Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг дэмжив

Л.Бямбажав
2024/01/11

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны нэгдүгээр сарын 5-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөв.

Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр танилцууллаа. Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн,

1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг;

2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Доржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг;

3. Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Жанабазарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг;

4. Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Воршиловын Энхболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаяр  нарыг тус тус шинээр томилох саналыг зөвшилцөхөөр танилцуулж байна.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч нь Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх, хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд суугаа болон хавсран суугаа улс, олон улсын байгууллагадаа Монгол Улсыг төлөөлөн ажиллаж, ашиг сонирхол болон эрхийг нь хамгаалах, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын хөгжлийн зорилтыг шийдвэрлэхэд шаардагдах судалгааг хийж, төр, засгийн байгууллагыг мэдээллээр хангах, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, хоёр болон олон талын харилцааны асуудлаар яриа, хэлэлцээ хийх, гэрээ хэлэлцээр байгуулах, Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг олон улсын эрх зүй, суугаа орны хууль тогтоомжийн дагуу хамгаалж ажилладгаас гадна тэргүүлж буй Дипломат төлөөлөгчийн газрынхаа үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэгтэй байдаг. Элчин сайд, Байнгын төлөөлөгчөөр томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй эдгээр албан хаагчид нь төрийн алба, дипломат албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой албан хаагчид болно гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Энхболд,  Элчин сайд нарыг томилох нь тийм амар ажил биш. Олон шалгуур, олон хүчин зүйл, олон байгууллага, улс төрийн нөхцөл байдал зэргээс шалтгаалаад мэргэжлийн дипломат нарыг томилох тохиолдол бий. Туршлагатай, мэдрэмжтэй, мэргэжлийн дипломат биш ч Монгол Улсаа төлөөлөн ажиллаж чадах хүмүүсийг ч томилох тохиолдлууд байдаг. Энэ удаа Гадаад харилцааны яамны мэргэжлийн дипломатч, ажлын туршлага гээд бүх зүйл нь жигдэрсэн хүмүүс нэр дэвшжээ. Удахгүй УИХ-ын сонгууль болно. Сонгуулийг суугаа орондоо зохион байгуулах үүргийг Элчин сайд нар хүлээж байгаа. Иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хангахад сэтгэл гарган, аль болох олон хүнийг хамруулахад онцгой анхаарч ажиллахыг хүсэж байна гэлээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсаас гадаад улсад суух Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгчийн саналыг дэмжин, байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


0
angry
0
care
3
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:303:97a1:4d6f:e4b2:6a1b:f7af
2024/01/11
0
0
Нямка аргагүй л базаж байна дөа. Арчаагүй хулгайч нар ч гарах гарцгүй шантаачинд орж ногоон гэрлээр НҮБ
Хариулах
Шинэ мэдээ
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 3 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 3 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 21 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 21 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 23 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 23 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга 2026/03/27
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ 2026/03/27
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ 2026/03/27