Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Эрүүл мэндийн төв болон ӨЭМТ-үүдийн удирдлагатай уулзлаа

О.Шүрэнцэцэг
2023/12/11

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагууд болон 1-34 хорооны ӨЭМТ-ийн дарга нартай уулзаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж  болон тулгамдаж буй асуудал мөн дүүрэг орон нутгийн зүгээс хэрхэн яаж хамтарч, анхаарч ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар эрүүл мэндийн салбарт хийгдсэн ажлын талаар мэдээлэл өгсөн.

Баянгол дүүргийн эрүүл мэндийн салбарт нийт 790 гаруй  эмч, ажилтан ажилладаг бөгөөд дүүргийн 246,000 гаруй иргэнд хүрч үйлчилдэг юм. Зөвхөн 2023 оны 11-р сарын байдлаар дүүргийн эрүүл мэндийн салбарынхан давхардсан тоогоор 899,585 иргэнд амбулаторийн үзлэгт хамруулсан бол,

  • Урьдчилан сэргийлэх үзлэгт давхардсан тоогоор 327,700 иргэнд буюу дүүргийн нийт хүн амын 36,4 хувийг хамруулсан бол,
  • Эрт илрүүлэгт дүүргийн нийт хүн амын 56,3 хувийг хамруулсан байна.

Мөн 2023 онд эрүүл мэндийн салбарт олон ажил хийгдсэн байна. Тухайлбал,

  • Хороодын хүн амын тоо, байршил, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 30, 32, 33-р хороонд ӨЭМ-ийн төвийг шинээр байгуулсан,
  • Дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн эмнэлэг”-т амьсгал тэлэгч 6 багцыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар авч өгсөн,
  • Дүүргийн хүүхдийн эмнэлгийн агааржуулалтын системийг сайжруулж, нэмэлт агааржуулалт суурилуулсан,
  • Эрүүл мэндийн төвийн их засварын ажлыг хийсэн,
  • Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Ахмадын салбар эмнэлгийн 1 давхрын хэсэг болон цахим бүртгэл, хүлээлгийн хэсгийн их засварын ажлыг дурдаж болно гэсэн юм.


Уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар эрүүл мэндийн салбарынхан дэргэдэх байгууллагуудтай хамтын ажиллагаагаа уялдлуулж ажиллах шаардлагатай байгааг онцлоод “Дүүргийн зүгээс 2024 онд хүүхдийн эрүүл мэнд рүү чиглэсэн, санаачилсан ажлыг бүрэн дэмжиж ажиллана. Хэдхэн хоногийн өмнө баталсан Дүүргийн төсвийн 2023 оны тодотголоор Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 20 сая төгрөгийг тоног төхөөрөмж хөрөнгө оруулалтаар шийдэх болсон” гэсэн юм.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 16 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 20 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18