болбол аль нутгийнхаа хэнийг авчирч хаана тавих вэ гэдэг марафон явж ирсэн. Энэ нь үнэндээ тэнд ноёрхлоо тогтоох гээд байгаа асуудал биш. Зүгээр л үүгээрээ нийгмийг хөтлөх хазаар ногт болгодог.

Өнөөдөр магадгүй биднийг үзэн ядаад зүхэж байгаа хүмүүс багахан ч гэсэн эрх чөлөө чинь байгаа учраас үзэл бодлоо илэрхийлж байна. Манайхан бие дээр нь асуудал ирж байж мэдэрдэг. “Би 400-хан найзтай фэйсбүүкийн хэрэглэгч. Итгэл үнэмшлээрээ сонгуулиар энэ залуу улстөрчийг дэмжээрэй гэж хэлэхийн тулд би СЕХ-нд очиж бүртгүүлэх шаардлагатай болчихсон байх жишээтэй. Энэ бол маш том ухралт.

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэг цагдан хоригдоод 40 гаруй хонолоо. Өнөөдөр хүртэл түүнийг цагдан хорьсоор байгаа үндэслэлтэй тайлбарыг хуулийнхан хийж чадав уу?

-Хууль шүүхийн өмнө иргэн бүр ижил тэгш эрхтэй байх нь ардчилсан нийгмийн суурь дархлаа. Тэр ижил тэгш эрхийг л эдлүүлээд өгөөч гэж байгаа юм. Өнөрөө хоригдчихсон байхад хэн, хэн хоригдохгүй яаж явааг нийгэм хараад бухимдаад байна шүү дээ. Нийгэмд хамгийн дуулиантай тэр хүнийг заавал хорих ёстой гээд аваачаад хийчхээд заавал хорих үндэслэлээ яагаад танилцуулахгүй байгаа юм бэ. Хүн алчихсан юм уу, яасан юм бэ.

Үнэндээ заавал хорих үндэслэл байсан бол аль эрт танилцуулах байсан. Тэгэхээр байхгүй гэсэн үг. Амралтын өдрөөр хүртэл энэ залуусыг ажиллуулаад, хэвлэлийнхнийг дуудаж байгаа нь нэг ч гэсэн сэжүүр олдох болов уу гэсэн горьдлого. Ерөөсөө л дахин хэлэхэд Өнөрөөг буруутгах үндэслэлээ хуулийнхан олоогүй байна. Гэхдээ, хүн хугацаатай л юм билээ. Энэ их залхаан цээрлүүлэлт дунд эх хүн 10 үгүй гэнэ, 11-дэхдээ гэнэдээд тийм гэнэ. Манай хуулийнхны арга барил ийм л болсон юм байна.

