БГД-ИЙН ОБХ-ЭЭС ГАМШГИЙН ЭРСДЭЛЭЭС ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛАХ, МЭДЛЭГ ОЛГОХ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

О.Шүрэнцэцэг
2023/10/16

main_image
Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог бөгөөд энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 34 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. 
Тэгвэл Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И-Март худалдааны төвийн гадна талбайд ард иргэдэд алба сурталчлах, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, аливаа эрсдэлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахад мэдлэг олгох нэгдсэн өдөрлөгийг дүүргийн Улаан загалмайн хороо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, "Таван толгой түлш ХХК"-тай хамтран зохион байгууллаа.  
Ташрамд мэдээлэхэд, Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриан дор жил бүр нэгддэг юм. Энэ жилийн хувьд "Гамшигт тэсвэртэй ирээдүйн төлөө тэгш бус байдалтай тэмцэх нь” уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 41 минутын өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 44 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18