Н.Алтанхуяг: Цагдан хорьчихоод хугацааг нь сунгаж тамлан зовоодог асуудлыг хуулиар хориглож, удахгүй батална

О.Шүрэнцэцэг
2024/01/09

Өнөөдөр /2024.01.09/ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Тэрбээр, "Би энэ хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Яагаад энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал гарсан гэхээр шүүхийн шийдвэргүйгээр хүмүүсийг баривчилдаг болчихсон. 80-90 хувь нь шүүхийн ямар ч шийдвэргүй байна. Олон улсын шинжээчид манай улсад хүний эрхийн зөрчил дутагдал байгааг ярьж, үүнийгээ арилга гэсэн. Иймээс Засгийн газар санаачилга гаргаж энэ хуульд өөрчлөлт оруулах болсон. Энэ хууль батлагдчихвал шүүхийн шийдвэргүйгээр баривчилагдахаа болино гэсэн үг. Хэргийн газарт баривчилсан тохиолдолд буюу цөөхөн тохиолдолд шууд хорьж болно. Үүнтэй холбоотойгоор бямба, ням гарагт шүүгчид амрахгүйгээр жижүүрийн байдалтай ажиллуулах шаардлага гарч байгаа.

Хоёрдугаарт, хүний цагдан хорьчхоод хугацааг нь сунгаад байдаг. Нэг сараас 12 сар хүртэлх хугацаатайгаар хорих ч тохиолдол бий. Бүтэн жил тамлаж шоронд байлгадаг. Энэ байдлыг цэгцэлье гэсэн юм. Монгол хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл шорон гянданд ороход маш амархан болсон байна. Орохоор барахгүй олон сар жилээр хоригдож байна гэдэг үүднээс энэ хуульд өөрчлөлт орж байгаа юм.

Одоо бол ямар ч хүний аваачаад хорьчхоод байгаа юм. Тэгвэл өөрчлөлт орсноор зөвхөн хоригдох зүйл заалтаар яллагдсан хүнийг л хорьдог болно. Гэхдээ заавар шүүхийн шийдвэртэйгээр. Энэ бол хүний эрхийг хамгаалах чиглэлд хийж буй том алхам шүү" гэлээ.



0
angry
0
care
2
haha
30
liked
2
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.166
2024/01/10
0
1
алтанхуяг гуай том ярих яахав дээ жинхэнэ алуурчин хулгайч нарч инь гарч зугатах гээд байдаг болохоор л хорих гээд байна түүнээс биш жирйин гэмгүй иргэдийг юу гэж хорихов дээ
Хариулах
139.5.218.23
2024/01/10
0
0
6
Хариулах
202.9.46.65
2024/01/10
0
0
Өөрсдийгөө хамгаалах өөрсдийгөө ахиж сонгуульд ялуулах хууль л баталдаг даа. Тэрнээс ард түмнийг бодсн нь юү л бол
Хариулах
66.181.161.239
2024/01/10
0
0
Өөрсдөө зориулж хууль батлах нь
Хариулах
202.179.15.218
2024/01/09
0
1
Заригийг Өнөрөөг ярьж байгаа бол тэр шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон сунгасан тал дээр бол мөрдөж шалгах явцад гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарч ирсэн тул сунгаж шалгаж мухарлахаас өөр гарц байхгүй
Хариулах
66.181.184.90
2024/01/10
1
0
Яагаад сэтгүүлчийнх нь ажлийг хийлгээд, гадуур мөрдөн шалгаж Яагаад болохгүй гэж? Сэжигтэн этгээд, гэмт хэрэгтэн гэсэн үг биш!! Гэм буруутай үйлдлийг шүүхээр тогтооно.
Хариулах
66.181.181.49
2024/01/10
0
1
Цаашаа хорих ял авна биз. Балай хүүхэн АН ын санхүүжүүл эгч,шантаа
Хариулах
103.212.116.106
2024/01/09
0
1
76s gants galzuu demjdeg hvn maani mash zow
Хариулах
66.181.178.180
2024/01/09
0
1
ТА нарт хуулийн байгууллагуудад байгаа АВЛИГАЧДЫГ зайлуулах арга ухаан байна уу?
Хариулах
66.181.181.249
2024/01/09
0
2
Та нар үүнийг ард иргэдийн төлөө гэж блдож байнауу?! Үгүй өөрийнхөө эрх ашиг хар аминыхаа төлөө хийж бгаа юм өөрөө удахгүй 461 моридно.
Хариулах
112.72.6.138
2024/01/09
0
0
Өөрийгөө л бэлдэцгээдэг дээ.
Хариулах
202.179.11.230
2024/01/09
1
1
Ta nar l iim balai huuliig hiigee biz dee.
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 14 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18