Б.Дэлгэрсайхан: Нэгдүгээр эгнээгээр дарга, цэрэг ялгаагүй зорчихгүй байх зохицуулалт хийнэ

Ц.Цэрэнбадам
2024/01/15

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо нийтийн тээвэртэй хамтран чиглэлийн төлөвлөлт хийгээд буй. Уг төлөвлөгөөг энэ сарын 20-ноос туршиж эхлэх юм. Энэ талаар Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхантай ярилцлаа.

Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль тогтоомж энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хууль батлагдсанаар өмнө нь шийдвэрлэж чадаагүй ямар асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэж харж байна вэ?

Миний хувьд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар томилогдоод гурван сарын хугацаа өнгөрсөн байна. Угтаа Үндэсний хороо нь төрийн байгууллагуудын уялдаа холбоог зохицуулах гол үүргийг гүйцэтгэдэг. Утаа, түгжрэл гээд нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь Үндэсний хорооны гол зорилго.

Юун түрүүнд Нийслэлтэй хамтран автобус худалдан авах тухай асуудлыг аль болох хурдан хугацаанд шийдвэрлэхээр зорьсон. Нэгдүгээр сарын 30-нд гэхэд нийт 600 автобусаа хүлээж авна. Нийтийн тээврийн хүртээмжтэй холбоотой асуудал ийнхүү шийдвэрлэгдсэн гэхэд болно. Нийслэлд тулгамдаад буй дараагийн чухал асуудал нь түгжрэл. Түгжрэлийг бууруулах талаар Улаанбаатар хотын Засаг даргатай хамтран төлөвлөгөө боловсруулж, Үндэсний хороогоор хуралдуулсан. Түгжрэл үүсгэх гол шалтгаан нь автобусны маршрутаа давхцуулах явдал. Тэгэхээр автобусны маршрутаа өөрчилж, төлөвлөлтөө шинээр хийх шаардлагатай. Тухайлбал, төв урсгал буюу Энхтайваны өргөн чөлөөг нэг урсгалаар явуулж, нэг зогсоол дээр нэг чиглэл автобус явах байдлаар зохион байгуулалт хийх жишээний. Офицеруудын ордноос Таван шар хүртэл нэг урсгалаар, гурван минутын зайтай урсгана гэсэн үг. Ялангуяа ид ачааллын үеэр хоёр буюу хосоор нь явуулахаар төлөвлөсөн. Ингэснээр иргэд удаан хугацаанд автобус хүлээх шаардлагагүй болно. Хэдэн ч автобус дамжин суусан өдөрт 1000 төгрөгөөр зорчих боломжтой. Эл зохицуулалтыг нэгдүгээр сарын 20-ноос хэрэгжүүлж эхэлнэ. Мөн автобус зорчих эгнээгээр өөр тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байх тухай асуудалд Замын цагдаа болон Авто замын газартай хамтран ажиллана. Судлаачид автобусыг аль болох богино хугацаанд ар араас нь явуулах нь зөв юм гэж үзсэн. Нийтийн тээврийн хүртээмж болон бусад асуудлыг шийдвэрлэснээр иргэд заавал хувийн машинтайгаа замын хөдөлгөөнд оролцох шаардлагагүй болно. Ингэснээр замын түгжрэл тодорхой хэмжээнд буурах боломжтой.

Уг зохицуулалт алдаа мадаггүй хэрэгжихийн тулд автобусны зорчих хэсгийг чөлөөлөх тухай асуудал яригдана. Энэ талаар?

Хоёр хоёр урсгалтай зам дээр автобусны зорчих хэсгийг чөлөөлнө гэхээр автобуснаас болж түгжрэл үүсэх нь тодорхой. Мэдээж хэрэг иргэд ч бухимдаж хүлээж авна. Тэгэхээр нийтийн эрх ашиг чухал уу эсвэл нэг хэсэг хүний эрх ашиг чухал уу гэх асуудлыг гол болгож байгаа. Нэгдүгээр эгнээгээр дарга, цэрэг ялгаагүй зорчихгүй байх зохицуулалт хийнэ. Ингэснээр нийтийн тээврийн хэрэгсэл хурдан түргэн зорчих, иргэд автобус хүлээхгүй байх боломж бүрдэх юм.

