“Манай хороо-Миний гудамж 2023” аянд Баянгол дүүрэг амжилттай оролцлоо

О.Шүрэнцэцэг
2023/10/28

main_image

Нийслэлийн 384 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Манай хороо-Миний гудамж 2023”, “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” аянд амжилттай оролцож, хариуцсан нутаг дэвсгэрээ хоггүй цэвэр байлгаж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэж ажилласан хороод, хэсгийн ахлагч нарыг өнөөдөр шагнаж, урамшууллаа. Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Хосбаяр нарын нийслэлийн удирдлагууд гардуулан өгсөн юм. Энэ аянд идэвхтэй оролцож хөдөлмөрөө үнэлүүлсэн Баянгол дүүргийн шилдгүүд:
 I.“Шилдэг зам талбайг цэвэрлэгээний байгууллага” Баянгол Шинэ Өргөө ОНӨААТҮГ
 II. “Шилдэг орон сууцны хороолол” Баянгол дүүргийн 14-р хороо
 III. “Шилдэг СӨХ” ” Баянгол дүүргийн 6-р хороо, Далт СӨХ 2-дугаар байр
 IV. “Шилдэг Орон сууц контор” Баянгол дүүргийн ХҮТ-12 гуравдугаар байр
 V. “Шилдэг аж ахуйн нэгж байгууллага” Баянгол дүүргийн 26-р хороо Уран Ган ХХК-ны хамт олон шалгарсан бол Шилдэг хороо шилдэг хэсгийн ахлагч шалгаруулах болзолт уралдаанд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны хамт олон тусгай байрын шагнал хүртсэн юм. 
Мөн “Манай хороо-Миний гудамж 2023” аянд амжилттай оролцсон Баянгол дүүргийн 13-р хорооны хамт олон болон Баянгол дүүргийн ЗДТГ, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс санаачлан зохион байгуулсан “Тохилог орчин бидний ирээдүй” гар зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн М.Баяр-Эрдэнэ нарт  талархал гардууллаа.
Нийслэлийн 384 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Манай хороо-Миний гудамж 2023” аянд амжилттай оролцсон гурван дүүргийн нэгээр Баянгол дүүрэг шалгарч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас талархлын батламжаа гардан авлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 19 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 23 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18