Эх сурвалж: Өдрийн сонин 


1
angry
0
care
2
haha
18
liked
4
love
8
sad
0
wow

Сэтгэгдэл (35)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.233
2024/01/19
0
0
Эх хүн буруутгах ямарч үндэслэл байхгүй зөв юм яриад хулгайчуудыг олж өгсөн төрд сэтгэлтэй мундаг эмэгтэй хэнч энэ эмэгтэй шиг зоригтой хүчтэй дугарч чадахгүй зүгээр орхи тайван элэг бүтэн амьдруул
Хариулах
39.122.115.243
2024/01/19
0
0
Мэдээлэлээр хангадаг сэтгүүлчдийг хорих нь жирийн иргэд бидний мэдэх эрхийг хааж байна гэсэн үг.. Хэдэн тэр бумаар идсэн шуналтнуудын хэргийг хэзээ шийдэж хорих юм бол???
Хариулах
103.212.116.52
2024/01/18
0
0
Өнөрөөд буруу тохчих гээд ядаж өгцгөөж байна даа. Буруу тохож байгаа нь ч инээдтэй өөрснийгөө л хошин байдалд оруулах юм л байгаа даа. Арай дэндэнээ
Хариулах
66.181.191.122
2024/01/18
0
0
Үнэн үнэн
Хариулах
66.181.186.122
2024/01/17
1
0
Батбилэг ч бас сагах талдаа орсон бололтой.Хэдэн тэрбумын хэргийг эхлэж шалгана, бага дүнтэйг үлдээнэ гэсэн ойлголт байхгүй.Өнөрөөгийн оронд чи сууж байгаад гарч ирээд ийм зүйл яривал буцаад суух болзошгүй, Хүний хэрэг яасныг чи шүүх гээд байгаа чинь ханв хамсааьаэн мэт харагдлаа.Буруу дэвээд унав даа.
Хариулах
2405:5700:311:7406:39f5:b5c5:e0b5:c5cd
2024/01/17
0
0
Энийг чинь хуулинд Мөрдөн байцаах нууц задласан гэдэг юм. Хэвлэлийн эрх чөлөө нэрээр өөрт ирэх хариуцлагаас зугтах хэрэггүй Батбилэг ээ . Өнөрөөгийн мөнгөний эх үүсвэр учрыг олох гэсэн нь юу нь буруу юм. Өнөрөө ч бай хэн ч бай иргэн хүнийхээ үүргээ биелүүлээд жил бүр татварын албанд олсон үрсэн мөнгөнийхээ тайлангаа зөв шудрагаар тайлагнадаг бол заавал дуудаж асуух шаардлагагүй шүү дээ. Батбилэг та хэрвээ тайландаа Өнөрөөгөөс орж ирсэн мөнгөө оруулаагүй бол татварын хууль бас л зөрчсан болж таарна
Хариулах
2405:5700:311:2c2c:1e2:f86f:a258:de8a
2024/01/17
0
0
Өнөрөөгөөс илүү олон тэр бумын хулгайчидыг яах гээд байгаа юм бэ.барьж хорих эрх мэдэл АТГ,ЦЁГ,Шүү х,Прокурор
Хариулах
2405:5700:300:6e64:1d0d:e534:b9a9:406f
2024/01/17
0
0
Чи бас мөнгө завшиж,хууль зөрчих ажил хийдэг болж байна уу? Хэрэгтэн хүн хуулинд захирагдах ёстой !?
Хариулах
2405:5700:311:aeb2:8c9b:5b09:9bb0:2de9
2024/01/16
0
0
Нөгөө хонгил чинь дахиад гарч ирж байна уу гайхал чинь
Хариулах
202.9.40.108
2024/01/16
0
0
Anodiin deeremchid idoo turd tom tushaaltai.yasan ichdeggui novshnuud.
Хариулах
202.9.40.108
2024/01/16
0
0
MAN bol hunii erhiig notstoi zurchdeg.Anodiin Enhtur gj bolovsroltoi mundag zaluug estoi hog bolgoson.Olon jil shorond horiod.odoo ch tulber tulj.hiliin horigtoi.Anodiin deeremdsen
Хариулах
2405:5700:300:2ebf:8cfe:ce1f:ee99:fb8c
2024/01/16
0
0
АН-ын үед энэ эрх чөлөөг бүрэн эдэлдэг байсан пм, муулаад байдаг тэнэгүүд хаашаа ухраад байгаагаа ойлгохгүй нь эмгэнэлтэй
Хариулах
103.10.21.33
2024/01/16
0
0
Сэтгүүлч нарыг барина хорино амын хаана гэдэг бид эрх чөлөөгүй л болж бна дуугарах эрхгүй
Хариулах
103.10.21.33
2024/01/16
0
0
Сэтгүүлч нарыг хориод бна амын хаана гэдэг бидниэрх
Хариулах
202.126.89.118
2024/01/16
2
0
Маш үнэн юм ярьж бна Өнөрөөг өмөөрсөндөө биш өнөөдөр сэтгүүлчидыг маргааш хэнийг ч дуудаж арга хэмжээ авч магадгүй л байх
Хариулах
2405:5700:311:3466:89c6:3d8f:db2c:c5b8
2024/01/16
0
0
