Хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье.

О.Шүрэнцэцэг
2023/09/01

Баянзүрх дүүргийн хэмжээнд тусгай хэрэгцээт боловсролын үйл ажиллагаа явуулдаг 55 дугаар сургуультай танилцаж, “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллагатай хамтран зорилтод бүлгийн 100 сурагчид иж бүрэн хичээлийн хэрэглэл, хүүхдүүдэд ахуйн дадал хэвшилд суралцахад хамгийн хэрэгтэй “Завгүй самбар” 20 ширхгийг бэлэглэлээ.

Дүүргийн төдийгүй улсын хэмжээнд сургалтын чанараараа шалгарсан 55 дугаар сургууль нь зөвхөн ерөнхий боловсролын хичээлээс гадна ногоочин, тогооч, зочид буудлын үйлчилгээний ажилтан бэлтгэдэг мэргэжлийн ангиудтай бөгөөд шаардлагатай хөрөнгө оруулалтуудаа олон улсын тэтгэлэг, тусламжийн хүрээнд шийдвэрлэж чадсан жишиг туршлагатай хамт олон юм.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг заавал гэр бүлийн нэг хүн асарч халамжлан ажилгүй, орлогогүй байдлыг халж хэрэгцээ шаардлагыг хангасан өдөр өнжүүлэх ажиллуулж байгаа нь онцлууштай аж.

Тус сургуульд оюуны бэрхшээлтэй, дауны синдромтой, аутизмтай хүүхдүүд голчлон суралцдаг тул ганцаарчилсан сургалт орох өрөөнүүд, тайвшруулах өрөөг хүртэл тохижуулсанд нь талархмаар...

Хүүхэд бүр ялгаваргүй, тэгш, хүртээмжтэй сурч боловсрох эрхтэй. Энэхүү хамгийн чухал эрхийг хангахаар ажиллаж буй багш, сурган хүмүүжүүлэгч нартаа онцгойлон талархлаа илэрхийлье.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 38 минутын өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19