БНЭУ-ын ЭСЯ-ны II нарийн бичгийн дарга Санжийв Кумар тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

О.Шүрэнцэцэг
2023/10/05

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагууд Бүгд найрамдах Энэтхэг Улсын Уул уурхайн яамны өндөр түвшний төлөөлөгчдийг өнөөдөр /2023.10.05/ хүлээн авч уулзлаа. 

Уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Б.Анхбаяр, АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал, хэлтсийн дарга Д.Даваабаяр нар холбогдох газар, хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүдийн хамт оролцож, БНЭУ-ын ЭСЯ-ны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Санжийв Кумар, Уул уурхайн яамны Эдийн засгийн зөвлөх ноён Шакил Алам тэргүүтэй Энэтхэгийн төлөөллүүдтэй хоёр орны ашигт малтмал, газрын тосны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Энэтхэгийн Уул уурхайн яамны Эдийн засгийн зөвлөх ноён Шакил Алам Монгол Улсаас зэс, цагаан тугалга, төмрийн хүдэр зэргийг импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ газрын тосны чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх болон судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр тус улстай хамтран ажиллах боломжтой гэдгийг онцолсон юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Б.Анхбаяр уулзах санал тавьж, зорин ирсэнд талархал илэрхийлээд, хоёр орны хамтын ажиллагааны гарц боломж хийгээд тээвэр логистик гэхчлэн тулгардаг зарим саад бэрхшээлийн талаар санал солилцож, цаашид ашигт малтмал, газрын тосны салбарт хамтран ажиллах боломжтой гэдгийг тодотгов.

Ашигт Малтмал, Газрын Тосны Газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 49 минутын өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 52 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18