Энд сонин хачин хүмүүс янз бүрийн зүйл бичихдээ ичдэггүй юм бх даа. Комментийг маш олон тэтгэврийн хүмүүс үздэг ба улс оронд юу болж байгааг маш тодорхой нэвтрүүлэг хийдэг тул сэтгүүлч Баяр асан, Билгээ, Пүүжээ нартаа баярлаж явдаг юм. Доор бичсэн хүмүүс Монгол хүн мөн үү! Дандаа алдаатай бичсэн байх юм. TV-9 телевизийн хамт олонд тэтгэврийн бид маш их баярлаж явдаг юм.Үнэнч шударгаар бүгдийг хэлдэгт нь талархаж дандаа үздэг юм.
Хариулах
202.9.40.79
2024/01/16
0
0
Origoo talhnii meneger hontsiin shees hontsiin huuhed
Хариулах
2405:5700:310:36c8:e0d2:a141:e995:9d2b
2024/01/18
0
0
Энэ хоёр сэтгүүл чииг яасан гэж үзэн ядаад байна даа энэ хүмүүс тэгээд дарангуйлал доор амьдар яасан дүүрэн тэнэг хэлэх ч муу үг олдохгүй хог шаар нууд эх орноосоо урвах
Хариулах
103.212.118.142
2024/01/16
0
0
Битгий жүжиг тавь мөнгөний боолоо хогы новш батбилжг зайл
Хариулах
2405:5700:301:71ce:e441:306e:d140:11ea
2024/01/16
0
0
Ийм юм яриад байдлыг улөм л түвэгтэй болгоно доо.Мөрдөн нууфыг задруулахгүй байа хууль бий.Асуудөлгүй юм бол тайлбараа өгөөд л явлдаа
Хариулах
2607:fb91:22a6:443:a801:b357:c557:7ade
2024/01/16
0
0
Ene hoorhii ohiniig sullachihdagguin bhdaa!Hogjiliin banknii luivariig hen anh delgej tavilaa!!Chanargui zeeliin 1.8 ih nayad tgoos talaas ni iluu ergej tologdson,uuniig 100% gevel 10%? tuund onogdono!!Gavya aldaag densle el tuunii aldaa ochuuhen shuu manaihaan!!
Хариулах
103.242.47.50
2024/01/16
0
1
Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж буй хүмүүст амралтын өдөр байх ёсгүй.
Хариулах
202.126.88.115
2024/01/16
0
0
Ажлаа л хийж бн
Хариулах
103.242.47.50
2024/01/16
0
0
Хамар дор хагархай гэгчээр Билгээ арай л цуурч байна шүү. Ингэснээрээ удахгүй ээлж чинь ирж жангаа идэх вий.
Хариулах
2405:5700:311:5164:38b4:95ad:7e42:dd83
2024/01/16
0
0
Хүн нь байхад хэрэг олдоно
Хариулах
66.181.182.156
2024/01/16
0
0
Би "монгол сомет" нэвтүүлэгийн идэвхтэй үзэгч байна. Сүүлийн үед үзэхээс дургцй хүрдэг болжээ. Учир нь хэт нэг талыг харж яриад байх болжээ. Тухайлбал Өнөрөөгийн асуудал. Бас нэг юмаа хэт нуршуу дахин дахин ярих юм.Тэгсэн хирнээ нэвтрүүлэгийн цаг бага гэж ярина...ТЭГЖ БАЙГААД өөрийг нь шүүмжилсэн аястай юм бол тэгээд өнгөрөө өөрийгөө хамгаалаад яриад байна. тэгж байснаа "та үзэхгүй байж болно шүү" гэнэ ёстой шог
Хариулах
103.212.118.142
2024/01/16
0
0
Яг үнэн энэ новшоо болж хайран залуу амиа алдсан ёстой мөнгөний төлөө хүн алж хүрээ талахаас буцахгүй новш
Хариулах
2405:5700:303:f7f0:78ca:2b7d:85d2:60d3
2024/01/16
0
0
ҮЗЭХГҮЙ БАЙХ ЭРХ НЬ ТАНД БАЙГАА! ЛУРГУЙ БОЛ СОЛОНГОС СЕРИАЛАА, ХУЖАА НАРТӨЙГАА Л ҮЗЭЭД СУУЖ БЖ БОЛНО шүү
Хариулах
66.181.186.50
2024/01/16
2
0
энд сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс ээ! Гэхдэ зүгээр над шиг сайт уншигч биш тэр тролл энэ тэр нь байхалдаа ажил мэргэжлийн онцлог гэж байгаа нийгмийн асуудлуулыг ил гаргаж мэдээлдэг сэтгүүл зүй одоо орчин үеэ дагаад сошиал энэ бол муухайгаар ч сайнаар ч заавал байх ёстой яг үнэндээ таны миний хэлэх сэрдэх эрх байдгым шүү Би сэтгүүлч биш архи зардаг бааранд оюутан цагийн ажил хийгээд муу муухай болдогүйтэй адил Ажил нь шүү сэтгүүлчдийн
Хариулах
202.21.125.66
2024/01/16
1
1
