Баянгол дүүргийн ЗДТГ, Цагдаагийн газар хамтран “АЮУЛГҮЙ ГУДАМЖ-ХЯНАЛТ” 14 хоногийн аяныг эхлүүллээ

О.Шүрэнцэцэг
2023/08/28

main_image
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор БГД-ийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс болон дүүргийн харьяа газрууд, 1-34 хорооны Засаг даргын Ажлын алба хамтран энэ сарын 28-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт “АЮУЛГҮЙ ГУДАМЖ-ХЯНАЛТ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Энэхүү аяны нээлт өнөөдөр (2023.08.28) болсон бөгөөд нээлтийн арга хэмжээнд БГД-ийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, БГД-ийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Сумъяа, дүүргийн ЗДТГ-ын хэлтэс албад, харьяа газрын болон Хороодын Засаг дарга нар оролцлоо.


Нээлтийн арга хэмжээний эхэнд дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн “Баянгол дүүрэгт өнгөрсөн гурван жилийн хугацаанд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын олон ажил хийснээс гадна нийгмийн салбар руу чиглэсэн цөөнгүй ажил хийж хэрэгжүүлж мөн төлөвлөсөн байна. Эдгээр төлөвөлсөн ажлын нэг нь “АЮУЛГҮЙ ГУДАМЖ-ХЯНАЛТ” арга хэмжээ юм. Манай дүүргийн хувьд газар нутгийн хэмжээ бага ч байшин хороолол ихтэй хотын төвийн дүүрэг. Мөн хүн амын олонхыг залуус эзэлдэг бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт томоохон зах худалдааны төвүүд олноор үйл ажиллагаа явуулдаг. Иймд бид хороод болон цагдаагийн байгууллагаас дүүрэгт тулгамдаж байгаа асуудлын талаар санал авсан. Тэгэхэд, нэгдүгээрт, хог, хоёрдугаарт гудамж, талбай, байр орон сууц, зах худалдааны төвүүдийн гадна  архидан согтуурч байгаа иргэдийн тухай асуудлыг хөндсөн.


Иймээс хичээлийн шинэ жилийг угтан “АЮУЛГҮЙ ГУДАМЖ-ХЯНАЛТ” арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлж байна. Архидан согтуурахтай тэмцэх нь ганц Цагдаагийн байгууллага, алба хаагчдын үүрэг биш. Архидан согтуурахтай тэмцэхэд бүгд хамтарч ажиллах ёстой. Иймд манай ЗДТГ-ын үндсэн хэлтсүүд, харьяа газрууд мөн дүүргийн Эрүүл мэндийн төв,1-34 хорооны Засаг дарга, ажлын алба хамтран өөр өөрсдийнхөө чиг үүргийн хүрээнд Цагдаагийн байгууллагатай хамтран энэхүү аянд идэвхтэй оролцоорой” гэсэн юм.
“АЮУЛГҮЙ ГУДАМЖ-ХЯНАЛТ” арга хэмжээ нь гурван үе шаттай хэрэгжих бөгөөд үүнд:
     1.ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА:  

  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон ойр орчмын тэмдэг тэмдэглэгээ болон бүсийн телекамержуулалтыг шалгаж, зөрчлийг засуулах, мэдэгдэл шаардлага хүргүүлэх,
  • Дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил үйлдэгддэг эмзэг цэг, уулзвар гудамжинд ЗЦХ-ийн алба хаагчдын хамт хамтарсан шалгалт хийх,
  • Согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын орчим гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлж эргүүл ажиллуулах,
  • Тэнэмэл байдлаар амьдардаг, ахуйн хүрээнд байнга архидан согтуурдаг, архины хамааралтай хүнийг архины албадан эмчилгээнд хамруулах,


2. ДҮҮРГИЙН ЗДТГ БОЛОН ХОРООДЫН АЖЛЫН АЛБА:

  • Дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн эргүүл зохион байгуулах,
  • Согтуурч мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүнийг албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг согтуурах, мансууруулах донтой хүнийг холбогдох хуулийн хүрээнд албадан эмчилгээнд хамруулах,


3. ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ:

  • Архины албадан эмчилгээнд хамрагдах хүмүүсийн эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах юм. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа 7 цагийн өмнө
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 15 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 16 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 17 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 18 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 18 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 19 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 20 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 21 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 21 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 22 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 22 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 23 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр