“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг буулгаж эхэллээ

О.Шүрэнцэцэг
2024/01/05

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн. Тэгвэл тус барилгыг нураах ажил өнөөдөр эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхны хамт газар дээр нь ажиллалаа.

Энэ үеэр тэрбээр “Иргэд, аж ахуйн нэгжтэй ярилцсанаар барилгыг бүрэн чөлөөлж байна. Чөлөөлж дуусангуут нурааж эхэлнэ. Өнөөдөр А корпусыг буулгана. Урт цагаанд олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг ч гэрээ хийсэн 24 аж ахуйн нэгж, зургаан иргэн байдаг. Эдгээр нь хамгийн бага үнээр нийслэлтэй гэрээлж, цааш нь түрээслэдэг байсан. 2020 онд Нийслэлийн Засаг даргын “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай захирамж гарснаас хойш эдгээр иргэн, аж ахуйн нэгжтэй түрээсийн гэрээ байгуулаагүй ч үйл ажиллагаагаа явуулсаар байсан. Нийт зургаан удаа албан мэдэгдэл өгсөн.

Хүйтний улиралд барилгыг буулгаж, дулааны улирал эхлэнгүүт цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Зураг төсөл боловсруулж байгаа. Ямар нэгэн байдлаар барилга барихгүй” гэлээ.

Мэргэжлийн байгууллагуудын зүгээс Урт цагааны барилгыг болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй гэж үзэн, 2011-2019 оны хооронд найман удаагийн дүгнэлт гаргасан байдаг.


3
angry
0
care
0
haha
5
liked
3
love
2
sad
4
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:301:3631:493a:9fd9:ba61:c5de
2024/01/05
0
0
хотын төвдөө нэг сайхан цэцэрлэгтэй болох нээ ашгүй
Хариулах
202.9.40.181
2024/01/05
0
0
2рт шал дэмий аргацаасан шахмал түлш гэж хамаг мөнгөө салхинд хийсгээд ямар ч үргүй. Алсаа харсан зөв шийдвэр гаргая гэвэл түлшнийхээ мөнгөөр хотынхоо захруу станц дэд бүтцээ тавь хүмүүс дагаад нүүнэ майхан ихэнх нь машинтай. Ингээд ирэхээр та нарын оролцоогүй төвөөрөө сийрэгжээд түгжрэл утаа ч багасчихна.
Хариулах
202.9.40.181
2024/01/05
0
1
ОДОО ядаж замбараагаа алдсан төлөвлөлтгүй болсон хотын төвөөрөө газар олгомооргүй байна. Орон сууц барих нь гэр хороололын газраасаа авна биз. Бусад тохиолдол ямар газар олгохгүй зогсоо хотынхоо захруу энэ хэдхэн зах төвүүдээ гарга одоо хүчээр албаахгүй аясыг нь хараад байвал хэзээ ахиц дэвшил гарахгүй түгжрэл утаанаасаа салж чадахгүй.
Хариулах
66.181.186.229
2024/01/05
0
1
Баяр хүргэе
Хариулах
139.5.218.137
2024/01/05
0
0
Sain bolj tureeslegch nar uur gazar or
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 14 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18