Сар шинийн баярт зориулсан "Амар байна уу" өргөтгөсөн худалдаа өнөөдөр нээгдэнэ

Ц.Цэрэнбадам
2024/01/15

Сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2024” жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхлэх гэж байна.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1,000 гаруй дотоодын үйлдвэрлэгчид нэг сарын хугацаанд түрээсийн төлбөргүйгээр оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулна.

Үзэсгэлэн худалдаа 2024 оны нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 9-н хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд байрлах “Шинэ зуун айл” худалдааны төвд гарна.

Сар шинийн баярыг угтаж Монголчууд 1.3 их наяд төгрөгийг зарцуулдаг бөгөөд 70 хувийг нь гадаадаас гарын бэлэг худалдан авахад зарцуулдаг байна.

Өнгөрсөн жил тус арга хэмжээнд 1,000 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч 45,000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэж, 230,000 гаруй иргэнд үйлчлэн, нэгдсэн дүнгээр нийт 48.9 тэрбум төгрөгийн борлуулалт дотооддоо хийжээ.


1
angry
0
care
1
haha
3
liked
0
love
10
sad
7
wow

Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:301:e15:343b:8dbf:d6:e459
2024/01/15
0
0
Хөдөөнийхөн хотод шаваад цагаан сарыг бүр утгыг нь алдуулсан шүү. Тэр том том дээлээ өмсөөд том том чулуугаа өвөртөлөөд тэр хөдөөнөө очиж өвчигнөөрөй.
Хариулах
66.181.161.247
2024/01/15
0
0
Цагаан идээ ширээндээ тавиагүй айлд орохгүй хүн байвал манайд битгий ороорой.
Хариулах
202.126.88.73
2024/01/15
0
1
2 3 хоног идэж уух юмаа бүтэн саржин бэлдэж өөрийгөө өрөөл бусдадаа дараа болж түгчирч ойчирлоно. Өөрсдийгөө зовоож том том ууц өвчүү тавагийн идээ бэлдэнэ. Хэдэн өдөр утга учиргүй баахан болсон болоогүй юм идэж ууж эмч нараа хүндрүүлнэ
Хариулах
202.126.88.73
2024/01/15
4
0
Мөнгөний төлөө л амьдардаг шулаачидын эх орон. Үйлдвэрлэдэг хийдэг бүтээдэг юм юу ч байхгүй бие биенээ шулж бие биенээсээ арай илүү амьдрах гэсэн тэнэгүүд.
Хариулах
2405:5700:301:35b8:3136:b3de:a3d1:39d5
2024/01/15
0
0
Зөв
Хариулах
202.126.88.73
2024/01/15
1
0
монголчууд бүгд шахуу худалдаачин наймаачин лайваар бараа зардаг хүмүүс болж дээ. Гадагшаа экспорт бараг байхгүй бүгд л урд зүгээс уралдаал юм зөөсөн чирсэн хүмүүс. Хэдэн мах сүү талхны үйлдвэрээс өөр юу ч үгүй байж брендлэг том том хөгжил ярьж пэдийсэн хэл ам нь илүүтэй хөгжсөн гарууд.
Хариулах
2405:5700:301:35b8:3136:b3de:a3d1:39d5
2024/01/15
0
0
Үнээн
Хариулах
66.181.190.53
2024/01/15
0
1
Малаар баян Монгол орон байж юуч үзээгүй юм шиг.Өлөн зангаа болиочээ илүү их мөнгө олсон ч чиний Аймшигийн үнэтэй зарж байгаа аруулын чинь Ерөөж хүн авахгүй чамайг харааж авна чамд хараалгаж олсон мөнгө чинь Хоол болохгүй Хорт хавдар болно оо
Хариулах
2405:5700:301:35b8:3136:b3de:a3d1:39d5
2024/01/15
0
0
Зөвөө хэвлэсэн л аарц
Хариулах
202.9.46.134
2024/01/15
0
0
Цагаан сарын баярыг далимдуулж үнийн хөөрөгдөл үүсгэж ядарсан ард түмнээ хоослох байх даа муу шуналтунгууд.
Хариулах
2405:5700:310:2902:90d0:5f2d:4897:1f10
2024/01/15
1
0
Дотоодын бараа яагаад их үнэтэй байдаг юм. Хямд бол булаацалдаад авна.
Хариулах
202.126.89.167
2024/01/15
0
0
яаж бүртгүүлж оролцох юм бол ?
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18