Хэрэглэгчдэд ялгавартай нөхцөл тавихгүйгээр үйлчлэх талаар мэдэгдэл хүргүүллээ

О.Шүрэнцэцэг
2023/12/14

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агентлагийн даргын 2023 оны 17 дугаартай удирдамжийн дагуу шатахуун импортлогч, жижиглэн болон бөөний худалдаа аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтад хамрагдсан холбогдох шатахуун түгээх станцууд нь АИ-92 шатахуун болон дизель түлшний нөөц бага, агуулахаас татан авалт хийгдээгүй тул нөөц дууссан, татан авалтаа хүлээж байна, мөн гэрээт болон тухайн аж ахуй эрхлэгчийн хэрэглэгчийн карт, талонтой хэрэглэгчдэд борлуулалт хийж хязгаарлалт тогтоосон нөхцөл байдал тогтоогдсон. Иймд шатахуун болон дизель түлшний хэмжээ түр хугацаанд доголдоод буй энэ үед хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах талаар шатахуун импортлогч, жижиглэн болон бөөний худалдаа аж ахуй эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүллээ. 

Мэдэгдэлд шатахуун түгээх станцууд бүх төрлийн шатахуун болон дизель түлшийг борлуулахдаа хэрэглэгчийн карт, талонтой хэрэглэгчдэд гэж тусгайлан ялгавартай нөхцөл тавихгүйгээр үйлчлэх, дамлан худалдаалах нөхцөл байдал үүсгэхгүйн тулд хүнд даацын болон тусгай зориулалтын тээврийн машинуудад их хэмжээгээр олгохгүй байх, шатахуун болон дизель түлшний агуулахаас нийлүүлэх татан авалтыг түргэн шуурхай зохион байгуулах, иргэд, хэрэглэгчдийг бараа бүтээгдэхүүний талаар үнэн, зөв, бодит мэдээллээр ханган, холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллахыг анхааруулсан байна.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.89.46.235
2023/12/14
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
202.21.117.2
2023/12/14
0
0
танил тал гэрээтэй байгууллага гэд бензинээ өгөөд бгаа нь шударга бус
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18