УБЦТС: Эрчим хүчийг бүхэлд нь унагахаас сэргийлж хязгаарлалт тогтооно

Ц.Цэрэнбадам
2023/12/25

Ихэнх нутгаар цаг агаар эрс хүйтэрч, гадаа -40 хэм давж хүйтэрсэн. Энэ үед иргэдийн тог цахилгааны хэрэглээ нэмэгдэж, эрчим хүчний салбарын ачаалал дээд цэгтээ хүрч буйг мэргэжилтнүүд онцолж буй. Өөрөөр хэлбэл, хэзээ мөдгүй тог цахилгаангүй болох эрсдэлтэй өвөлжиж байна. Тиймээс өнгөрсөн өдрүүдэд тодорхой хэсгүүдэд цахилгааны хязгаарлалтыг хийгээд эхэлсэн. Өмнө нь цахилгаан сүлжээний гэмтэл, засвар хийхдээ хуваарь гарган, энэ байршлуудад тог цахилгаан хязгаарлана гэж мэдэгддэг байсан. Харин энэ удаагийн эрчим хүчний эрсдэлтэй нөхцөл байдлааас шалтгаалан хязгаарлалтыг урьдчилж мэдээлэх боломжгүй байгааг албаныхан онцоллоо.

Эрчим хүчний системийн оргил ачаалал өчигдөр 1632 МегаВаттад хүрсэн нь өмнөх жилийнхээс 220 МегаВаттаар өссөн дүн гарчээ. Иргэдийн хэрэглээний өсөлт нь Монголын дулааны гуравдугаар цахилгаан станцын цахилгааны үйлдвэрлэлээс 20 гаруй хувиар давсан үзүүлэлт гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Эрчим хүчээр бүрэн хангаж чадахгүй нөхцөл үүсэхэд эрчим хүчний системийг бүхэлд нь унагахаас сэргийлж цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж байна гэдгийг мэдэгдлээ.

Мөн хүйтэрч байгаагаас шалтгаалан гэмтэл гарч байгааг тухай бүрт нь засварлаж, өндөржүүлсэн бэлэн байдалд тасралтгүй горимоор ажиллаж байгаа гэв. Хэрэглэгч та бүхнийг урьдчилан зарлах боломжгүй энэ нөхцөл байдлыг ойлгож, нэн ялангуяа оройн 17-22 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслээ салгаж, өвлийн оргил ачааллыг давахад дэмжлэг болохыг хүсч байна гэдгийг албаныхан уриалжээ.

Цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 6-7 хувиар тогтмол өсч байгаа аж. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний оргил ачаалал 2021 онд 1387 МВт хүрсэн. Цаашид жил бүр 100МВт орчмоор өсч, 2025 оны түвшинд 1680 МВт хүрэх төлөвтэй байна. Төвийн бүсийн хэмжээнд 2021 оны арванхоёрдугаар сард системийн оргил ачааллын чадлын 12.4 хувийг буюу 172 МВт чадлыг ОХУ-аас худалдан авсан. Монгол Улс эрчим хүчний нийт хэрэглээний 20 хувийг импортоор хангадаг.


6
angry
0
care
0
haha
4
liked
0
love
4
sad
2
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:8d7c:1c47:b8bc:b09c:24c8
2023/12/25
0
0
Choijilsuren undur undur bair bariad bai bariad bai togondoo taaruulj chadahgui bol zail
Хариулах
202.55.188.45
2023/12/25
0
0
Хүн ам нь ч гэсэн өсч байхад эртний цахилгааны тооцооллоороо бодох юм.
Хариулах
2405:5700:301:2ada:dc89:4cdc:1deb:3f76
2023/12/25
0
0
Улстөрчид эх орноо тонон дээрэмдээгүй бол татварын мөнгө хулгайлж Сангууд хоосолж оффшор бүсэд нуугаагүй бол бид өнөөдөр ийм байхгүй байх байсаг
Хариулах
103.254.123.151
2023/12/25
0
0
Зовлон ярьж идэж луйвар хийж байхаар ард түмний нуруундээр бүх зүйлээ овоолж бухимдуулж байхаар аль болох тайван замаар шийдээч
Хариулах
2405:5700:311:836b:e9c9:4550:178c:771
2023/12/25
0
0
Японы тусламжаар 1990 оноос цахилгаан станцууд амьдарч байлаа Станцын дарганцарууд урамшуулал . сэлбэгийн үнийн зөрүүнээс цохисоор байгаад элгээр хэвтүүлсэн шалтгаан ердөө энэ. Япончууд айхтар хүмүүс авлигыг мэдрээд тусламжаа сааруулсан даа. Сонсгол хийх нэг сэдэв мөн.Ард олон мэдэж аваг ямар барааг яаж шахаж байсаныг. Сонсголын үр дүнд шүүх арга хэмжээ авахгүй ч шууд идэхээ болгоомжлоно. Ирээдүй мэдэж авна ач холбогдол байна аа
Хариулах
2405:5700:301:6623:a92f:7249:56f5:2fa1
2023/12/25
0
0
та нарын шаасан мөнгөний чинь горыг бид нар амсах ёстой юмуу.шаасан мөнгөөрөө баахан станц барьчихаа.
Хариулах
Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 7 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 8 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 8 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 13 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 13 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27