Олон судалгаанд дурдсанаар нийслэлийн авто замын зогсоолын хүртээмжгүй байдал түгжрэлд тодорхой хэмжээнд нөлөөлж байгааг онцолсон нь бий. Тэгэхээр зогсоолын ашиглалтыг сайжруулах тал дээр ямар зохицуулалт хийх вэ?

Мэдээж хэрэг замын түгжрэл үүсгэж буй гол шалтгаануудын нэг нь зогсоолын хүртээмжгүй байдал. Иргэд зогсоол олох гэж бараг л азын сугалаа шиг юм болдог гэж ярилцлага өгсөн байна лээ. Энэ бол үнэн. Төрийн албан хаагчдын 55 хувь буюу 63 мянга нь хувийн автомашинаар ажилдаа ирж, очдог. Ирээд байгууллагынхаа үүдэнд буюу нийтэд үйлчлэх ёстой зогсоол дээр бүгд машинаа тавьдаг. Үүнтэй холбоотойгоор бүх зогсоолыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар шийдвэрлэсэн. Нэг хүн зогсоол дээр бүтэн өдөржин машинаа тавих тохиолдол түгээмэл. Энэ 63 мянган хүний эрх ашиг чухал уу эсвэл нийслэлчүүдийн нийтийн эрх ашиг чухал уу гэдгийг бодолцох ёстой. Тийм ч учраас бүх авто зогсоолыг өндөр төлбөртэй болгох бодлого, зөвлөмжийг Нийслэлд хүргүүлсэн.

Зогсоолын төлбөрийг бүсчлэн тогтоохоор болсон. Тухайлбал, хотын А бүсэд байгаа зогсоолыг цагийн 5 мянган төгрөг, Б бүс дэх зогсоолыг 4 мянган төгрөг байхаар зохицуулалт хийнэ. Энэ бол судлаачид, мэргэжилтнүүдийн гаргасан судалгаанд үндэслэсэн үнэлгээ. Хүмүүст энэ нь үнэтэй сонсогдож байж магадгүй. Гэхдээ түгжрэлд таван мянган төгрөгөөс илүү их зардал гаргаж байгаа. Жишээлбэл 2-3 цаг түгжрэх, тэг зогсолт хийхэд машин дотроо дулаан байхын тулд багагүй бензин зарцуулж байгаа. Дээрээс нь цаг хугацаагаа гарздаж, стресст өртөх нь элбэг. Үүний хажууд зогсоолын үнэлгээ бага гэж ойлгож болно. Бусад улс орнуудад зогсоолын асуудлыг эдийн засгийн зарчмаар л шийдвэрлэдэг. Манай улсын тухайд түгжрэлийг бууруулах хоёр дахь том гарц, шийдэл бол энэ.

Зогсоолыг олон нийтийн хяналтад шилжүүлнэ. Бүх зогсоолыг ТББ, нөхөрлөл зэрэг залуучуудад өгөхөөр төлөвлөөд байгаа. Эсвэл гэртээ сууж байгаа ажил хийх хүсэлтэй настай хүмүүс ч байж болно. Тэгэхээр нийт зогсоолын зардлын 50-60 хувь нь эдгээр хүмүүсийн цалинд зарцуулагдана. Ингэснээр илүү хяналттай болох юм. Үлдсэн мөнгийг Авто замын санд төвлөрүүлнэ. Төвлөрсөн мөнгийг авто зогсоол тохижуулах, камержуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоол хийх зэрэгт зарцуулна. Мөн авто замаа сайжруулахад голлон анхаарна.

Хэзээнээс мөрдөгдөж эхлэх вэ?

Зөвлөмж, журмаа гаргаад Нийслэлд хүргүүлсэн байгаа. Ойрын хугацаанд шийдвэрлэх болов уу. Хэзээ гэдэг нь яг тодорхой болмогц мэдээлнэ. 


