ГХЯ: Вьетнам руу визгүй зорчих хэлэлцээр хэрэгжиж эхлээгүй байна

О.Шүрэнцэцэг
2024/01/09

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах социалист Вьетнам улсад өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 1-5-нд хийсэн төрийн айлчлалын үеэр дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан.

Тус хэлэлцээр хараахан хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээгүй тул Вьетнам Улс руу зорчих иргэд зохих ангиллын виз авч аялахыг Гадаад харилцааны яамнаас зөвлөлөө. Энэ талаар тус яамнаас "Вьетнамын талын холбогдох эрх бүхий байгууллагууд дотоодын хууль тогтоомжийн процедураа хараахан дуусгаагүй тул тус хэлэлцээр сар шинийн баяраас өмнө хүчин төгөлдөр үйлчлэхээргүй байна. Хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг албан ёсоор мэдээлнэ. Тэр хүртэл Вьетнам Улсыг зорьж буй иргэд аяллаа сайтар төлөвлөж, тус улсад зорчихоос өмнө 10-аас доошгүй хоногийн өмнө цахим визээ мэдүүлж авсны дараа явах шаардлагатай" хэмээн мэдээллэв. 


1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.193
2024/01/09
0
0
Вьетнамууд хойрго доо.2 жил болно доо
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 14 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18