Монголын тамирчид олимпод цагаан туган дор оролцохооргүй болжээ

Ц.Цэрэнбадам
2023/12/25

Монголын допингийн эсрэг үндэсний төв Олон улсын допингийн эсрэг байгууллагын үүрэг шаардлагыг биелүүлээгүйн улмаас Монгол Улс олимпын наадамд цагаан тугийн дор оролцох эрсдэлтэй тулгараад байсан. Энэ асуудлаар Засгийн газрын ажлын хэсэг ажиллаж, допингийн эсрэг үндэсний төвийн удирдлагын багт өөрчлөлт оруулаад байна. Тэгвэл манай улс энэ эрсдэлээс гарсныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цахим хуудсаараа дуулгажээ. 

Тэрбээр "2024 оны Парисын олимпод манай улс цагаан тугийн дор оролцох эрсдэлээс гарлаа. Энэ оны 09 сарын 22-нд Дэлхийн Допингийн эсрэг байгууллагын Гүйцэтгэх хорооны хурлаас Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагад тавьсан шаардлагуудыг биелүүлэх 4 сарын хугацаа өгсөн. Тэгвэл Засгийн газраас ажлын хэсэг гарч Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын удирдлага, үйл ажиллагаанд тулгарч байсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэж ажилласны үр дүнд шаардлагуудыг 3 сарын хугацаанд бүрэн биелүүллээ.

 Тус байгууллагын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 5 хүнээс бүрддэг байсныг олон талын төлөөлөл бүхий 13 хүнтэй болгож өргөжүүлсэн нь допингийн эсрэг үйл ажиллагаа ил тод байх боломжийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл удирдах зөвлөл нэрийн дор тулгамдсан асуудлуудыг бугшруулах, олимпод цагаан тугийн дор Монголын тамирчид оролцох эрсдэлтэй болох зэрэг ноцтой үр дагавруудыг дахин гаргахгүй байхад чухал нөлөөтэй. Ийнхүү ирэх Парисын олимпын наадамд Монгол Улс төрийн далбаан дороо оролцож, тамирчид хурд, хүч, чадвараа сорих болно" гэжээ.


0
angry
7
care
14
haha
36
liked
8
love
3
sad
8
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2607:fb90:3390:159:e478:299f:900e:d128
2023/12/25
1
0
ene atsnuud 1000 alt avlaa geed uls oron hugjivuu
Хариулах
2001:4430:4158:bd91::25c:4ad6
2023/12/25
0
0
Бөх Бат-Эрдэнэ гэж юу ч хийхгүй, тэгээд хор найруулаад л явна. Батлан хамгаалахын сайд байхдаа ёстой юу ч хийгээгүй, зүгээр түгжээ хийсэн дээ
Хариулах
202.126.88.155
2023/12/25
1
0
Unen bol ashgui dee
Хариулах
202.126.88.175
2023/12/25
3
0
Допинг биш шүү дээ. Хэнтийн хулгар чихтэй эргүү Бат-эрдэнэ гэж ац, Орос тамирчдыг өөрийн нэр дор оролцуулах гэж явж байгаад асуудал эхэлсэн шд. Насаараа барилдсан бөх бсда бүтэн улсынхаа тамирчдыг алахаа шахсан.
Хариулах
2405:5700:301:1440:920:5f6a:884:4a5e
2023/12/25
2
0
ДОПИНГДОО Ч АСУУДЛЫН ГОЛ БИШ ! ДАЙНЫГ ДЭМЖСЭН ! ОХУ-ЫН ТАМИРЧДЫГ МОНГОЛ УЛСЫН НЭР ДЭЭР ОРОЛЦУУЛАХ ГЭЖ САЙД Б.БАТЭРДЭНЭ ОРОСУУДТАЙ СЭМ ХЭЛЭЛЦЭЖ ЯВСАН НЬ ОУОХ - НЫ СОНОРТ ХҮРСНЭЭС АСУУДАЛ ҮҮССЭН !!!
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18