1
angry
0
care
2
haha
2
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:310:4415:55dc:b333:351c:ba97
2024/01/19
0
0
Нийслэлийнхний эрхийг хааж боосон арга хэмжээ авахаа болино уу. Айлд хэдэн ч машин байсан ер нь яах вэ дээ.
Хариулах
202.126.89.70
2024/01/17
0
0
Түгжрэл,утаа ихсэх, бензин шатахуун тасалдахад АН-ынхан учиргүй баярлалдан хөөрөх юм, эд нар хүн мөн үү, мөн бол лав Монгол хүн бишээ!!!
Хариулах
66.181.161.116
2024/01/16
0
0
Ха ха
Хариулах
2a01:e0a:16d:1f40:e457:ac3b:c525:ec26
2024/01/16
0
0
1-r egnee bol??? Shugamiin avtobus,turgen ,gal-kam,sergeelekh- police,khot tokhjuultiin jaaralta tereg-shar gereltee baakh,Buynii mashin(Orshuulga).
Хариулах
66.181.177.123
2024/01/15
0
0
EPOLICE app utsandaa suulgaad erguu teneg duremgui jolooch nariig mataad uguurei
Хариулах
66.181.177.123
2024/01/15
0
0
zarim neg erguu jolooch nar 1 egnee haaj awaaraa asaagaad utsaa maajaad hamraa uhaad zogsood bhiin hatuu arga hemjee awmaar bna EPOLICE app aa oligtoihon surtalchlaad taniulaad ugmuur bna
Хариулах
66.181.177.123
2024/01/15
0
0
1r egnee bolon orts garts autobusnii buudal boglood zogsood bdag mal taxinuudddaa hatuuhan arga hemjee awmaar bn
Хариулах
192.82.64.214
2024/01/15
0
0
Албан байгууллагууд ажилчиддаа унааны мөнгийг цалин дээр нэмж олгохгүй байх. Харин нийтийн тээврээр явах тасалбарыг сараар нь тооцож ажилчиддаа олгодог болох. Хэрэв өөрийн унаагаар ажилдаа ирвэл унааны зардал, автобусны тасалбар аль алийг өгөхгүй байх зохицуулалт хийх хэрэгтэй
Хариулах
2405:5700:310:2902:90d0:5f2d:4897:1f10
2024/01/15
0
0
Машины зогсоож таарна гэхдээ ганц цаг зогсоох нь хэд бол мөнгөтэй бил үү Хэдэн баячуудад зориулагдахнээ. Айхтар санаа байна. Харин 1 цаг хүрэхгүй түр зогсоход мөнгө авах уу
Хариулах
2405:5700:301:60df:80fa:8f07:95fe:6e99
2024/01/15
0
0
Автозамын түгжрэлийг бууруулах шиг амархан асуудал уг нь алга даа. Даанч хийж мэддэггүй юм уу эсвэл хийх сонирхолгүй юм уу. 1. УБ хотын замын хөдөлгөөн оролцож байгаа жолооч нараас Жолооны дүрэм холбогдох хуулийн ШАЛГАЛТ авахад 60-с дээш хувь нь хангалтгүй дгн үзүүлнэ. Шалгалтыг эхлээд УИХ,ЗГ, Яамдаасаа эхлэж аваад ДҮНГ нээлттэй И монголиад тавьчих. Тэгээд л оршин суугаа хаягаар нь эсвэл хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нараас НЭЭЛТТЭЙ ил тод нөгөө АВАРГА сэтгүүлчдийг байлгаж байгааад ШАЛГАЛТ аваад тэр дор нь ДҮНГ тавьчих. Уначихаад хөдөлгөөнд оролцвол ТОРГУУЛЬ-ийг нь өндөр тавьчих.Дэвтан зөрчил гаргавал албадан ажил хийлгэчих тэгээд л гүйцээ.Харин автобусаа цагаар нь соёлтойхон үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй
Хариулах
202.131.238.26
2024/01/15
0
0
дэлхийд байхгүй тэнэг юм ярихаа боль
Хариулах
103.41.93.141
2024/01/15
0
0
Vnen bvtehgvi e tuvuuruu davhar zam bariad 20 uulzvar deegvvr dooguur bolgohod UB d tugjrel baihgvi shde yag delger gyain vagonr hvder zuudug shig chiluutei yavna
Хариулах
Шинэ мэдээ
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 15 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 15 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 15 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 15 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 17 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 17 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 18 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 18 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 19 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 19 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 20 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 20 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 21 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 22 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 22 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа Өчигдөр
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ Өчигдөр