СЭТГҮҮЛЧИД ТА БҮХЭН ТЭР ХААЛТЫН ГЭРЭЭ ГЭХ ЮМАА ХИЙЖ АЖИЛЛАДАГ АРГА БАРИЛАА БОЛЬЧИХ ОО. ЧӨЛӨӨТ, АРДЧИЛСАН, ЯМАР НЭГЭН ЦЕНЗУРГҮЙ, ЗАСАГЛАЛЫН 4 ДЭХЬ ХЭЛБЭР БОЛЖ АЖИЛЛАНА ГЭСЭН ЯАСАН БЭ? УЛС ТӨРЧИД ЭРХ МЭДЭЛТНҮҮД НЬ Ч ХУЛГАЙ ЛУЙВАРТ ОРООЦОЛДСОН ХҮМҮҮС, СЭТГҮҮЛЧИД НЬ Ч БАС ШАНТААЧИЛЖ БАЯЖСАН УЛС БОЛСОН. НЭГ ЁСОНДОО АРД ТҮМНИЙ ТАРХИ УГААЖ БАЯЖИГЧДЫН БАС НЭГ СҮЛЖЭЭ ЮМ ДАА. ШУДАРГА ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ БОЛ БҮР АЛГА БОЛСОН ДОО ТА НАРААС.
Хариулах
2405:5700:328:5a40:7967:84ab:7b9:3ee8
2024/01/16
0
1
Комментоор чинь чамайг монголчууд хайрлаж хүндэлдэг болсон юм өнөрөөг юу хииснииг нь мэддэггүй байж учиргүй өмөөрч олон юм яриад байгаа чинь хэр хүндииг чинь навс унагаад хүмүүсиин дургүйг хүргээд байна даа билгээ минь дээ
Хариулах
59.153.115.225
2024/01/16
1
1
-Эмээлтийн Хятадын формалины уусмалд байсан өмхийрсөн махыг нийслэлчүүдэд бүтэн хөваржин зунжин намаржин идүүлж ланд-300 авилгалд нь авсан нь зөв үү? -Дарамталж байгаад нүүрсэнд 60 машин явуулж байгаа нүүрсчин зөв үү? -Бүх сэтгүүлчид ардаа даадаг намтай, компанитай, авдаг авилгатай гэж бүх сэтгүүлчдийг араасаа чирсэн нь зөв үү? -Тэр олон хаалтын гэрээгээр авилга авдаг нь зөв үү? Тэгээд бас бүх сэтгүүлчид хаалтын гэрээтэй гэж гутаадаг нь зөв үү?! -56 малын хулгайчийг 8 ишиг болгож хохирогчийг улам дарамталж доромжлох зөв үү?
Хариулах
103.242.47.50
2024/01/16
0
0
Би хэнээс ч хамааралгүй санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн. Би мөнгөтэй гэж зарласан Өнөрөө нь хир шударгаар татвараа төлсөн юм бол
Хариулах
66.181.185.180
2024/01/16
0
1
Tiim
Хариулах
2405:5700:328:5a40:7967:84ab:7b9:3ee8
2024/01/16
0
1
Харин тиим тэгээд хөөрхии эмээг сэтгэлиин дарамтаар үхүүлсэн сэтгүүлч шүүдээ
Хариулах
Шинэ мэдээ
“Барс” захын хойд замд зам тээврийн ноцтой осол гарчээ 15 цагийн өмнө
Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана 15 цагийн өмнө
Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна 16 цагийн өмнө
Ирэх сарын 11-нд бүх нийтээр амарна 17 цагийн өмнө
Түймрийн хуурайшилт өндөр байгаа тул Богдхан ууланд зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа 17 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 18 цагийн өмнө
"Дугуйтай Улаанбаатар – 2025" өдөрлөг болж байна 18 цагийн өмнө
П.Сайнзориг: “Гадаадын зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх” хуулийн төсөл нь бусад хуультай зөрчилдөхгүй 19 цагийн өмнө
С.Гэндэнжамц: ЕБС-ийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ ирэх долоо хоногт эхэлнэ 19 цагийн өмнө
Улаанбаатарт 25 градус дулаан байна 19 цагийн өмнө
Ази тивээс анх удаа Монгол улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-тэй болно Өчигдөр
2025 оны Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа Өчигдөр
Л.Мөнхбаясгалан: Бид яагаад баялгаа ашиглаж чадахгүй, гаднынханд алдаад байгаа юм бэ? Өчигдөр
Х.Булгантуяа: Тэтгэврийн зээл нь хангалттай биш байхад тэтгэврийн зээлийг нь нэмж хязгаарлах нь буруу Өчигдөр
ШУУД: Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна Өчигдөр
БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцаадаг асуудалд анхаарал хандуулж ажиллана гэв Өчигдөр
Улаанбаатарт 17 градус дулаан байна Өчигдөр
Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 114 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ 2025/05/08
Э.Батшугар: Ахмадууд зээлээ хэдэн сараар авах нь өөрсдийнх эрхийн асуудал 2025/05/08
Р.Сэддорж: Хармагтайн ордыг онцгой ач холбогдолтой гэж үзэж байгаа бол стратегийн ордод авах л хэрэгтэй 2025/05/08