ТАНИЛЦ: Хэт хүйтэрсэнтэй холбоотойгоор хичээл, сургуулийн үйл ажиллагаанд орсон зохицуулалт

Л.Бямбажав
2023/12/17

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” А/534 дүгээр, 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” А/554 дүгээр тушаалыг тус тус танилцуулж байна.

Байгаль, цаг агаарын хэт хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2023-2024 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын танхимын хичээл, сургалтыг дор дурдсан хугацаанд зайн, цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Үүнд:

  •  Нэгдүгээрт: бага ангийн хичээл, сургалтыг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл;
  • Хоёрдугаарт: дунд, ахлах ангийн хичээл, сургалтыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл зайн, цахим хэлбэрээр зохион байгуулна.
  • Үүнтэй холбоотойгоор дараах зөвлөмжийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд, багш нар, эцэг эх, асран хамгаалагчдад хүргэж байна.

Маргааш буюу 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн бага ангийн сурагчдын хичээл, сургалтын үйл ажиллагаа зайн, цахим хэлбэрт шилжиж байгаатай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулиуд дотоод зохион байгуулалтаа хийх; /бэлтгэл ажлыг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хангана/
• Эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс бага насны хүүхдийг ахуйн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай арга хэмжээ авах, төрийн болон аж ахуй нэгж байгууллагууд бага насны хүүхэдтэй албан хаагчдадаа маргааш өглөө тодорхой хугацаагаар чөлөө олгож, зайнаас ажиллах боломжийг бүрдүүлэх; /Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ чиглэлээр тодорхой бодлого, шийдвэрийг гаргана/
• Цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг эцэг эх, асран хамгаалагчийн сонголтод үндэслэн уян хатан зохион байгуулах;
• Дотуур байрын үйл ажиллагааг 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хэвийн үргэлжлүүлэх, дотуур байранд амьдардаг сурагчдын хоол хүнсний хангамжийг анхаарч, аюулгүй байдлыг хангах, цаг агаарын болон өвөлжилтийн нөхцөл байдлыг урьдчилан судалж, сурагчдыг эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгөх;
• Цаг агаар эрс хүйтрэх, томуу, томуу төст өвчний тархалт өндөр байх төлөвтэй байгаа тул сурагчдыг олноор цуглуулсан үйл ажиллагаа (шинэ жил тэмдэглэх, урлагийн наадам, уралдаан тэмцээн, амралт, зугаалга гэх мэт) зохион байгуулахгүй байх;
• Анги танхимын дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээ авах, хөлдөх эрсдэлээс сэргийлэх, амралтын хугацаанд хариуцлагатай эргүүл, жижүүр томилон ажиллуулах;
• Төсөлт ажил, гэрийн даалгавар, бие даалттай холбоотой болон урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах нэрийдлээр суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдаас аливаа хэлбэрийн төлбөр, хураамж авах, санхүүгийн хүндрэл үүсгэхээс сэргийлж, анги удирдсан багш, эцэг эхийн зөвлөлийг зөвлөмжөөр хангаж ажиллах;

• Нийт суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад халдварт өвчнөөс сэргийлэх, осгох, төөрөх, ахуйн осол гэмтэлд өртөхөөс өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалах, анхааруулах зөвлөмжийг тогтмол өгөх.



20
angry
0
care
0
haha
31
liked
4
love
2
sad
4
wow

Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.214
2023/12/18
0
0
Хувийн сургуулиуд хичээллэж байна. Сайдын тушаал хаммагүй гэнэ.
Хариулах
145.239.252.205
2023/12/18
0
0
Буруу, Салбараа удирдаж чадахгүй сайдаар яах вэ ?
Хариулах
202.9.46.45
2023/12/18
0
0
Энхамгалан хятад гаралтай гэдэг нь ойлгомжтой
Хариулах
66.181.184.25
2023/12/18
0
0
Оройтсон..хамаг мөнгөө хураагаад мод чимэглэл,бэлэг хувцасаа авчихсан
Хариулах
202.126.88.169
2023/12/17
0
0
Хамгийн зөв, эцэг, эхийн 99 хувь нь дэмжиж байгаа байх. Харлуулах донтонгууд хүүхэдгүй эсвэл эсэргүүцэх донтонгууд байх
Хариулах
2405:5700:310:ce81:595b:f5b6:d1b4:20fe
2023/12/17
0
0
Neg mor 12 sar ter cigeer n amraa
Хариулах
202.126.88.141
2023/12/17
1
0
Oyutanuuuud n yahiiiinbee
Хариулах
202.21.107.21
2023/12/17
1
0
Эргүү царайлсан хятад дандаа ийм тэнэг шийдвэр гаргаж байх юм. Хүүхдийг бүгдийг нь амраачихаж чадахгүй байна уу. Төрийн албаныхан нь цахим ч гэх шиг. Биеээрээ юу ч хийдэггүй хүмүүс цахимаар ажил хийнэ дээ.
Хариулах
202.126.89.107
2023/12/17
0
0
Хууль гэж хачин юм гаргасаан!!!
Хариулах
2405:5700:300:fd53:6cd4:5f94:3eb0:9c4a
2023/12/17
0
0
би 1971 онд нэг ангид орж байж .намар 11 сар ба зарим хавар цагаан сарын урд хойно бараг л жил болгон л 14 хоногоос доошгүй л карантилдаг байсан даа .эмч уудаггүй чацарганацгүй боорцогтойгоо нохойтой 4 танкчинаа үзээд л хэн ханиад хүрсэнийг мэддэггүй .хэн нь ч эмлэгт хэвтдэггүй .өрхийн буюу хорооны эмнэлэг хаана байдгийг ч мэдэхгүй л өссөн дөө .гол нь карантилах буюу тусгарлах нь зөв л гэсэн санаа .далимд нь нусгай бага ангийнхандаа мэнд хүргэчихье
Хариулах
219.148.170.122
2023/12/18
0
1
Шаагаад байгаарай
Хариулах
66.181.184.25
2023/12/18
0
0
Агаар ус хөрс хүнс орчин нь цэвэрхэн хүмүүс нь ажилсаг амар амгалан бж дээ.түгжрэл гэж мэдэхгүй..ө вөөгийндөө очоод бөөндөө тв.гээ үзнэ.толгой цувдай гал чанаж идээд шар будаатай,аарцтай шөл уудаг бсансан
Хариулах
144.217.253.149
2023/12/17
0
0
Жил бүр ингэж өөрчлөлт оруулж байхаар нэгмөсөн 8 сарын 10-даар хичээлээ ордог болгооч. ЕБС. Хавар 6 сард хичээллээч. тэгээд өвөл 12-1 сараа амраагаад. Хүүхдүүд таргалах л байх. Гэвч.
Хариулах
80.148.22.12
2023/12/17
0
0
Teneg mal
Хариулах
202.55.188.90
2023/12/17
0
0
3н улирал бсанг 4 болгоод өөрсдөө бөөн ажил нэмэх юмдаа
Хариулах
Шинэ мэдээ
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 5 минутын өмнө
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 49 минутын өмнө
"Эмнэлгийн тусламжийн бодлого чиглэл, өнөөгийн байдал" сэдэвт хурал боллоо 1 цагийн өмнө
“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
“Нипах вирусийн улмаас Энэтхэгээс ирэх зорчигчдын эрүүл мэндийн хяналтыг чангатгалаа 1 цагийн өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн, ялимгүй цас орно 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 18 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 18 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 19 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 19 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 21 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 21 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 21 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 22 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 22 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно Өчигдөр
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр