Булган аймгийн Дашинчилэн суманд эрэн хайх, аврах бүлгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

О.Шүрэнцэцэг
2023/11/16

Монгол улсын Засгийн газрын 2023 оны тогтоолоор Булган аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн нээлтийн үйл ажиллагааг 2023 оны 11 сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Ариун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж, Дашинчилэн сумын Засаг дарга Д.Луттөмөр, Баяннуур, Бүрэгхангай, Гурванбулаг, Рашаант Хишиг-Өндөр сумын удирдлага, Дашинчилэн сумын төрийн байгууллагын удирдлага, ажилтан албан хаагч нар оролцлоо.

Булган аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг байгуулагдсанаар Дашинчилэн, Баяннуур, Бүрэгхангай, Гурванбулаг, Рашаант Хишиг-Өндөр, Могод сумдын ард иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, сэргээн босгох төрийн үйл ажиллагааг хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүллээ.

Тус үйл ажиллагааны үеэр эрэн хайх, аврах ангид шаардлагатай иж бүрэн тоноглогдсон 2 автомашиныг гардуулан өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18