Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбооны ээлжит хурал токио хотноо боллоо

О.Шүрэнцэцэг
2023/12/14

Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны ээлжит хурал 2023 оны 12-р сарын 4,5-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотод болж өндөрлөлөө. Тус холбооны гишүүн улс болох Монгол, Япон, Малайз, Индонез, Солонгос, Пакистан, Филиппин, Узбекстан мөн Бельги зэрэг 9 орны 50 орчим албаны хүмүүс хуралд оролцлоо.

Ээлжит хурлын эхний хэсэгт “Ногоон орон сууцны санхүүжилт” сэдвийн хүрээнд илтгэлүүд тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн бол хоёр дах хэсэгт гишүүн орнууд өөрсдийн улс орны ипотекийн хоёрдогч зах зээлийн одоогийн нөхцөл, цаашдын төлөв байдал, компанийн үйл ажиллагааны талаар танилцуулж мэдээлэл солилцлоо. Түүнчлэн салбарын манлайлагч нартай холбоо харилцаа тогтоох, бусад улс ордуудтай туршлага солилцох, бодлого зохицуулалтын ойлголттой болох, өөрийн шийдлээ танилцуулах, олон нийтэд хүргэх томоохон боломжийг олгох ач холбогдолтой болсныг төлөөлөгчид онцлон тэмдэглэлээ.

Монголын Ипотекийн Корпораци нь орон сууцны санхүүжилтийн хоёрдогч зах зээлийг Монгол Улсад хөгжүүлэх, орон сууцны санхүүжилтийн тогтолцоог тогтвортой, тасалдалгүй үргэлжлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой ажилладаг санхүүгийн мэргэжлийн байгууллагын хувьд бүс нутаг болон дэлхийн улс орнууд дахь ижил  төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын мэргэжлийн холбоонд гишүүнээр элсэж, хамтран ажиллан туршлага солилцдог юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18