Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлд хориг тавьж өгөхийг хүслээ

О.Шүрэнцэцэг
2023/12/19

Улсын Их Хурлаас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсантай холбоотойгоор Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх хуульчдын сүлжээний гишүүн байгууллагууд мэдээлэл хийлээ.

 Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өмнө нь зөвхөн албан ёсоор эрүүгийн хэргийн хавтаст хэрэгтэй танилцсан этгээдэд хамаарч байсан зохицуулалтыг өргөжүүлж, мөрдөн шалгах ажиллагааны талаар олж мэдсэн гуравдагч этгээдийг хамаатуулсан нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээг зөрчиж байна. НҮБ-ын Хүний эрхийн комисс, уг байгууллагын Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөний асуудлаарх тусгай илтгэгч, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE) болон Америкийн орнуудын байгууллага (OAS)-ын холбогдох төлөөлөгч, тусгай илтгэгч нарын зүгээс нууцыг хамгаалах үүргийг зөвхөн түүнийг хариуцсан төрийн байгууллага, албан тушаалтан хүлээнэ. Сэтгүүлч, иргэний нийгмийн төлөөлөгч зэрэг бусад этгээдийн хувьд мэдээллийг нийтэлсэн, түгээсний төлөө хууль зүйн хариуцлага хүлээх ёсгүй хэмээн зөвлөдөг.

 Иймд иргэдийн мэдээлэлтэй байх эрх, сэтгүүл зүйн үйл ажиллагааг үндэслэлгүйгээр, хэтрүүлэн хязгаарлах, цензур тогтоох үр дагавартай Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монголын улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавихыг хүсэж, Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөөх хуульчдын сүлжээний гишүүн болох Глоб Интернэшнл Төв, Монголын Эмнести Интернэшнл, Хэвлэлийн Хүрээлэн, Хууль зүйн нийгэмлэг зэрэг байгууллагууд мэдэгдэл хийлээ.


0
angry
2
care
2
haha
7
liked
2
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.107.87
Өчигдөр
0
0
Эдний хэлснээр хуулиа зөөлрүүлнэ гэж юу бхйхав
Хариулах
202.126.88.89
2023/12/20
0
0
Ерөнхийлөгчөө хуулиа чангатга хэрэгтэй одоо хулгай луйвар илт ихсэлээ хариуцлага сул этт хулгай мтз хулгай шүүх цагдаа прокурорын худал хуурмаг сэтгүүлчидын нийгэмыг тогтворгүй болгож байгаа мэдээлэл гэх хуулиа чангатга
Хариулах
59.153.112.66
2023/12/20
0
0
Зөв шүү. Ерөнхийлөгчөө хүлээн авахгүй бол овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэгчээр нийгэм хөдлөх нь байна шүү. Ганцхан энэ хуулийн заалт ч биш хуулийн өшөө олон заалтууд мухардалд ороод байна шүү. Үхэр тэрэгний арлаас, шүдний чигчлүүр үлддэг үлгэр болох гээд байна шүү.
Хариулах
2405:5700:311:4d5e:2ddb:fdee:b718:fcaa
Өчигдөр
0
0
Хэн хөдөлгөх гээд байгаа юм чи юу эсвэл зариг өнөрөө юү ккк та нарын эрх чинь хэтэрсэн учираас л маш олон гэмт хэрэг хийж байгаам шүү дээ эрх чинь хуулийн хүрээнд байх ёстойгийно хэлээд өгчих хүн та нарт байхгүй юу
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18