ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ

О.Шүрэнцэцэг
2023/09/14

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилга хамтран зохион байгуулж буй “Хариуцлагатай уул уурхай” чуулга уулзалт Говь-Алтай аймгийн Алтай хотод өнөөдөр эхэллээ.

Чуулганыг АМГТГ-ын дарга Л.Баярмандал нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр “Уул уурхай бол Монголын эдийн засгийн голлох салбар төдийгүй дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, нийт экспортын 93 хувийг эзэлдэг. Мөн ажил хөдөлмөр эрхлэлтэд өндөр жин дардаг том салбар юм. Энэ эерэг үзүүлэлтийг цаашид улам илүү өсгөхийн зэрэгцээ байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, олборлож түүхийгээр гаргадаг бус боловсруулж, аж үйлдвэржүүлэн, нэмүү өртгөө Монгол улсдаа үлдээхэд төрийн бодлого чиглэж байгаа”-г онцолсон юм.


Тус өдөрлөгт баруун бүсийн таван аймаг Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгийд хайгуул олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгэм, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцож байна.

Эрдэс баялгийн салбарын ашиг тус, түүний үр нөлөө, ил тод байдлыг оролцогч талуудад үнэн зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, тулгамдсан асуудлаа хэлэлцэх нь энэхүү чуулга, уулзалтын зорилго юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 44 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 58 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19