Нисэж байсан онгоцонд үзлэг хийх зайлшгүй шаардлага тулгарсан тул буцаан газардуулжээ

О.Шүрэнцэцэг
2024/01/05

Монголын “Изинис эйрвэйз” нислэгийн компанийн онгоц агаарт хөөрч байх үед техникийн, үзлэг шалгалт хийх зайлшгүй шаардлага тулгарсан тул хөлгийг буцаан газардуулсан байна. 

Энэ талаар тус компаниас “2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр MG212 дугаарт аяллын нислэг Вьетнамын Фукуок олон улсын нисэх буудлаас хуваарьт цагийн дагуу хөөрсөн. Гэвч нислэгийн явцад агаарын хөлөгт техникийн үзлэг, шалгалт хийх зайлшгүй шаардлага гарсан тул Нислэгийн аюулгүй байдлын шаардлагын дагуу Фукуок олон улсын нисэх буудалд буцаж газардах болсон. Ингэхийн тулд агаарын хөлгийн буултын зөвшөөрөгдсөн жинд тааруулж түлшний хэмжээг багасгах нислэгийг 3 цаг 30 минут орчим үйлдсэн.

Агаарын хөлгийн үйлдвэрлэгчийн заавар, журмын дагуу Инженер техникийн ажилтнууд агаарын хөлөгт техникийн нарийвчилсан үйлчилгээг хийж агаарын хөлгийг нислэгт бэлтгэж байна” гэжээ. 


6
angry
7
care
4
haha
13
liked
5
love
5
sad
12
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.90
2024/01/05
1
1
Нислэгт гархын өмнөх үзлэг шалгалтаа дутуу хиисэн эсвэл хөл ангийн газардсаны дараа хиидэг түгжээгээ нисхээс өмнө аваагүй эсвэл масолны тагаа түгжээгүй эсвэл иимэрхүү юмнуудаа изинисиийн хөгшин инженерүүд анхаармаар юм
Хариулах
2405:5700:301:1440:b027:6cc6:d371:db1
2024/01/05
2
0
ОЙР ОЙРХОН ЭВГҮЙ СААТАЛ ҮЗЛЭГИЙН ТАЛААРХИ МЭДЭЭ ДАВТАМЖ НЬ ОЙРХОН ТОХИОЛДЛУУД СЭТГЭЛ СЭРТХИЙЛГЭХ БОЛЛОО ! ДЭЭРЭЭС ДООШОО ШАТ ШАТАНДАА ХЯНАЛТ , ХАРИУЦЛАГА САХИЛГАА ДЭЭШЛҮҮЛЭЭСЭЙ !!!
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 14 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18