Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг Нийслэлийн ИТХ-д өргөн барилаа

О.Шүрэнцэцэг
2023/11/23

Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. 2024 оны төсвийн төсөлтэй хамт Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай төслийг мөн өргөн мэдүүлэв. Төсөлд нийслэлийн төсвийн орлогыг 2,598.9 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн нь 2023 оныхоос 29.9 хувиар өссөн дүн аж. Тэгэхдээ 93.1 хувь нь татварын орлогоор, үлдэх хувь нь татварын бус орлогоор бүрдүүлэхээр байгаа юм. Харин төсвийн нийт зарлагын 46.3 хувь буюу 1,109.6 тэрбум төгрөгийг урсгал зардалд зарцуулах аж. Үүнд төрийн албан хаагчдын цалинг үнийн өсөлттэй уялдуулан нэмэхтэй холбоотойгоор нийслэл, дүүргийн 109 байгууллагын 7087 төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, алслагдсан 3 дүүрэг ажиллаж буй төрийн албан хаагч болон соёлын байгууллагын ажилтнуудад олгох тэтгэмж, холбогдох хуулийн дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, их дээд сургуулийн оюутан, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчид нийтийн тээврээр үнэгүй зорчих нөхөн олговрын зардал, нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардлын зөрүү санхүүжилт, хот нийтийн аж ахуйн тохижилт үйлчилгээний зардал...зэрэг нь томоохон зардлуудыг эзэлж байна.

Харин 230.3 тэрбум төгрөгийг нийслэлээс улсын төсөвт татан төвлөрүүлэхээр тооцсон бол Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 47.8 тэрбум төгрөг байхаар хуваарилжээ. Төсвийн хуулийн дагуу ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа олон нийтэд танилцуулж, иргэдийн саналыг авсан байна. Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд 9 дүүргийн 250 орчим иргэнийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс 630 гаруй санал ирүүлснийг Засаг дарга онцоллоо.

Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг боловсруулахдаа агаар орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах, Улаанбаатар хотын холбоос замыг нэмж, авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, хотын эдийн засгийг тэлэх зэрэг бодлогыг баримталсан аж. Тэр тусмаа УИХ-аар баталж буй нийслэлтэй холбоотой хуулиудын хэрэгжилтийг хангахад 2024 оны төсөв чиглэгдэнэ гэдгийг Засаг дарга энэ үеэр хэллээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Сүүлд нэмэгдсэн

  • “Урт Цагаан”-Ыг Нийслэлийн Өмчийн Бүртгэлээс Хаслаа2023/12/06 13:36
  • 2024 Онд Газрын Төлбөрийн Орлогоос ₮86.77 Тэрбумыг Төсөвт Төвлөрүүлнэ2023/12/06 13:32
  • Нийслэлийн 2024 Оны Төсвийг Баталлаа2023/12/05 18:49
  • Хороодын Хуралдаанаар Нийслэлийн 2024 Оны Төсвийн Төслийг Хэлэлцлээ2023/12/04 16:44
  • Улаанбаатар ЮНЕСКО-Гийн “Бүтээлч Хотуудын Сүлжээ”-Нд Гар Урлал, Ардын Урлагаар Нэгдэн Орсон Анхны Хот Боллоо2023/12/01 16:21
  • Нийслэлийн 2024 Оны Төсвийн Төслийн Эхний Хэлэлцүүлгийг Хийлээ2023/11/30 18:10
  • Дорноговь Аймгийн ИТХ-Тай Хамтарсан Сургалт Зохион Байгууллаа2023/11/28 10:35
  • Эмэгтэй Төлөөлөгчдийн Санаачилгаар 2024 Оны Төсөвт Камерын Нэгдсэн Систем Байгуулах Санхүүжилтийг Тусгалаа2023/11/24 16:54
  • Нийслэлийн 2024 Оны Төсвийн Төслийн Эхний Хэлэлцүүлгийг Энэ Сарын 30-Нд Хийнэ2023/11/23 17:00

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 5 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 6 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 6 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 7 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 8 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 9 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 10 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 10 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 11 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 11 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 12 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 13 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 13 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 2026/03/28