Хөгжлийн банк “Самурай” бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

О.Шүрэнцэцэг
2023/12/25

Монгол Улсын Хөгжлийн банк нь 2013 онд Засгийн газрын баталгаатай, 10 жилийн хугацаатай, жилийн 1.5 хувийн хүүтэй 30.0 тэрбум иений “Самурай” бондыг Япон улсын зах зээлд хаалттай хэлбэрээр арилжаалсан. Өнөөдөр тус бондын эргэн төлөлтийг хугацаанд нь бүрэн төлж барагдууллаа. “Самурай” бондын эх үүсвэрээр дараах төсөл хөтөлбөрүүдийг дахин санхүүжүүлсэн. Тодруулбал,

  • ТОСК ТӨҮГ-ын “Буянт ухаа” орон сууцны хорооллын төсөлд олгосон 84.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээс 60.0 тэрбум төгрөгийн санхүүжилт,
  • “Эрэл” ХХК-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат” төсөлд олгосон 14.0 сая ам.долларын зээл,
  • “Хөтөл” ХХК-ийн Хөтөлийн цементийн үйлдвэрийг өргөтгөх төсөлд олгосон 61.3 сая ам.долларын зээл,
  • “Газ импорт” ХХК-ийн Хорт хаягдал цэвэрлэх үйлдвэрт 1.6 сая ам.долларын зээл,
  • “Монгол микро кашмер” ХХК-ийн Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон экспортыг нэмэгдүүлэх төсөлд 3.2 сая ам.долларын зээл,
  • “Промонтрейд” ХХК-ийн Малын гаралтай органик протейны үйлдвэрийн төсөлд 794.3 сая иений зээлийг тус тус олгосон байна.

Монгол Улсын Хөгжлийн банк нь 2023 оны 12 дугаар сарын байдлаар нийт 1.6 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн эргэн төлөлтийг хангуулж сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт 1.1 тэрбум ам.долларын гадаад өрийг хугацаанд нь амжилттай төлж барагдууллаа. Энэ онд хоёр бондын эргэн төлөлтийг хийх хуваарьтай байсан бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 23-нд 500 сая ам.долларын “Евро” бонд буюу “Ди Би Эм-2023” бондыг өөрийн эх үүсвэрээр төлж барагдуулсан юм.

Хөгжлийн банк нь санхүүгийн сахилга баттай байдал, нэгдсэн бодлого хэрэгжүүлсний үр дүнд гадаад өр төлбөрөө цаг хугацаанд нь амжилттай төлж барагдуулсан нь олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг дээшлүүлэх, улмаар зээлжих зэрэглэлээ хэвээр хадгалж үлдэх, цаашид дахин санхүүжилт босгох нөөц боломжийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг баталгаажуулах зэрэг өндөр ач холбогдолтой юм.


1
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:310:f5f1:e91a:a31c:f1e9:c09f
2023/12/29
0
0
АН-н тавьсан өрүүдийг ээлж дараалан дарж дуусгаж байнадаа.Санхүүгийн сахилга бат гэдэг чинь энэ шүүдээ.Маш сайн
Хариулах
103.212.119.37
2023/12/26
0
0
Төрд шургалсан хулгайч нарын хулгайлсан мөнгөний дэргэд талхны үйрмэг байнадаа. Нэг их бахарахаад байх зүйл биш шүү Оюун-Эрдэнээ
Хариулах
2405:5700:301:37b5:39:484c:d12f:1d2c
2023/12/26
0
0
Нүүрсний сонсоголоос: MNT 400 их наяд буюу 1.4 их наяд доллар УИХ гишүүд буюу зарим төрд ажиллаж буй хүмүүс улсын хөрөнгөөс идэж уусан байна. Сү. Батболд , Ажнай Бат-Эрдэнэ гэх нөхдүүд 3 өндөрлөгийг удирдаад байгаа юм болов уу? Өнөөгийн нөхцөл байдалд өөр ямарч тайлбар алга. Ямар их шунал вэ?! Удахгүй картын бараанд очерлох асуудал гарах вий!!!!
Хариулах
202.9.46.70
2023/12/25
0
0
bas neg ur hiij uur neg uruu tulsun biz?
Хариулах
202.9.46.70
2023/12/25
0
0
yugaar tulchiw ene nowshnuud
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18