ГХЯ: Манай улсын иргэдийн зүгээс гамшигт өртсөн тухай мэдээ ирээгүй

О.Шүрэнцэцэг
2024/01/02

2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 16 цаг 10 минутын орчимд Япон Улсын Ишикава мужийн Ното бүс нутагт төвтэй хүчтэй газар хөдлөлт болж, газар хөдлөлтийн төвийн ойролцоох Ишикава мужийн Шика хотод магнитудын 7.0 баллд хүрсэн. Үүний улмаас тус улсын 8 хүн нас барсан тухай мэдээ аваад байна. Тухайн мужийн зарим суурин газарт байшин барилга нурж, цахилгаан эрчим хүч тасарч, зарим хот, тосгонд хий, ундны усны хангамж тасарсан байна. Газар хөдлөлт хамгийн хүчтэй болсон Ишикава мужид 123 монгол иргэн оршин суудаг. Ишикава мужтай хиллэх Тояма мужид 111 хүн, Фүкүй мужид 43 хүн тус тус оршин сууж байна. ЭСЯ-ны зүгээс монгол иргэдэд хандан сэрэмжлүүлэг гаргасан бөгөөд зарим иргэдэд нөхцөл байдлыг тодруулж ажилласан. Одоогийн байдлаар манай улсын иргэдийн зүгээс гамшигт өртсөн тухай мэдээ ирээгүй байгаа бөгөөд ГХЯ-ны Консулын газар болон Токио дахь ЭСЯ, Осака дах Ерөнхий консулын газрын зүгээс нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Япон улсад суугаа манай иргэд яралтай асуудлаар дараах утсаар холбогдох боломжтой. 

Үүнд: Токио дах ЭСЯ-ны шуурхай утас: +81 9033191397 

Осака ЕКГ-ын шуурхай утас: +81 649632572 

ЭСЯ-ны фейсбүүк хуудас: https://www.facebook.com/MongolEmbЭСЯ-ны вэб хуудас:https://tokyo.embassy.mn/page/642





0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 14 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18