Хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 50 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна

О.Шүрэнцэцэг
2023/12/15

Томуу, томуу төст өвчний идэвхжлийн үед ялангуяа бага насны хүүхдүүдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ЭХЭМҮТ-ийн Амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг өглөө.

Тэрээр "Томуу, томуу төст өвчний дэгдэлт аравдугаар сараас эхлэн тавдугаар сар хүртэл үргэлжилдэг. Энэ үеийг угтаад хүн бүр ялангуяа бага насны хүүхдүүд томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай. Вакцинд хамрагдсан хүүхдүүд улирлын томуугийн ид үед өвчлөх магадлал нь арай бага. Өвдлөө ч хүндрэх эрсдэл бага байдаг.

Томуугийн улиралд юуны өмнө халдвар хамгааллаа хамгийн түрүүнд сахих хэрэгтэй. Манайхан халдвар хамгаалал гэхээр дээхэн үед бол сайн мэддэггүй байсан. Одоо ковидтой холбоотой халдвар хамгааллаа маш сайн мэддэг болсон. Жоохон хүүхэд л гэхэд гадагшаа гарахдаа маскийг ороолт шиг ээ төсөөлдөг болчихсон. Зүв зүгээр гарах гэж байгаа хүүхэд маскаа зүүе гэдэг байсан бол одоо нэг хэсэг хүмүүс маань тэр байдлаасаа арай нэг тайвшраад угийн ковид маань ердийн үзэгдэл болчихлоо гээд халдвар хамгааллаа баримтлахаа больчихсон байгаа.

Ялангуяа бага насны хүүхдүүдэд томуугийн улирлын үед энэ бол маш чухал байгаа. Зөвхөн ороолт гэлтгүй одоо ингээд гэртээ байгаа хүүхдүүд өвдөөд байх жишээтэй байдаг. Манай хүүхэд гадуур яваагүй мөртлөө өвдөөд байна аа гэсэн асуудлууд их гардаг л даа. Энэ томчуудын халдвар хамгаалалтай маш их холбоотой.Бид том хүмүүс болохоор тэр баргийн юманд өвдөхгүй. Бидний дархлаа сайн байгаа. Гэхдээ бид тээгч болоод явж байдаг. Тийм болохоор гэр орондоо дархлаа султай хүүхдүүддээ ханиад томуу хүргэж өгөөд байдаг л даа. Тийм болохоор маш сайн гараа угаах хэрэгтэй. Хоолой амаа зайлах хэрэгтэй. Хувцсаа бүрэн солих хэрэгтэй. Тэгээд гэрийн нөхцөлд чийгтэй цэвэрлэгээ маш сайн хийх хэрэгтэй. Тэгж гэртээ байгаа дархлаа султай хүүхдүүдээ хамгаалж чадна" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18