ГССҮТ энэ онд 133 иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн тусламж үзүүлжээ

О.Шүрэнцэцэг
2023/12/27

Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс 2023 онд орон нутгийн алслагдсан бүс нутагт эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг шуурхай хүргэх алсын дуудлагын баг томилох, биеийн ерөнхий байдал маш хүнд, газраар тээвэрлэх боломжгүй буюу эрчимт эмчилгээний тусламж шаардлагатай үйлчлүүлэгчдийг нисдэг тэргээр тээвэрлэн авчрах, телемедицин (цахим зөвлөн туслах үйлчилгээ)-гээр дамжуулан орон нутагт гэмтэж, осолдсон иргэд үйлчлүүлэгчдэд яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж ажиллалаа.

Тухайлбал, ГССҮТ-ийн Эмнэл зүй хариуцсан дэд захирал Р.Гантуяагаар ахлуулсан баг хөдөө орон нутгийн 21 аймгаас биеийн байдал хүнд 133 иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн авчирч, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн байна.

Мөн алслагдсан бүсийн орон нутгийн иргэдэд гэмтэл согогийн яаралтай тусламж үйлчилгээг шуурхай хүргэх, толгой, хүзүү, нуруу болон хавсарсан хүнд гэмтэлтэй үйлчлүүлэгчдэд мэс засал эмчилгээ хийх, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор ГССҮТ-ийн алсын дуудлагын баг нийт 75 удаагийн томилолтоор аймаг, сумдад хүрч ажиллажээ.

Түүнчлэн ГССҮТ-өөс орон нутгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлгүүдтэй хамтран телемедицин хийж, гэмтлийн шалтгаантай буюу биеийн ерөнхий байдал маш хүнд 101 үйлчлүүлэгчид цахим зөвлөн туслах үйлчилгээг яаралтай үзүүллээ гэж ГССҮТ-өөс мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18