Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн Ахмадын хороо болон 1-34 хорооны ахмадын зөвлөлийнхөнтэй уулзлаа

О.Шүрэнцэцэг
2023/11/30

main_image

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа нар өчигдөр (2023.11.29) дүүргийн Ахмадын хорооны хамт олон болон 1-34 хорооны Ахмадын зөвлөлийнхөнтэй уулзлаа.  Баянгол дүүргийн 1-34 хороонд 27 мянга гаруй ахмад настан оршин суудаг. Дүүргийн Ахмадын хорооны дарга Ж.Намнансүрэн Ахмадын хорооны дарга Ж.Намнансүрэн 2023 оны ажлын тайлан, 2024 онд хийхээр төлөвлөсөн ажил, тулгамдаж буй асуудлаа танилцуулаа.

Мөн дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Баянгол дүүргийн ЗДТГ-аас ахмадуудынхаа эрүүл мэндийг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх, ур чадвар, сонирхлоо тасралтгүй хөгжүүлэн идэвхтэй амьдрах, насан туршдаа суралцах нөхцөл боломжийг дээшлүүлэх чиглэлээр олон хөтөлбөр хэрэгжүүлсэн. Ирэх онд дээрхээс гадна өөр олон ажил хийхээр төлөвлөсөн” гэсэн юм. 

Мөн уулзалтын үеэр ахмадуудаас гарсан саналууд буюу:   

  • Хөдөлмөр халамжаас авдаг багцын үйлчилгээг нэмэгдүүлэх,
  • Дүүргийн нутаг дэвсгэрт хоёроос доошгүй байршилд ахмадуудад зориулсан талбай байгуулах,
  • Дүүргийн Эрүүл мэндийн төв болон Ахмадын эмнэлэг бусад эрүүл мэндийн байгууллагатай хамтран бүх ахмад настныг нэгдсэн байдлаар эрүүл мэндийн үзлэгт хамруулах,
  • Ахмадуудын чийрэгжүүлэлтийн төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх зэрэг гарсан саналуудыг дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс болон дэргэдэх байгууллагуудын 2024 оны ажлын төлөвлөгөөнд тусгахаар боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18