Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан cургалт зохион байгууллаа

О.Шүрэнцэцэг
2024/01/09

Нийгмийн даатгалын ерөнхий газраас Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад “Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл”-ийн агуулгыг танилцуулах, нэгдсэн ойлголт өгөх, мэдээлэл арга зүйгээр хангах чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Сургалтыг нээж НДЕГ-ын дарга Л.Мөнхзул “Нийгмийн даатгалын үйл ажиллагаа”-ны талаар танилцуулга хийлээ.


Сургалтад “Нийгмийн хамгааллын бодлогын шинэчлэл” сэдвээр ХНХ-ын Сайд Х.Булгантуяа, “Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл” сэдвээр ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр нар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Сургалтын хөтөлбөрийн дагуу НДЕГ-ын дарга Л.Мөнхзул “6, 7 жилийн дундаж цалин хөлснөөс тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчдын тэтгэврийг 5 жилийн дундаж цалин хөлсөөр өөрчлөн тогтоосон ажлын явц”-ын талаар, “Нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилт” сэдвээр НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, “Нийгмийн даатгалын сангийн орлого зарлагын гүйцэтгэл, сангийн мөнгөн хөрөнгийн хөрөнгө оруулалтын удирдлага” сэдвээр НДЕГ-ын Санхүү бүртгэлийн газрын дарга Б.Даваахүү нар танилцуулга хийв.

Сургалтад хэвлэл мэдээллийн 30 байгууллагын 44 сэтгүүлч, ажилтан  оролцож, тэдний сонирхсон асуултад ХНХ-ын Сайд Х.Булгантуяа, НДЕГ-ын дарга Л.Мөнхзул болон ХНХЯ, НДЕГ-ын удирдлагууд тодорхой хариулт өгч, харилцан ярилцлаа.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 14 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18